Дэмжлэг байвал G хороолол-оос салах боломж байна

харуулан баригдсан байгаа бөгөөд тус үзэсгэлэнд иргэд ам сайтай байгаа юм. Үзэсгэлэнг зорьсон иргэдийн хувьд өөрийн эзэмшлийн газар дээрээ тохилог, дулаахан, орчин үеийн, хамгийн гол нь нэг өрөө байр авах мөнгөөр нэлээд хэдэн өрөөтэй орон сууцнаас дутахааргүй хаустай болоод авахыг хүсэж байгаа хэрэг.
Энд байрлаж байгаа барилгын компаниудын хувьд үзэсгэлэнг сонирхож байгаа иргэдэд хамгийн богино хугацаанд орон сууцтай болох боломжийг танилцуулж байна. Харин иргэдийн хувьд метр квадратын үнэ болоод халаалт, цэвэр бохир усыг яаж шийдэж өгөх вэ гэдэг нийтлэг асуултыг тавьж байлаа. Үзэсгэлэнд оролцогч ихэнх компаниуд халаалтыг цахилгаанаар шийдэж өгсөн бөгөөд хэрвээ усны асуудлаа шийдчихвэл сангийн холболтыг хийж өгөх боломжтой гэсэн хариултыг өгч байлаа.
Барилгын компаниуд нэг метр квадрат нь 450-900 мянган төгрөгийн үнэтэйгээр байшингуудаа барьж өгч байгаа бөгөөд гүйцэтгэлээс хамаарч үнээ тохирох боломжтой гэлээ.
Өнөөдөр нэг өрөө орон сууц байрлалаасаа хамаараад 41-62 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл гурваас дөрвөн өрөөтэй амны орон сууцыг 40 сая орчимд барьж өгөх боломжтойг барилгын компаниуд онцолж байгаа юм. Гэвч төлбөрийн ямар нэгэн хөнгөлөлт байхгүй байгаа нь иргэдийг их гонсойлгож байлаа. Барилгын компаниуд шууд 100 хувийн төлбөр авч барилгын ажлаа гүйцэтгэнэ гэлээ.
Уг нь тус үзэсгэлэнд очиж байгаа иргэдийн хувьд метр квадратын үнэ боломжийн байсан ч төлбөрөө цувуулан төлөх боломжгүй, бидний хэлдгээр лизинг гээчийг үйлчилгээ байхгүй учраас бас нэг төрлийн мөрөөдөл болж хувирав бололтой. Уг нь төрөөс, Нийслэлээс дээрх амны орон сууцнуудын үнийг буруулдаггүй юмаа гэхэд үнийн уян хатан байдал, төлбөр төлөлтийн хэлбэр зэрэгт багахан анхаарлаа хандуулбал, нийслэлийн G хороолол утаанаас салах, өнгө нэмэх, дэд бүтцээ өөрсдөө шийдвэрлэчих бүрэн боломжтойг иргэд хэлж байна.
ами
Оллоо.мн