Сонгуульд саналаа өгсөн залууст таксгүй үйлчилнэ

бүрийн ажил санаачилж буй гэнэ. Тэдэнтэй үйлчилгээний газрууд ч нэгдэхээр болжээ. Тодруулбал, энэ өдөр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульд саналаа өгсөн идэвхтэй залуусыг урамшуулан нэр бүхий 11 шөнийн цэнгээний газарт ямар ч такс төлөхгүй үйлчлүүлэх боломж олгох гэнэ.

Сонгуулийн өдөр архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон захирамжийг хотын дарга гаргасан. Уг захирамжийг үйлчилгээний бүхий л газрууд биелүүлэх учиртай бөгөөд үүнд хяналт тавих үүргийг цагдаагийн байгууллага хүлээж буй. Тиймээс дээрх санаачилгыг гаргасан Үegas, Face, Riүer sounds, Mask, Briks, I-Lott, Mass, Strings, Chicago, Stella, Amrita шөнийн цэнгээний газарт зочилсон залууст архигүй амарч цэнгэх сонирхолтой хөтөлбөр бэлтгэсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button