Гэнэтийн бэлгээр дүүрэн Гэртээ хүрэх зам

концертын их танхимд амжилттай боллоо. Энэхүү тоглолтын ерөнхий найруулагчаар Амархүүгийн аав Б.Борхүү, зохион байгуулагчаар Hero энтертайнмент, UBS телевиз хамтран ажилласан. Гэртээ харих зам тоглолтын хоёр өдөр UB Палас-д Б.Амархүүг сонсдог, дэмждэг, хайрладаг үзэгч фенүүд нь цугласан байлаа.

ҮЗЭГЧДИЙГ ХҮЛЭЭЛТ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР ДҮҮРЭН ТОГЛОЛТЫН ЭХЛЭЛ

Өнгөрсөн баасан гаригт Б.Амархүүгийн тоглолтын сүүлчийн өдөр байв. Тоглолт 19.00 цагаас эхлэх ёстой байсан ч бүхэл бүтэн 50 минут өнгөрч тэвчээр нь барагдсан үзэгчид алга ташиж, шүгэлдэж, Б.Амархүү гэж дуу нэгтэйгээр хашгирч дуудан эхэлсэн юм. Гэрэл асч, тайзыг шалгая, одоо гэрэлтүүлгийг шалгаж байна, үзэгчдийн алга ташилтыг сонсъё гэснээр Гэртээ хүрэм зам тоглолт эхэллээ. Б.Амархүү тайзан дээр цагаан хослолтой гарч түүний ард нь ОХУ-ын Wild pearl хамтлагийн бүжигчид цоглог орос дууны аянд бүжиглэв.

Тоглолтын зохион байгуулагчид дууны уялдаа холбоог сайн гаргахаар тооцсон нь тун оносон байв. Б.Амархүү Ай сайхан аав минь дууг дуулахад дэлгэцэн дээр хөх тэнгэр, жаахан Б.Амархүү аавдаа тэврүүлсэн олон жилийн өмнөх зураг гарч зураг түүх өгүүлэв. Аавдаа зориулан дуулсан дууныхаа төгсгөлд тэрбээр нулимс унагаж харагдав. Үүний дараа уг тоглолтыг хөтлөх UBS телевизийн Э.Гантулга, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нар урмын сайхан үгээр Б.Амархүүг тэтгэж, тоглолтын уур амьсгалыг улам халуун дулаан болгосон билээ.

ГЭНЭТИЙН БЭЛГЭЭР БЯЛХСАН ҮДЭШ

Тоглолтын оргил хэсэг гэнэтийн сайхан бэлгээр бялхам болсон. Учир нь юу гэвээс, энэхүү тоглолтоор долоон жилийн дараа анх удаа Монголын үзэгчидтэйгээ Б.Амархүү уулзаж байгаа юм. Хөтлөгчид долоон жилийн өмнөх гайхалтай үеийг дурсав. Энэ үед дэлгэцэн дээр Народный артист шоуны ялагчийг тодруулах торгон мөчийг харууллаа. Тэрбээр уг шоунд 68,1 хувиар ялсан юм байна. Мөн тэрбээр Жемчука дууг дуулахад Шилмэл загвар төвийн загвар өмсөгчид тайзнаа гарч чимэг нэмэв. Big fish киноны Надад итгэ дууг Киви хамтлагийн дуучин Агийтай хамтран дуулсан. Тоглолтын ерөнхий найруулагч Б.Борхүүгийн хэлсэнчлэн Амархүүгийн тоглосон кинотой холбоотой олон гэнэтийн бэлгийн нэг нь Татар ажиллагаа киноны гол дүрүүд тайзнаа гарсан хэсэг байлаа. Тус киноны Колягийн дүрд тоглосон УДЭТ-ын жүжигчин Э.Батхүү, Гялбаа буюу Номин талст хамтлагийн ахлагч Д.Батсүх, Тайвнаа буюу Б.Амархүү нар Татар ажиллагаа-н дээр ижилсдэг цамцтайгаа гарч ирсэн. Жүжигчин Э.Батхүү Бид удахгүй Улаан-Үдийн банкийг дээрэмдэхээр төлөвлөж байгаа.

Банкны гадаа хамгаалагчдын анхаарлыг татах шаардлагатай хүмүүс хэрэгтэй байна хэмээн хошигносон. Мөн Татар ажиллагаа кинотой холбоотой дараагийн гэнэтийн бэлэг нь Анугийн бүжиглэдэг хэсэг байлаа. Ану бол тус киноны Тайвнаагийн охины дүрд тоглодог билээ. Ану Мама мария дуун дээр эвлэгхэн бүжиглэсэн нь үзэгчдэд тун ч таалагдлаа. Гэнэтийн бэлгийн нэг нь Амархүү гэж нэрлэсэн шинэ цомогт орсон хаус стилийн Cool loүe дуугаа найз бүсгүй загвар өмсөгч О.Ариунзултай хамтран дуулсан хэсэг байсан.

Уг дууны төгсгөлд дуучин Б.Амархүү найз бүсгүйгээ албан ёсоор танилцуулахдаа Миний хайртай бүсгүй хэмээн онцгойлж тайзан дээр тэвэрч үнсэхэд фэнүүд нь нижигнэтэл алга ташив. Гэртээ хүрэх зам тоглолтод Гурван охин хамтлаг ирж Зүрх чам руу дуугаа Б.Амархүүтэй хамтран дуулсан. Uniүerse best songs-2012 наадмын шүүгчид хамтран Надежда дууг Б.Амархүү, Э.Гантулга, Шаман, Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Гурван охин хамтлагийн дуучин Х.Ану нар хамтдаа дуулсан нь тоглолтын том шигтгээ болж чадсан.

ҮЗЭГЧИДТЭЙГЭЭ АМЬД ХАРИЛЦАА ҮҮСГЭСЭН ТАНСАГ ТӨГСГӨЛ

Тоглолтын ерөнхий найруулагч Б.Борхүү Гэртээ харих зам тоглолтын өмнө үзэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэсэн гайхалтай болно гэж ам бардам хэлсэн нь ёсоор болов. Б.Амархүү алиа хошин зантай юм билээ. Дуутайгаа холбоотой түүх, дурсамж, алиа хошин яриа ярьж үзэгчидтэйгээ харилцаж байсан. Тэрбээр Би аав ээжтэйгээ 2005 онд Нарантуул зах орж пүүз авдаг байсан. Одоо тэр үе ард хоцорчээ. Учир нь Народный артист шоунд оролцсоноор олон өөрчлөлт гарсан. Та бүхэн ойлгож байгаа тийм ээ хэмээн нүдээрээ инээж, цаанаа нэг л хөгжилтэй хэлснээс харж болохоор байсан. Тоглолтын төгсгөлд Л.Балхжавын хөгжим, Ш.Гүрбазарын үг Дуун хээтэй наадам дууг дуулсан нь үзэгчдийн бахархал, монгол хүүгээрээ омогшсон омогшил, баяр хөөртэй хамт өндөрлөсөн юм. Б.Амархүүгийн долоон жилийн дараа хийсэн Гэртээ хүрэх зам тоглолт үзэгчдээс сайн үнэлэлт авав.

Б.Марал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button