Хөдөлмөрийн сайд Завхан аймагт ажиллав

Отгон сумаас эхэлж 24 сум өртөөлсөөр Улиайстайд өндөрлөсөн байна. Аймгийн хэмжээнд хийсэн Хөдөлмөрийн сайдын уулзалтаар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудалыг түлхүү хөндсөн бөгөөд Монгол Улсын хэмжээнд малчдаа дэмжих бодлого, малаасаа өөр хөрөнгөгүй, ажил хийж юм бүтйээе гэсэн сэтгэлтэй хөдөөгийн иргэдийг ажлын байраар хангах явдал чухал байгааг хэлж байлаа.

Завхан аймаг 65 мянга гаруй хүн амтай, 24 сумтай, 90 жилийн буурал түүхтэй ууган аймаг. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаад хийгдсэн томоохон ажлын нэг нь Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулсан явдал байсан. Үүний үр дүнд иргэдэд чиглэсэн яамны харъяа хөдөлмөр эрхлэлтийн санг байгуулж, сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэддээ зээл өгөх боломжийн цар хүрээг илүү өргөн бас нээлттэй болгосон юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлэхдээ Оюуны их ундаргатай Завханчууд өөрсдийн мэдлэг оюундаа тулгуурлан аймаг орноо хөгжүүлэх нь гарцаагүй. Гагцхүү төрөөс хөгжлийг хангах зорилгоор дэд бүтэц, зам тээвэр харилцаа холбоог өргөжүүлэх нь нутгийн хөгжилд асар дэмтэй юм. Завхан аймгийн Алдархаан сум аймгийн төвд дөт гэдэг утгаар нь Донойн нисэх буудлыг ашиглалтанд орууллаа хэмээсэн юм. Мөн сүүлийн дөрвөн жил тасраад байсан Улиастай, Тосонцэнгэл чиглэлийн нислэгийг түүний санаачилгаар дахин сэргээжээ.

Т.АМУР

Олоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button