Ач холбогдол өндөртэй Орон нутгийн сонгууль

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар эрхэм гишүүн С.Эрдэнийн гэр бүлийнхэн самбаа гаргаж, сөрөг хүчнийхнээ чадсан мэдээлэл байна. Тодруулбал халз мэтгэлцээнд өөрсдөө оролцолгүй зугтааж, харин захиалгат нэвтрүүлгийг хэдэн телевизүүдээр явуулаад амжив.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн худал нь үл мэдэгдэх захиалгат мэдээллүүд сүүлийн өдрүүдэд суваг бүрт гарч харагдлаа.

Энэ сонгууль өмнөх сонгуулиудаас өндөр ач холбогдолтой болж буйг хэд хэдэн баримтуудаас харж болохоор байна. Орон нутгийн сонгуулийн тулаан АН, МАН-ын хооронд болдог байсан бол энэ удаагийн сонгуульд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл шинээр гуравдагч хүчин болж орж ирж буйгаараа онцлог ажээ. МАХН хүчээ авч, эхэлснээсээ хойш орж буй анхны сонгууль нь. Зарим тойрог хороод дээр МАХН-аас нэр дэвшиж буй хүчтэй өрсөлдөгчид байгаагаас сөрөг хүчнүүдийн анхаарлыг татахаас өөр аргагүй байгаа гэнэ.

Гэхдээ хамгийн гол өрсөлдөөн МАН, АН-ын хороонд болох нь зүй ёсны хэрэг. Орон нутгийн энэ удаагийн сонгуульд МАН хамгийн их өндөр ач холбогдол өгч буй ажээ. МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын намын удирдлагууд хэдэн өдөр нойр хоолгүй нийслэлийн есөн дүүрэгт ажиллажээ. Иргэд сонгогчидтой уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж баахан сурталчилгаа хийжээ. МАН-ынхан доор дээргүй л чармайлт гаргасан сурагтай. УИХ-ын 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН нийслэлийн есөн дүүргээс нэг ч суудал авч чадаагүй, хамгийн муу оролцсон. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд Д.Сумьяабазар, Б.Батзориг нар ялалт байгуулсан ч аз дутаж, 28 хувийн санал аваагүй гэдэг шалтгаанаар дахин санал хураалт явуулахаар болсон. Маргаашийн сонгуулиар Баянзүрх дүүрэгт МАН-ын Б.Батзориг, Д.Арвин нарын хооронд УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт болж ялагчаа тодруулна. Тэгэхээр МАН нийслэлээс сая л нэг мандат дэгээдэхээр байгаа юм.

УИХ, Нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн сонгуулиар хоёуланд нь МАН маш муу санал авсан. Тиймдээ ч МАН энэ удаагийн Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын сонгуульд ихээхэн хүч хаясан мэдээлэл байна. Хүч гаргаж байгаа нь анзаарагдлаа.

Харин АН-ынхны хувьд намын удирдлагууд нь учиргүй иргэд, сонгогчидтой уулзаж, уйлж дуулаад яваад байгаа харагдсангүй. Пиар тал дээрээ илүүтэй анхаарсан болов уу гэмээр байлаа. Нийслэлийн хувьд ретинг өндөр байгаа Э.Бат-Үүлдээ найдаад түүнд хамаг ажлаа даатгасан бололтой. Харин зарим аймгуудад намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар ажиллаж орон нутгийн нэр дэвшигчидээ дэмжлээ. Орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд өөрсдийнхөө намын гишүүдээ дэмжин тойрогтоо ажиллажээ.

Энэ удаагийн сонгуулийн үйл явц хүчтэй өрнөж, үр дүн нь намуудад чухал байгаа юм.

Т.АМУР

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button