Д.Сарангэрэлийг маргааш тангараг өргүүлэхээр болжээ

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэхээр оруулсан байна. Тодруулбал УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалцсан У.Хүрэлсүхийн оронд МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэхээр болжээ. Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт өргөн мэдүүлээд байсан юм. Тэрээр тангарагаа өргөснөөр УИХ 10 эмэгтэй гишүүнтэй болох юм.

Чуулганы маргаашийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

НЭГ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00 цагаас

1.Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал

• Танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.СОДНОМЦЭРЭНхийнэ.

2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/

• Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;

• Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

3.Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/

• Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна;

• Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button