Дулаан хангамжийн эх үүсвэр хүрэлцэхгүй байна

сантехникийн засвар үйлчилгээг хариуцан, өвөлжилтийн бэлтгэлийг хангах үүрэгтэй.
Гэтэл сүүлийн үед орон сууцны дулаан хангалтгүй, халуун, хүйтэн ус тасрах болсон нь багагүй шүүмжлэл дагуулж байгаа аж. Энэ талаар ОСНААГ-ын дарга Ч.Бямбажаваас тодруулсан юм. Тэрбээр Манай орон сууцны конторууд өвөл- жилтийн бэлтгэлийг бүрэн хангаж ажилласан гэж бодож байна. Сүүлийн үед дулаан хангалтгүй байгаа нь эх үүсвэртэй холбоотой. Учир нь Улаанбаатар дулаан шугам, сүлжээ компаниас 80 тонн цаг ирэх байсан бол 60 тонн цаг эрчим хүч ирж байна.
Түүнчлэн иргэдийн өөрсдийн хайнга байдал дулаан алдагдлыг бий болгодог. Биднээс шалтгаалахгүйгээр хаалга, цонх, орцны үүдээ дулаалах ёстой шүү дээ. Энэ мэтчилэн олон хүчин зүйлээс болж орон сууцнуудад дулаан хангалтгүй, хүйтэн байх нөхцөл бүрддэг гэсэн юм.