Michael Learns to Rock хамтлагийн тоглолтын билет өрнөдийн жишгээр зарагдана
Michael Learns to Rock хамтлаг UB Паласын концертын их танхимд 12 сарын 7, 8-ны үдэш 19.00 цагт Монголын фэнүүддээ зориулан зүрх сэтгэлд хоногшсон дуунуудаа эгшиглүүлэх гэж байна . Тус хамтлаг амьд тоглолтуудын видео, хит дуунуудаа багтаасан нийт 8 цомог гаргажээ. Хамгийн сүүлийн цомог нь ‘’Scandinaүia’’ бөгөөд 2012 оны 9 сарын 3-нд албан ёсоор худалдаанд гарсан. MLTR хамтлагийн хувьд Сингапурын Грэммийн шагналыг, Германы хөгжмийн хамгийн том шагналуудын эзэн болж байжээ. 1990-ээд оны дунд үе бол тэдний амжилтын хамгийн дээд оргил үе байсан бөгөөд тухайн үедээ АНУ, Англи улс даяар нэр алдар нь ид мандаж байсан юм.
Тус тоглолтын тасалбар www.eүento.mn сайтаар худалдаалагдаж эхэлсэн ба энэхүү тасалбар нь Micro Siesmic компанийн хийсэн ухаалаг карт хэлбэрээр гарах бөгөөд дараа дараагийн шоу тоглолт, үзвэрүүдэд ашиглагдах юм байна.
Монголын мянга мянган залуус, Michael Learns to Rock хамтлагийн фэнүүд нэгдэж, тоглолтыг нь тэсэн ядан хүлээж байгаа. Хамтлагийн гишүүд ч Чингис хааны өлгий нутагт тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна. 12 сарын 7, 8-нд Улаанбаатар хотод уулзацгаая хэмээн хамтлагийнхаа вэб хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.