Иргэд саналаа өгөх байраа олохгүй байна

Зарим иргэд сонгуультай холбоотой санал хүсэлт, гомдлоо цахим хуудасуудаар илэрхийлсээр байна. Иргэд сонгуулийнхаа саналыг өгөхөөр гэрээсээ гарсан сонгууль өгөх хороогоо олоогүй харьсан тохиолдол цөөнгүй гарчээ.
Саналаа өгөх гээд өглөө 0730-д гараад хаана өгөхөө ололгүй ажилдаа явлаа. Миний бодлоор хаана өгөх энэ тэр мэдээлэл дутагдалтай байгаа юм уу гэж бодлоо. 30 гаруй минутын турш 2 сургууль 2 цэцэрлэг орлоо миний санал өгөх газар биш гэдэг хариу сонсоод хайгаад барсангүй. Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны интернет хуудаснаас ч олж чадсангүй. Баахан саналаа өг гэж зурагт, фм-ээр явсан боловч хаана саналаа өгөх вэ гэдгийг бүгд мартсан бололтой хэмээн нэгэн сонгогч мэдээлэл ирүүлэв.
Энэ талаарх гомдолууд ч дүүргийн хороодод ирсэн байна.
Т.АМУР