Нүүрс ачиж явсан машин онхолдож, хүн дарагдав
Багануурын нүүрсийг хямдруулан зарах 82 дугаар цэгийн ойролцоо 35-64 УНЭ дугаартай портер машины жолооч осол гаргасны улмаас явган зорчигч 68 настай эрэгтэй дарагдаж, амь насаа алдсан байна. Хохирогч тус хорооны иргэн бөгөөд эхнэртэйгээ хамт нүүрс авахаар явж байсан аж.
Осол гаргасан жолоочийн мэдүүлснээр осол гулгаанаас болсон гэнэ. Машиныг хашаа руу эргүүлэх үед хүнд ачаатай байсан машин гулгаж явсаар шон мөргөж зогсох үед онхолдсон байна. Энэ үеэр талийгаачийг дайрчээ. Цагдаагийн байгууллага ослын шалтгаанийг тогтоохоор ажиллаж байна.