Жэк Уэдэфолд Бид Д.Нацагдоржийн шүлгүүдийг судлах ёстой

-Оройн мэнд Жэк, та дэлхий даяар алдаршаад байгаа номынхоо удиртгал хэсэгт Монгол Улсын төлөө өөрсдийгөө золиосолсон буюу улс орныхоо төлөө их зүйл бүтээсэн эрдэмтдийг хүндэтгэх ёстой гэж бичсэн байсан. Энэ ямар утгатай вэ. Та хэн гэдэг эрдэмтдийн тухай бичсэн бэ?

-XX зууны хүнд хэцүү цаг үед Монголын олон агуу эрдэмтэн, жүжигчид, яруу найрагчид, дуучид Монголын соёлыг аврахын төлөө хүчин зүтгэж байсан. Тэдний олонхи нь улстөрийн хэлмэгдүүлэлтийн золиос болж, ажил, амь насаа ч алдсан. Миний бүтээл бол тэдгээр агуу хүмүүсийн зохиол, бүтээлүүдийн тусгал юм. Би шинэ зүйл зохиогоогүй. Миний зохиол бүтээл бол өнгөрсөн зуунд тэдгээр агуу хүмүүсийн эхлүүлсэн үйлсийн үргэлжлэл гэж боддог. 1920-иод онд туурвиж байсан их зохиолч Д.Нацагдоржийн шүлгүүдийг бид судлах ёстой. Монголын эрдэмтэд хамгийн хүнд хэцүү үед зохиол бүтээлээ туурвиж байсан.

-Та эртний овог аймгуудын соёл, заншлыг судалж байсан. Монголд ирэхээс өмнө ямар овог, аймгийн соёлыг судалж байсан бэ?

-Миний бүтээлийн олонх нь Америкийн уугуул индианчуудын тухай байдаг. Би Монгол судлаач биш ч өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар монгол үндэстний талаар судалж эхэлсэн. Би оюутан байхдаа л Монгол руу аялахыг мөрөөддөг байлаа. Монгол Улс нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг, дээр нь хүйтэн дайны үе байсан учраас миний мөрөөдөл биелэх боломжгүй байсан юм.

-Та анх хэзээ Монгол Улстай холбоо тогтоосон бэ?

-12 настайдаа Марко Пологийн бүтээлтэй танилцаж, Монголын тухай мэддэг болсон. Түүнээс хойш Чингис хааны намтрыг судлах сэдэл төрсөн. Чингис хааны намтрыг бага насны хүүхдэд зориулан бичсэн байсан. Гэрт амьдардаг, хоёр бөхтэй тэмээ унадаг, айраг уудаг гайхамшигтай ард түмний тухай төсөөлдөг байсан. Тийм ч учраас би хүүхэд ахуй наснаасаа хойш Монгол Улстай холбоотой байна.

-Та хаана төрсөн бэ?

-Өмнөд Каролина мужид төрсөн. Өмнө зүгийн буурай хөгжилтэй муж Би хөдөө нутагт өссөн. Манай гэр бүл фермерийн аж ахуй эрхэлдэг байлаа. Эцэг эхээс долуулаа.

-Таны гэр бүлийнхэн ч гэсэн эрдэмтэд үү?

-Үгүй. Би жирийн гэр бүлд өссөн. Миний аав Дэлхийн II дайнд оролцож байсан. Харин миний ээж шатахуун түгээх цэгт ажилладаг байлаа. Миний аавын суусан автобус шатахуун түгээх цэг дээр зогсч л дээ. Дайнаас буцаж ирээд хамгийн анх харсан эмэгтэй нь миний ээж байсан гэдэг. Аав ээж хоёр маань тэгж танилцсан түүхтэй. Аав маань удалгүй Солонгосын дайнд оролцох болсон. Аав анх жирийн цэрэг байсан бол удалгүй цэргийн тогооч болсон. Аав маань гэр бүлээ төвхнүүлэхийн төлөө зүтгэж байсан. Харамсалтай нь миний эцэг дээд боловсрол эзэмшиж чадаагүй учраас Солонгосын дайнд явсан. Би цэргийн хүний хүүхэд.

-Та ямар коллежид суралцсан бэ?

-Миний суралцсан коллеж Өмнөд Каролина мужид байдаг.

-Та ямар учраас антропологич мэргэжлийг сонгосон бэ?

-Хэцүү асуулт байна. Миний эцэг цэргийн хүн байсан учраас би хүүхэд насандаа ийш тийш аялах дуртай байлаа. Манай гэр бүл Америкийн олон мужаар аялснаас гадна Герман улсад амьдарч байлаа. Унгарын хувьсгал зэрэг маш олон үйл явдал тохиолдсон аймшигт үе байсан. Герман улсад амьдарснаар миний нүд нээгдэж, өөр соёл, өөр ард түмний амьдралыг судлах сэдэл төрүүлсэн. Дэлхийг судлах, дэлхийг өөр нүдээр харах нь антропологич мэргэжлийн амин сүнс учраас би энэ мэргэжлийг сонгосон.

-Та дэлхийн хэдэн улсад очсон бэ?

-Монголд ирэхээс өмнө би дэлхийн 120 гаруй улсаар аялсан.

-Дэлхийд 240 орчим улс бий. Та бараг дэлхийн нийт улс орны талаас илүү хувьд нь очсон юм байна.

-Тийм ээ.

-Та хэдэн хэлээр ярьдаг вэ?

-Англи, герман, испани хэлтэй. Мэдээж хэрэг монгол хэл бага зэрэг гадарлана. Юм худалдаж авах, хүмүүстэй ярилцах шаардлагатай учраас монгол хэл сурах хэрэгтэй болсон.

-Та анх хэзээ Монголд ирсэн бэ?

-1998 онд Монголын хөдөө нутгаар аялсан. Харин 1990 онд Оросын Буриад, Сибирийн нутгаар аялж байлаа. Ази, Европын улс орнууд худалдааны тусламжтайгаар хэрхэн холбогдож байсан талаар би их сонирхдог. Түрэг, Монгол угсаатнууд болон Сибирийн овог аймгууд хоорондоо хэрхэн харилцаж байсан нь сонирхолтой. Миний гол анхаарал Монгол угсаатнуудад төвлөрч байсан. Харамсалтай нь би яг тэр үед Монгол Улс руу аялах боломжгүй байлаа.

-Та Монгол Улсыг дэлхийн хэмжээнд таниулахад хувь нэмрээ оруулсан. Таны бичсэн Чингис хааны тухай ном энэ байна. Харин энэ бол монгол хэл рүү орчуулсан хувилбар нь. Би олон жилийн өмнө энэ номыг худалдаж авсан. Номны хавтасны загвар надад онцгой сонин санагдсан. Та манай үзэгчдэд хавтасны зураг, загварыг нь тайлбарлаж өгөөч?

-Тухайн үед Чингис хааны зураг олдоогүй. Зөвхөн морь унасан монгол цэргүүдийн зураг олдож байлаа. Америкийн хэвлэх компаниуд номны хавтасны загварыг өөрсдөө сонгож баталдаг учраас ийм зурагтай хэвлэгдсэн. Хэвлэх компанийн удирдлагууд энэ зургийг хараад уншигч Чингис хаан юм шиг төсөөлнө гэж тайлбарласан. Гэвч би энэ зургийг тухайн үеийн Монгол хаадын зураг биш гэж маргасан. Чингис хаан бол монгол хүн. Харин энэ зураг Перс, Түрэг гаралтай язгууртны зураг гэж би тайлбарлаж байлаа. Гэвч тэр маргаанд би ялагдсан. Азаар би өөрөө зохиогч учраас номны агуулгыг хянах боломжтой байлаа. Чингис хааны зураг жинхэнэ зураг нь биш байсан ч гэсэн би номондоо монголчуудын тухай бодит үнэнийг бичсэн.

-Та өөрийн номондоо Монгол Улс бол иргэншсэн, өндөр соёлтой улс бөгөөд өрнө-дорныг холбож байсан гүүр гэж тодорхойлсон байсан. Та ямар учраас ингэж тодорхойлсон бэ?

-Дэлхийн түүхэнд бүс нутгийн шинжтэй хэд хэдэн соёл иргэншил байсан. Жишээлбэл Энэтхэгийн, Исламын, Европын, Зүүн Азийн соёл иргэншил гэж байлаа. Эдгээр иргэншлүүд хоорондоо хил залгаа оршин тогтнож, харилцаатай байсан боловч Ази-Европыг холбосон шууд харилцаа байгаагүй. Тухайн үед хэн ч Ази-Европын хооронд зорчиж байгаагүй. Харин Чингис хааны үед Зүүн Ази болон Европын улс орнууд жил бүр харилцдаг байжээ. Энэ бол маш чухал ололт. Чингис хаан бүс нутгийн соёл иргэншлүүдийг холбож, нэгдмэл нэг ертөнц болгож чадсан.

-Та энэ номондоо Чингис хаан болон түүний хойч үеийн хаадууд өөр өөр шашин шүтлэгтэй үндэстэн угсаатнууд болон нийгмийн янз бүрийн давхаргатай хэрхэн харилцаж, үр дүнтэй удирдаж байсан тухай бичсэн байдаг. Олон янзын шашин шүтлэгтэй хүмүүсийг хэрхэн удирдаж байсан тухай тайлбарлаж өгөөч?

-Монголын эзэнт гүрэн хүмүүсийг шашин шүтлэгээр нь ялгаварладаггүй байсан. Жишээлбэл Чингис хааныг Христийн, Исламын, Буддын, Бөөгийн шашинтай хүмүүс хүрээлж, хүчин зүтгэж байсан. Чингис хаан өөрөө сүсэг бишрэлтэй байсан ч гэсэн хэзээ ч бусад хүмүүст өөрийн шашныг тулгаж байгаагүй. Тийм ч учраас шашны эрх чөлөө бол Монголын эзэнт гүрний гол давуу тал байлаа. Дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн ямар ч эзэнт гүрэн шашны эрх чөлөөг хүндэтгэж байгаагүй. Чингис хаан бол Азийн бусад удирдагч нар шиг байгаагүй, тэр хүн орчин үеийн сэтгэлгээтэй удирдагч байсан. Чингис хаан шашны эрх чөлөөг дээдэлж, дипломат халдашгүй байдал гэдэг ойлголтыг төлөвшүүлсэн. Гадаад улсын Элчин сайд, төлөөлөгч нарт хохирол учруулах, шийтгэх, амийг нь хороохыг хориглодог байсан. Тухайн үед Монголын хэдэн зуун элч, төлөөлөгчийн амийг хороосон ч гэсэн Чингис хаан хэзээ ч гадаадын улс орны элчийг хөнөөлгөж байгаагүй. Харин элчийг нь хороосон улс орны ард түмнийг шийтгэдэг байлаа.

-Таны бодлоор тухайн үед монголчууд хүчирхэг байсан нь юутай холбоотой вэ? Хаад удирдагч нараас гадна ард түмнийг зоригжуулж, хөтөлж байсан философи, уриа, зорилго байсан уу?

-Монголын ард түмний өнгөрсөн буюу одоогийн түүхийг судалж буй хүн ийм асуулттай тулгарах нь тодорхой. Энэ асуултад маш нухацтай бодож байж хариулах ёстой. Учир нь би бол гадаад хүн. Би Монгол оронд хайртай ч гэсэн би монгол хүн биш. Миний хариулт түүхэн баримтаар бүрэн нотлогдоно гэж амлаж чадахгүй ч гэсэн монголчууд хүчирхэг байсан нь Евразийн бүс нутагт амьдарч байсан Монгол болон бусад нүүдэлчин овог аймгууд эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг байсантай холбоотой гэж боддог. Нүүдэлчид эрх чөлөөг эрхэмлэдэг байсан учраас ямар нэгэн ноёрхогч хүчнээс зугтах хандлагатай, зарлиг тушаалд дургүй байсан. Энэ нь нүүдэлчин, малчдын амьдралын хэв маягтай холбоотой. Малчин хүн өглөө гэрээсээ гараад өнөөдөр би юу хийх ёстой вэ, өнөөдөр бороо орох болов уу, ирэх долоо хоногт бэлчээрийн гарц ямар байх бол гэсэн асуултанд хариулах шаардлагатай болдог. Малчид байнга бодож, сэтгэх шаардлагатай. Гэтэл тодорхой хэмжээний газар эзэмшдэг фермер хүн өөрийн талбайгаа л байнга бордож, нэг тарьсан газраа л байнга ургац тариалдаг. Харин малчид зөвхөн өөрийн малаас гадна малын бэлчээр, малын хулгай зэрэг олон хүчин зүйлсийн тухай бодох шаардлагатай учраас малчид байнга бодож, сэтгэж эрх чөлөөг мэдэрч байдаг. Тийм ч учраас эрх чөлөөг нь хязгаарлахыг тэвчдэггүй.

-Монгол улс хүчирхэгжсэн нь эрх чөлөөтэй холбоотой гэж ойлгож болох юм байна?

-Тиймээ. Эрх чөлөө, бие даасан байдал.

-Коммунист дэглэмийн үед монголчууд бид өөрсдийн түүхийг ярих эрхгүй байлаа. Тэр үеийг усалгаа дутагдсан цэцэгтэй зүйрлэж болно. Харин эрх чөлөөгөө олж авснаас хойш өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид түүхийн талаар дэндүү их ярилаа.

-Өнөөдөр ч гэсэн Монгол хүн хэн нэгний дагалдагч байхыг хүсдэггүй, хэн нэгний тушаалыг биелүүлэхийг хүсдэггүй нь надад сонин санагддаг. Зарим тохиолдолд ийм шалтгааны улмаас монголчууд хамтран ажиллах чадвар дутмаг юм шиг санагддаг. Энэ бол эрх чөлөөг дээдэлдэгтэй холбоотой. Эрх чөлөөнд тэмүүлдэг энэ хүчийг зөв ашиглаж чадвал түүхийг бүтээж чадна.

-Зөв зам гэж юуг хэлж байна вэ. Орчин үеийн монголчуудын хувьд зөв зам гэж юуг хэлэх вэ?

-Эрх чөлөө бол бусдын өмнө хүлээсэн хариуцлага. Хүн бүр эрх чөлөөтэй байх ёстой. Чингис хаан хүссэнээ хийх эрх чөлөөтэй байсан. Чингис хаан гэрт төрж, гэрт нас нөгчсөн. Тэр өөртөө зориулж ордон бариулаагүй. Чингис хаан дэлхийн түүхэнд бичигдсэн хамгийн агуу байлдан дагуулагч. Тэр нэгэн цагт хамгийн ядуу хүн байсан. Тэр ард түмнийг баян болгосон. Гэвч өөрөө баян болоогүй. Энэ бол маш чухал баримт. Чингис хаанд ард түмэнд туслах, ард түмний төлөө хүчин зүтгэх эрх чөлөө байсан.

-Манай эрх баригчдад зориулж болох гайхамшигтай тодорхойлолт байна. Улсыг удирдаж буй, улстөрд хөл тавихыг хүсч буй хүн болгонд зориулах ёстой. Махатма Ганди, Чингис хаан зэрэг агуу хүмүүс бүгд ард түмнээ баян болгосон. Орчин үеийн монголчууд бид мориноосоо буугаад нэлээд уджээ. Та орчин үеийн Монголын нийгмийн талаар юу гэж боддог вэ. Монголчууд байгалийн баялаг, түүхий эдээ ашиглан эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө тэмүүлж байна.

-XX зууны хамгийн алдартай Монголч эрдэмтэн Оуэн Латтимор байсан. Түүний зохиол бүтээл Америкт маргаан тарьдаг байсан ч гэсэн Монгол оронд маш их хайртай хүн байжээ. Тэр 1960-аад онд Монгол Улсад айлчлах үеэрээ 2000 он гэхэд Монгол Улс Азийн хамгийн баян улс болно гэж хэлж байжээ. Түүний дүгнэлтийг буруу гэж дүгнэх, тохуурхахад амархан байлаа. Гэвч Оуэн Латтимор маш ухаалаг хүн байсан. Тэр хятад, монгол хэлтэй. Хятадын болон Азийн бусад улс орны соёлыг маш сайн мэддэг байжээ. Тэр ямар нэгэн зүйлийг мэдэж байсан учраас Монгол Улсын ирээдүйг ингэж таамагласан байх. Мэдээж хэрэг тухайн үед 2000 он биш учраас таамаглалыг нь няцаах боломж байлаа. Монголчууд Азийн болон дэлхийн бусад ард түмнүүдээс ялгаатай гэдгийг тэр олж харсан. Монголын ард түмэнд асар их чадамж байгаа гэдгийг тэр олж харсан. Миний бодлоор Оуэн Латтиморын таамаглал зөв байсан. Монгол Улс цөөн хүн амтай жижиг улс ч гэсэн Азийн хамгийн хүчирхэг баян улс болох боломж, чадамж байна.

2006 онд Монгол гэдэг энэ үндэстэн 800 жилийн ойгоо тэмдэглэсэн. Монгол Улс бол есэн зууны турш оршин тогтносон агуу түүхтэй. Тийм ч учраас Монгол улсыг өөдрөг ирээдүй хүлээж байна. Чингис хааны үеэс хойш анх удаа Монгол улс дэлхийд байр сууриа дахин эзлэх боломж олдож байна. Мэдээж хэрэг морины нуруун дээрээс байгуулсан эзэнт гүрнээс өөр, цэрэг зэвсгийн хүчгүй ч гэсэн Монгол Улс өнөөдөр баян чинээлэг болох боломж өндөр байна. Монголчууд нэг талаас Ази хүмүүс ч гэсэн нөгөө талаас европ хүмүүс шиг санагддаг. Монголчууд гадаадын ямар ч хэлээр төгс, цэвэр ярьж чаддаг. Мэдээж хэрэг миний насны хүмүүсийн амьдрал хүрэлцэхгүй байх, харин бидний үр хүүхдүүд есэн зууны турш оршин тогтносон Монголын эзэнт гүрэнд юу тохиолдсон тухай өөрсдөөсөө асуух болно.

-Бидний үр хойч ямар зан чанарыг эрхэмлэх ёстой вэ?

-Монголын хүүхэд бүр Чингис хааны удам. Чингис хаан ямар царай төрхтэй байсан нь чухал биш. Чингис хааны дүр төрхийг өнөөгийн монголчуудаас харж болно. Монгол гэр бол Чингис хааны төрх, монгол хөвгүүд, охид бол Чингис хааны төрх. Монголын үр хойчийн дундаас шилдэг удирдагч нар тодорно. Монголын малчид хүнд хэцүү цаг тохиолдсон үед үргэлж бие биедээ тусалдаг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын тов маш хурдан өөрчлөгдсөн. Интернэт, кабелийн телевиз зэрэг дэлхийд өргөн тархсан зүйлсийг монголчууд хэрэглэж байна. Гэвч гэр хороолол огт өөрчлөгдөөгүй. Гэр хороололд одоо ч гэсэн цэвэр усны шугам алга. Зарим хүн олон сая долларын өртөг бүхий алтны ордтой байхад Чингис хааны үр хойч болсон зарим хүүхэд цэвэр ус хэрэглэж чадахгүй байна. Чингис хаан өнөөдөр амьд байсан бол ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан.

-Би тантай бүрэн санал нийлж байна. Есэн зууны дараа монгол хүүхдүүд цэвэр устай, шүршүүртэй орчинд амьдарна гэдэгт итгэж байна. Би шаргуу хөдөлмөрлөхийг хүсч байна. Миний үеийнхэн хойч ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө ажиллах ёстой. Бидэнд хүсэл зориг дутагдаж байна. Үзэл бодлоо хуваалцсанд баярлалаа.

Таны бүтээл 2011 оны хамгийн шилдэг аудио ном болжээ. Би ч гэсэн саналаа өгсөн. Энэ ном таныг дэлхийн хэмжээний түүхч гэдгийг нотолсноос гадна энэ номноос олсон орлого монгол хүүхдүүдийн боловсролд зориулагддаг юм байна. Танд чин сэтгэлээсээ талархаж байна. Таны энэ ном Монголын агуу өвөг дээдсийн талаар дэлхийд таниулснаас гадна монгол хэл дээрх хувилбар нь Монголын ард түмэнд танин мэдэхүйн ач холбогдолтой юм. Орчин үеийн монголчуудын өмнөөс танд дахин талархал илэрхийлэхийг хүсч байна. Би таны эхнэртэй танилцаж байсан. Та тэргэнцэр дээр суудаг эхнэрээ яаж халамжилж анхаарал тавьж байгаа тань миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Ийм үйл явдал хэнд ч тохиолдож болно. Манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа.

-Маш их баярлалаа. Чингис хааны үр хойч болсон Монголын ард түмэн намайг элэгсэг дотно угтаж авсанд талархаж байна. Монголын ард түмэн дэлхийн бусад ард түмэнд маш их зүйл өгсөн. Гэвч дэлхийн бусад ард түмэн монголчуудад тийм ч их зүйл өгөөгүй. Намайг дотно сэтгэлээр угтаж авсан та бүхэнд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button