Ц.Сарнай Тоглолтын үдэш өөрт байгаа бүгдийг дээд цэгт нь хүртэл шавхана

хамтлагийн дуучин Ц.Сарнайг урилаа. Түүнээс тоглолтын сонин сайхныг сонирхсон юм.

-Өглөөний мэнд, ямар ажил амжуулахаар явж байгааг тань сонирхож болох уу?

-Сайн байна уу. Одоо тоглолттой холбоотой асуудлаар гадуур ажил хөөцөлдөөд явж байна.

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Өдөр бүр бүжгийн болон дууны бэлтгэлтэй байгаа. Гэхдээ одоо бэлтгэл жигдэрсэн болохоор ерөнхийдөө гайгүй ээ.

-Үзэгч, сонсогчид Sweetymotion хамтлагаас их зүйл хүлээж байх шиг байна. Энэ удаагийн тоглолтын гол онцлог юу байх бол?

-Тийм шүү. Их зүйл хүлээж байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байгаа. Энэ удаагийн тоглолтыг тоглолт гэхээсээ илүүтэйгээр төрсөн өдрийн баярын шоу гэж нэрлэхийг хүсч байгаа. Хүмүүс төрсөн өдрийн баяраа яаж гоё тэмдэглэдэг билээ түүнтэй л адил гайхамшигтай шоу тоглолт хийхийг хүсч байгаа. Тоглолтын үдэш сэтгэлийн хөөрлөө дээд цэгт нь хүртэл гаргах болно.

-Энэхүү төрсөн өдрийн баярын шоу тоглолтод хэдэн уран бүтээл дуулагдах бол?

-Тоглолт маань хоёр цаг гаруй үргэлжилнэ. Бид ярилцаж байгаад уран бүтээлүүдээсээ 30 дууг тоглолтон дээрээ дуулахаар сонгосон байгаа.

-Sweetymotion хамтлаг анх Охид нэртэйгээр байгуулагдаж байсан шүү дээ. Хамгийн анхны уран бүтээлээ дурсахгүй юу?

-Тийм ээ. Охид хамтлагт дуучин С.Сэрчмаа байсан. Бид англи дууны тэмцээнд орох гээд Spice girls хамтлагийн Wanna be дууг дуулж байсан. Энэ дуу бол бидний хамгийн анхны дуу. Wanna, be дууг хамгийн анх тайзан дээр дуулж байлаа. Тоглолтон дээрээ ч гэсэн энэ дуугаа дуулахаар бэлдэж байгаа.

-Тоглолтон дээрээ ямар, ямар уран бүтээл эгшиглэх бол?

-Анхны уран бүтээлүүд болох Санан санасаар, Намайг битгий уучил, Нулимс, Шувуудын цувааг битгий тоолоорой мөн Санахын аялгуу, Хаахна явна, Төрийн дуулал, Зүүдлээрэй, Хайрын замд зэрэг олон дуу эгшиглэх болно.

-Тоглолт дээр мэдээж амьдаар дуулах байх. Ямар уран бүтээлчидтэй хамтарч ажиллах вэ?

-100 хувь амьдаар дуулна. Никитон хамтлагийн басс гитарчин Чинбат, Цогоо бөмбөрчин Золбоо, гитарчин Бади, даралтат хөгжимчин Анар нар оролцож байгаа.

-Энэхүү тоглолтондоо зориулж олон зүйл хийж байгаа шүү дээ. Цуврал комикс гээд л?

-Тэгэлгүй яахав. Энэ 15 цуврал комикс бол үзэгчдэдээ барьж буй бидний бэлэг юм. Хамтлаг байгуулагдсанаас хойш хамгийн онцгой, дурсамжуудаараа комикс хийсэн байгаа. Бид фейсбүүк хуудсаараа дамжуулан үзэгчдэдээ хүргэж байгаа. Мөн Энэ бидний түүх дурсамж яриаг Prosound студи дээр бичүүлсэн байгаа. Тун удахгүй цацагдах болно.

-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье?

-Баярлалаа.

Б.Марал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button