Оросын гоо бүсгүй эх орноо модоо барьсан улс гэв

хэлсэн үг шүүгчдийг алмайруулав. Филиппин улсад болж буй энэ тэмцээний өчигдрийн шатанд шүүгч Та эх орныхоо юугаар бахархдаг вэ? хэмээн асуухад гоо бүсгүй Миний эх орон бол сүсэг бишрэлгүй, шударга бус, шуналтай хүмүүст идүүлж зулгаалгаж буй ядуу зүдүү, зовж шаналсан аварга том орон. Миний эх орон бол цөөхөн хэдэн тусгай хүн хамаг шим шүүсийг нь сорж цөлмөж байгаа асар том артерийн судас. Миний Орос орон модоо барьсан орон гэж хариулжээ.

Үүнийхээ дараа тэрбээр, Орос орон дайн түрэмгийлэл, цус нулимс, гуниг зовлон бүгдийг үзсэн ч ийм эх оронд төрснөөрөө бахархдаг гэсэн байна. 1988 онд Курскт төрсөн Н.Переверзева өнгөрсөн жил болсон Оросын гоо сайхан тэмцээнд түрүүлж Miss Earth’’-т оролцох эрхийг олж авчээ.
Б.Амгалан