Талийгаачийн өвчнийг эмч нар оношилж чадаагүй юу

бүгд найрамдах улсад алба хаадаг. Сүүлийн жилүүдэд Суданд очиж энхийг сахиулдаг болсон. Тус улсад эмч нарын багаас гадна 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон илгээдэг болсноороо бусад газрынхаас онцлог. Суданд ажиллагаанд оролцож буй батальон зургадугаар сарын сүүлчээр очсон бөгөөд удахгүй эх орондоо ирнэ. Тус батальоны бүрэлдэхүүнд багтсан Ховд аймгийн харьяат ахлагч М зүрхний шигдээс өвчнөөр энэ сарын 13-нд нас баржээ. Түүний шарилыг өчигдөр нутагт нь авчирсан байна.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцох офицер, ахлагч нар олон шалгуур сорилтыг давж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж цоо эрүүл гарсны дараа явах бэлтгэлээ хангадаг талаар байнга шахам л мэдээлж байдаг. Гэвч тийм биш бололтой. Зарим нэг алба хаагч танил талаараа арын хаалгадуулж явдаг тухай ч дам яриа сонсогдож л байдаг. Олны үг ортой гэж ийм зүйл байхыг үгүйсгэхгүй. Үүнийг батлах мэт зүрхний шигдээс өвчнөөр энхийг сахиулагч нас барчихлаа. Халуун оронд зүрхний өвчин нь сэдэрсэн болохыг холбогдох мэргэжлийн хүмүүс хэлж буй ч нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээгээр илрэх ёстой байсан бус уу. Эсвэл зүрхний шигдээсийг оношилж чадахаа байтлаа эмч нарын мэдлэг дорой болчихоо юу. Аль нь ч байсан монгол хүний амь эрсэдсэн нь хамгийн том хохирол. Өвчнөөр гэж шалтаг заагаад өнгөрөөж болохгүй үйл явдал.

Монголчууд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоод арван жил болжээ. Энэ хугацаанд Чад, Сьерра Леон, Ирак зэрэг хэд хэдэн газарт үүргээ амжилттай гүйцэтгэж үргэлж л талархлын үг сонсдог байлаа. Гэвч сүүлийн үед энхийг сахиулагчдын талаар үе үе таагүй мэдээ дуулдах болов. 2008 онд Сьерра-Леонд энхийг сахиулахаар очсон манай хоёр цэрэг хоорондоо маргалдаж нэгнийхээ биед мэс хүргэсэн тухай мэдээлэл тархаж тухайн үедээ дуулиан болж байлаа. Хүний нутагт албан үүрэг гүйцэтгэхээр очоод хутга мэсэндээ тулсан Г.Гэрэлчулуун, В.Отгонбаатар нар Сэлэнгэ аймгаас явсан цэргүүд байсан. Энэ асуудалд зохих ёсны хариуцлага тооцсон тухай салбарын яамнаас нь мэдээлээд чимээ нь намжсан.

2010 онд энхийг сахиулагчдын нүүрийг улайлгасан мэдээ дахиад л сонсогдов. Сьерра Леонд үүрэг гүйцэтгэхээр очсон эмэгтэй жирэмсэн болсон тухай мэдээлэл олныг цочроосон. Эмэгтэйн эрүүл мэнд маш сайн байж бүх шалгуурыг даван энхийг сахиулахаар явсан. Гэвч гэр бүлийнхээ хүнтэй хамт явсан болохоор тэнд очоод жирэмсэлсэн гэсэн тайлбарыг салбарын яамнаас нь өгч байв. Ийм хэрэг мандсаны дараа Батлан хамгаалах яам гэр бүлийн хүмүүсийг хамтад нь энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргаж байлаа. Монголын энхийг сахиулагчдын талаар дахин нэг таагүй мэдээ чих дэлссэн нь хар арьстан эмэгтэйгээс ирсэн захидлын тухай сенсаац байлаа. Энхийг сахиулагч монгол залуугаас хөл хүнд болсон гэсэн захидал Батлан хамгаалах яаманд ирсэн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй сенсаац сайтуудаар гарч байв. Энэхүү мэдээлэлд салбарын яам нь үгүйсгэсэн хариулт өгөөд өнгөрч байв.

НҮБ-ын далбаан доор эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан цэнхэр дуулгатнуудын талаар таагүй мэдээ ийн тархах боллоо.

Б.Агь

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button