АНУ-д Монголчуудын өдөрлөг, урлагийн тоглолт болов
консулын газар Сан Франциско орчмын Монголчуудын холбоо болон Оакланд хотын хүүхдийн Гэр төвтэй хамтран АНУ-д амьдарч буй монголчуудын урлаг, спортын өдөрлөгийг энэ 2012 оны 11 дүгээр сарын 17-нд АНУ-ын Оакланд хотод амжилттай зохион байгуулав.
Өдөрлөгийн үеэр явагдсан шатрын тэмцээнд дэд мастер Б.Булган түрүүлж, дэд мастер Б.Уянга удаалан, А.Нямсүрэн 3 дугаар байрыг эзэлсэн. Хүүхэд багачууд монгол дуу бүжгээ сонирхуулж, Монгол нутаг, Тэмүүжиний бага нас, Монголын эзэнт гүрэн сэдвээрх уран зургийн уралдаанд оролцон эх орон, эх хэл, их түүхээрээ бахархлаа.
Мөн ойн хүрээнд хүүхдийн Гэр төвөөс 11 дүгээр сарын 18-нд Оакланд хотод толилуулсан Монголын эрдэнэс урлагийн тоглолтыг монгол иргэд, америкчууд өргөнөөр үзэж сонирхов. Хүүхдийн Гэр төвөөс 3 дахь жилдээ зохион байгуулсан энэ удаагийн тоглолтод тус төвийн дэргэдэх Би Монгол сургуулийн авьяаслаг хүүхдүүд оролцож үзэгчдийн таашаал магтаалыг хүртэж, төрөлх монгол хэл, уламжлалт соёлдоо хичээн суралцаж байгаагаа харуулж чадлаа.