Хоёр толгойтой могой буюу намын тэргүүний сонгууль

Жан-Франсуа Копэ нар өрсөлджээ.

Гэтэл нам дотроо сонгууль хийсний дараа тэд хоёулаа ялснаа зарласан байна. Шүүмжлэгчид сонгуулийн үеэр томоохон будилаан гарсан гэж ярьцгааж байгаа аж. Ийнхүү байдал улам хурцдаж, хэн нь намаа тэргүүлэх нь тодорхойгүй болжээ.

Нам доторх сонгуулийн дүн олонд ил болсны дараа хоёр нэр дэвшигчийн талынхан аль, аль нь будилаан гарсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Францын Ерөнхийлөгч Николя Саркози өнгөрсөн тавдугаар сард болсон сонгуульд ялагдсанаас хойш тус нам даргагүй байсан юм.

Жан-Франсуа Копэгийн хувьд 2010 оноос намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Харин түүний өрсөлдөгч Франсуа Фийон нь Саркозийг Ерөнхийлөгч байх хугацаанд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан нэгэн гэнэ.

Тус намын даргыг сонгох сонгуульд гишүүдийн талаас илүү хувь нь буюу 150 мянга гаруй хүн оролцжээ. Шинжээчид тус намын сонгуулийн ирц бага гарна гэж тооцоолж байсан ч харьцангуй олон хүн санал өгсөн аж.

Санал хураалтын эхний дүн гарахад Копэ маш бага санал авчээ. Энэ нь түүнийг ялна гэж тооцоолж байсан шинжээчдийг ихэд гайхшируулсан байна. Учир нь, сонгуулийн өмнөх санал асуулгаар Копэ нэлээд нэр хүндтэй байсан юм.

Копэг дэмжиж буй на­мын толгой баяны мэдэгд­сэнээр Приморын Альпад санал хураалт явуулах үеэр олон зөрчил илэрсэн гэнэ. Парисын нэг санал авах байранд л гэхэд намын бүрт­гэлтэй гишүүдээс 40-өөр илүү саналын хуудас гарч ирсэн аж.

Франсуа Фийоны талууд ч зөрчил илрүүлсэн тухай BFM-TҮ мэдээлжээ. Намын тэргүүний сонгуулийг орон даяар 650 санал авах газарт зохион байгуулсан байна.

Намын тэргүүнд өр­сөл­дөгч хоёр нэр дэв­шиг­чийн хувьд өөр, өөр үзэл­тэй бодолтой. Тухайлбал, 58 настай Франсуа Фийон нь дунджийг баримталсан байр суурьтай. Харин өр­сөл­дөгчөөсөө 10 насаар дүү Жан-Франсуа Копэ нь кон­серватив үзэлтэйгээрээ ялгардаг.

Юутай ч сонгуулийн маргаан шийдэгдэж, хоёр нэр дэвшигчийн нэг нь ялж л таарна. Харин ялагч нь Саркозийн ялагдлаас болж нэр хүнд нь унасан, санхүүгийн байдал нь до­ройт­сон намыг хүлээж авах юм. Францын долоо хоног тутмын Le Canard Enchaine-ийн мэдээлснээр Ардын хөдөлгөөний хол­боо нам 50 сая еврогийн өртэй гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button