Креационизмын боловсролд учруулах аюул

түүний орыг эзлэхийг оролддог, тэгсэн атлаа шинжлэх ухааны нэр томъёог зээлдэж, оронд нь далд, нууц, шашинлаг үзлийг номлодог янз бүрийн сургааль номлолын ерөнхий нэр юм. Сүүлийн үед шинжлэх ухааны креационизм хүртэл гарсан. Үүнтэй соёлт хүн төрөлтөн тэмцэж эхэлжээ. Жишээлбэл, 2011 оны 4 дүгээр сард АНУ-ын Нобелийн шагналтнууд, тухайлбал, химийн 17, физикийн 17, анагаахын 8, нийт 42 алдарт эрдэмтэн креационизмын эсрэг нээлттэй захидал бичсэн юм. Энд толилуулж буй Европарламентын 2007 оны тогтоол бол энэ тэмцлийн агуулгыг илэрхийлсэн албан ёсны баримт болно. Энэ тогтоолын агуулга, зарчим, үзэл санаа манай хувьд ихээхэн ач холбогдолтой.

Учир нь манай Монголд креационизм ихэд газар авч төр засаг, нийгэмд шууд нөлөөлөн, хэвлэл мэдээллийн салбарыг бүрэн эзлээд байна. Тэд монголын ШУА болон зуу гаруй их дээд сургуулиас бүрдсэн дээд боловсролын системийг өдөр болгон улаан нүүр рүү нь нулимж байна. Тэд хоцрогдсон, мухардалд орсон, юу ч хийх чадваргүй, хуучин шинжлэх ухааны өөдөөс шинэ, орчин үеийн, изотерик, синергетикжсэн бөөгийн шинжлэх ухааныг сөргүүлэн тавьж байна. Гэтэл шинжлэх ухааныг хөгжүүлэх, хамгаалах, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэг бүхий монголын шинжлэх ухааны систем засуулсан тайган шиг дув дуугай суугааг харахад нүд халтирам. Хэлтэй амтай хэдхэн авгайд нам шаалгуулж, шороо тоостойгоо хутгалдан унаж, нүдний булай болох байсан юм бол ямар элэнцгээ хийж хүн даахын аргагүй эрдмийн зэрэг, цол, гуншин, албан тушаал авдаг байна аа.

Ийм арчаагүй байх ахул монголын ШУА-ыг татан буулгаж, бүх их дээд сургуулийг хаах нь зүйд нийцнэ. Манай уншигчид соёлт хүн төрөлхтөн креационизмтай хэрхэн тэмцдэгийг энэхүү тогтоолоос ойлгоно гэж найдаж байна. /Европын Холбооны Парламентын Ассамблейн тогтоол № 1580 (2007)/

Креационизмын боловсролд учруулах аюул

1. Энэхүү тогтоол нь шүтлэг бишрэлийн эсрэг тэмцээгүй, шүтэн бишрэх эрх чөлөөний эрхийг хаагаагүй. Үүний зорилго бол шинжлэх ухааныг сүсэг бишрэлээр солих гэсэн тодорхой хандлагаас сэргийлэх явдал мөн. Шинжлэх ухааныг сүсэг бишрэлээс салган зааглах ёстой. Эдгээр нь антогонист харилцаанд байдаггүй бөгөөд зэрэгцэн оршиж болно. Шинжлэх ухаанд сүсэг бишрэлийг сөргүүлэн тавьж болохгүй, гэхдээ сүсэг бишрэл нь шинжлэх ухааныг өөрийн эсрэг тавих явдлыг гаргуулж болохгүй.

2. Зарим хүмүүст Бурхны бүтээл нь шашны итгэл үнэмшлийн зүйл болж оршихуйн утга санааг өгдөг. Хэдий ийм боловч Парламентын Ассамблей креационизмын үзэл санаа манай боловсролын системд нэвтэрч, улмаар манай ардчилсан улсуудад тархах эрүүл биш үр дагаварт сэтгэл зовж байна. Хэрэв бид зайлшгүй арга хэмжээ авахгүй юм бол креационизм Европын Холбоонд байгаа хүний эрхэнд аюул занал учруулах амин чухал ач холбогдолтой болох нь байна.

3. Байгалийн шалгарлын явц дахь хүн төрөлхтний хувьслыг үгүйсгэж үүссэн креационизм нь урт удаан үеийн турш цорын ганц америкийн үзэгдэл байлаа. Өнөөдөр креационизмын үзэл санаа Европ тийш замаа засч түүний тархалт нь Европын Холбооны гишүүн зарим улсуудыг бүхэлд нь хамраад байна.

4. Ихэнхи нь христ буюу исламчууд номлодог орчин үеийн креационистуудын гол бай нь боловсрол болж байна. Тэд үзэл санаагаа сургуулийн боловсролын хөтөлбөрт оруулахын тулд боломжит бүхнийг хийж байна. Гэхдээ креационизм нь шинжлэх ухааны салбар болон өрсөлдөж чадахгүй юм.

5. Креационистууд мэдлэгийн тодорхой салбарын шинжлэх ухааны шинж чанарт эргэлзэж, хувьслын онол бол бусадтай адил тайлбарлалуудын нэг л гэж баталж байна. Тэд хувьслын онолын шинжлэх ухаанч чанарыг үндэслэсэн илт баталгаа байхгүй гэж эрдэмтдийг буруутгаж байна. Харин ч эсрэгээрээ креационистууд өөрсдийнхөө баталгааг шинжлэх ухааных гэдгийг хамгаалж байна, гэтэл тэдгээрийн нэг нь ч бодит анализыг давж чадаагүй юм.

6. Бид бүхэн байгаль, хувьсал, орчлон ертөнц дэх бидний үүсэл хийгээд байр суурийн талаарх найдвартай тогтоосон мэдлэгт дуудлага өгч буй сэтгэлгээний хэв маяг тарж байгаагийн гэрч болж байна.

7. Сурагчдын толгойд шинжлэх ухаан гэхээсээ илүүтэйгээр янз бүрийн эрхэмлэл, итгэл үнэмшил, шашин шүтлэгийн дунд яаж харьцах гэсэн будлиан үүсэх бодит аюул орших болов. Бүх зүйл тэгш гэсэн зарчим сонирхолтой, төвийг сахисан мэт байж болох боловч бодит байдал дээр аюултай юм.

8. Креационизм бол дотооддоо ихээхэн зөрчилтэй. Ухаант санааны онол бол (intelligent design) креационизмын шинэхэн, боловсронгуй хэлбэр бөгөөд тодорхой хэмжээний хувьслыг зөвшөөрдөг. Гэхдээ л ухаант санааны онол нь илүү нарийсгасан хэлбэрээр өөрийгөө шинжлэх ухааны хандлага мэт харуулдаг, чухам үүнд түүний гол аюул байдаг.

9. Парламентын Ассамблей шинжлэх ухааны тэргүүн зэргийн чухлыг байнга тэмдэглэж байна. Шинжлэх ухаан нь амьдралын үйл ажиллагааны хүрээ, хөдөлмөрийн нөхцөл дэх ихээхэн ололт амжилтыг боломжтой болгож, эдийн засаг, технологи, нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл болж байдаг. Хувьслын онол бол бурхны нээлттэй ямар ч хамаагүй бөгөөд баримтад үндэслэж байдаг.

10. Креационизм бол шинжлэх ухааны дэг жаягт үндэслэдэг гэж баталдаг. Гэтэл хэрэг дээрээ тэд цэвэр догматик, шинжлэх ухааны үндэслэлүүдийг зориудаар гуйвуулан, заримдаа хачин сонин зураг хөрөг үзүүлж, ихэнхдээ тухайн салбарынхаа мэргэжилтэн бус хүмүүсийн санааг ашиглах зэрэг гурван төрлийн баталгааг ашигладаг. Креационистууд ийм аргуудыг ашиглан шинжлэх ухаан гадарлахгүй хүмүүсийн анхаарлыг татаж, тэдний толгойд эргэлзээ суулгаж, будлиан хутгаж байдаг.

11. Хувьлын онол зөвхөн хүн төрөлхтөн, түүний бүлийн хувьсалд хамаатай зүйл биш юм. Түүнийг үгүйсгэх нь манай нийгмийн хөгжилд ноцтой сөрөг хор уршиг тарьж болох юм. Хэрэв хувьслын зарчмыг үгүйсгэвэл ДОХ мэтийн халдварт өвчинтэй тэмцэх зорилго бүхий анагаах ухааны салбарын ололт амжилт боломжгүй болно. Хувьслын механизмыг ойлгохгүйгээр бид биологийн олон янз байдал багасах, цаг агаарын өөрчлөлтөөс болсон эрсдлийг бодитой үнэлж дүгнэж чадахгүй.

12. Манай орчин үеийн ертөнц шинжлэх ухаан, технологийн хөгжил нэг хэсэг нь болсон урт удаан жилийн түүхтэй. Гэхдээ шинжлэх ухааны хандлагыг одоо болтол бүрэн тайлж, ухаарч чадаагүй байна, энэ нь тулгуур үзэл (фундаментализм), хэт туйлшрагч (экстремизм) зүсэн зүйлийн хэлбэр хөгжихөд хүргэж байна. Шинжлэх ухааныг оргүй үгүйсгэнэ гэдэг бол хүний эрх, иргэний эрхэд учруулж буй хамгийн ноцтой аюулын нэг болох нь тодорхой.

13. Хувьслын онолын эсрэг дайны хийгээд түүний талынхан голдуу шашны хэт туйлшрагч хэлбэртэй болж, баруун радикал экстремист хөдөлгөөнүүдтэй холбоотой болж байна. Креационист хөдөлгөөн нь бодит улс төрийн хүч болж байна. Креационизмыг хамгаалагч зарим хүн ардчиллыг теократ засгаар солиход бэлэн байгаа нь үүний нотолгоо юм. (энд теократ гэдэг нь ганц хүний засаг бөгөөд феодалын засгийг голдуу ингэж хэлдэг- Х.Д.Ганхуяг)

14. Гол гол монотеист шашны бүхий л тэргүүний төлөөлөгчид илүү хүлээцтэй байр суурь баримталж байна. XYI Пап Бенедикт өөрийн өмнөх II Ионн Павелын жишээг дагаж, хүн төрөлхтний хувьсал дахь шинжлэх ухааны үүргийг хүлээн зөвшөөрч, хувьслын онол бол жирийн таамаглалаас илүү зүйл мөн гэж дүгнэж байна.

15. Шинжлэх ухааны суурь онол болсон хувьслын онолыг заах явдал нь манай ирээдүйн нийгэм, ардчилсан улсуудын түлхүүр агшин мөн. Ийм учраас хувьслын онол нь манай сургалтын төлөвлөгөө, нэн ялангуяа шинжлэх ухааны хичээл заах хөтөлбөрт голлох байр суурь эзлэх ёстой. Учир нь энэ онол шинжлэх ухааны бусад онолын адилаар шинжлэх ухааны нарийн шалгалтыг даван туулах чадвартай юм. Хувьслыг газар сайгүй ажиглаж болно, антибиотикийг хэт их хэрэглэхэд түүнд тэсвэртэй бактери бий болж байна, хөдөө аж ахуйд хорыг хамаагүй ихээр хэрэглэхэд ямар ч хоронд үхдэггүй шавьжны мутаци бий болж байна.

16. Европын Холбоо соёл, шашныг заахын чухалд ихээхэн ач холбогдол өгч байна. Креационизмын үзэл санаа теологийн бусад үндэслэлийн адилаар үг хэлэх эрх чөлөө, хувийн итгэл үнэмшлийн нэрийн өмнөөс соёл болон шашны боловсролын нэмэлт байдлаар байж бүрэн болно. Харин шинжлэх ухаан гэж өрсөлдөж, зүтгэж болохгүй.

17. Шинжлэх ухаан биднийг сэтгэлгээний хатуу чанд эмх цэгцээр хүмүүжүүлдэг. Шинжлэх ухаан юмс яагаад оршин байгааг тайлбарлахыг сонирхдоггүй, харин яаж оршин байгаа тухай ойлголт өгдөг.

18. Креационизмын нөлөөний өсөлтийг судлаад үзэхэд креационизм, эволюционизм хоёрын маргаан оюун санааны маргаан мэтгэлцээний хүрээнээс хамаагүй халин гарсан байна. Хэрэв бид зайлшгүй арга хэмжээ авахгүй юм бол Европын Холбооны түлхүүр үнэт зүйлс креационист тулгуур үзэлтнүүдийн шууд аюул занал дор ороод байна. Европын Холбооны парламентчдын нэг чухал зорилт бол хэтэрхий хожимдохгүйн тулд хариу үйлдэл хийхэд оршино.

19. Парламентын Ассамблей Европын Холбооны гишүүн улсууд, нэн ялангуяа боловсролын салбар дахь удирдагчдаас дараах зүйлсийг хичээнгүйлэн уриалж байна

19.1. Шинжлэх ухааны мэдлэгийн хамгаалж, урагш хөгжүүлэх

19.2. Шинжлэх ухааныг үндсийг бэхжүүлэх, шинжлэх ухааны бодит мэдлэгийг судлахын хамт түүнийг түүх, танин мэдэхүйн онол, арга зүйг хамт судлах

19.3. Шинжлэх ухааныг ойлгомжтой, сонирхолтой болгож, түүнийг орчин үеийн ертөнцийн бодит байдалтай холбоотойгоор үзүүлэх

19.4. Креационизмыг хувьслын онол шиг шинжлэх ухааны статус бүхий хичээл байдлаар заахын эсрэг хатуу зогсох, ер нь бол креационизмын үзэл санааг шашны бус гэсэн хичээл байдлаар тайлбарлах явдал гаргуулахгүй байх.

19.5. Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд хувьслын онолыг шинжлэх ухааны суурь онол байдлаар заах явдлыг хөхиүлэн дэмжих.

20. Парламентын Ассамблей 2006 оны 6 дугаар сард хувьслын онолыг заах Тунхаглалд гарын үсэг зурсан Европын Холбооны гишүүн 27 орны Шинжлэх ухааны Академид баяр хүргэж байгаа бөгөөд одоо болтол үүнийг хийгээгүй байгаа улсуудыг энэ жишээгээр энэхүү Тунхаглалд гарын үсэг зурахыг уриалж байна.

Судлаач Х.Д.Ганхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button