Барилгын салбарынхныг ОХУ-д сургана
ирлээ. Айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчид Эрхүү мужийн Барилга, замын аж ахуйн яам, Эрхүүгийн Техникийн Их Сургууль, Эрхүүгийн Зураг Төсөл Хайгуулын Институт, Барилга Угсралтын Байгууллагуудын Нэгдэл, Орон сууц, барилга хяналтын алба, Барилгын Үнэ Бүрдлийн Төв, Норматив-Техникийн Баримт Бичгийн Төв зэрэг тус салбарын хөгжилд зайлшгүй оролцоотой ажилладаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан байна.
Энэ үеэр Эрхүүгийн Барилга, зам аж ахуйн яамны сайд ЛИТВИН.М.В-тай уулзаж Монгол Улсын барилгын салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцжээ. Уулзалтын хүрээнд цаашид Эрхүүгийн Барилга, замын Аж Ахуйн Яам болоод Монгол Улсын Барилга хот байгуулалтын яамдууд хамтран ажиллах, ОХУ-ын Эрхүү мужийн Техникийн Их Сургуульд барилгын салбарын инженер техникийн ажилтан, ажилчдыг сургах талаар хамтын ажиллагаануудын талаар үзэглэсэн байна.
Г.Уянга
Olloo.mn