Ханиад томуугийн өвчлөл нэмэгдсээр байна
Энэ хугацаанд халдварт өвчний 36073 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.000 хүн амд харьцуулсан судалгаагаар 9.4 тохиолдлоор нэмэгдсэн. Үүнээс гахай хавдрын 7029, нянгийн гаралтай хоолны хордлого 440, тэмбүүгийн 400, улаануудын 95, ёломын 36 тохиолдлоор тус тус ихэсчээ. Харин өнгөрсөн долоо хоногт сүрьеэгийн 12 тохиолдол оношлогдон эмч нарын хяналтад орсон байна.
Томуу, томуу төст өвчний тархалтыг улсын хэмжээнд сүүлийн сарын байдлаар авч үзэхэд 144.038 хүн амбулаториор үйлчлүүлсний10.030 /7.0%/ нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх долоо хоногоос 0.3%, өнгөрсөн оны мөн үеэс 1.6%-иар тус бүр их, өвчлөл 10,000 хүн амд 38.3 тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногоос 1.4 өмнөх оны мөн үеэс 7.2 тохиолдлоор тус тус ихэссэн үзүүлэлттэй байна.
Иймд ХӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг гаргажээ. Томуугийн дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг идэвхжүүлж, тандалтын нэгж, эмнэлгүүд тусламж, үйлчилгээнд шаардлагатай нөхцөлд бэлэн байж, албан байгууллага, үйлчилгээний газрууд халдвар, хамгааллын дэглэмийг сахиж ажиллах хэрэгтэй гэжээ. Мөн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд ирцийн тандалтыг байнга хийж, ханиад томуунаас сэргийлэхийг анхаарууллаа.
Г.Уянга
Оллоо.мн