Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Израилийн Элчин сайд Матани Вилнай итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
өнөөдөр өргөн барилаа.
Ерөнхийлөгч Элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан Монгол, Израиль хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт сайн байгааг тэмдэглэв. Мөн хоёр улс нийтлэг үнэт зүйл, зах зээлийн эдийн засагтай орон гэдгийг дурдаад нэн ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахыг ихэд сонирхож буйгаа хэллээ. Ерөнхийлөгч бас Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.
Элчин сайд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд харилцан төлөөлөгчид солилцох нь чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Элчин сайдад амжилт хүсч, түүний Тамгын газар тусалж дэмжихэд бэлэн гэдгийг дуулгав.