Хэнтий аймгийн сонгогчдийн 24 хувь нь саналаа өгөөд байна

Өнөөдөр 12 цагийн байдлаар Хэнтий аймгийн нийт сонгогчдын 24 хувь буюу нийтдээ 10941 сонгогч саналаа өгөөд байгаа дүн гарлаа.

Үүнээс сонгогчдын ирц хамгийн сайн байгаа нь Баян-Адарга, Жаргалтхаан сумд байна. Эдгээр суманд нийт 1300-1500 гаруй сонгогч саналаа өгөх ёстойгоос өдрийн хагас буюу үдийн байдлаар 580-626 нь саналаа өгсөн буюу тал хувьд дөхөж очжээ.

Харин Норовлин сумын 1473 сонгогчоос 261, Баянхутаг сумын 1358 сонгогчийн 268 нь саналаа өгч ирц хамгийн тааруухан байгаа дүнтэй байна. Түүнчлэн хамгийн олон сонгогчтой аймгийн төв- Хэрлэн сумын 13248 сонгогчийн 3000 хүрэхгүй нь, Бор-Өндөр сумын 5386 сонгогчийн 1000 гаруйхан нь, Батноров сумын 3500 сонгогчийн 745 нь өгсөн гээд мөн л ирц муу байгаа талаар мэдээлэл авлаа.

Аймгийн төв Хэрлэн сумын 83, 84-р хэсгийн хороонд тус сумын 3-р багийн нийт 2766 сонгогч санал өгөхөөс нийлээд 700 сонгогч саналаа өгч, санал авах байр буюу спорт цогцолборын хоёрдугаар заал одоогоор сэлүүхэн байдалтай байна. Өглөөгүүр иргэний бүртгэлийн программыг зарим хэсгийн хороонд ажиллуулж чадахгүй зэрэг саатал, сандрал гарсан ч тухай бүр заавар зөвлөгөө өгч хэвийн ажилд оруулсан гэнэ. Одоогоор саналын машинуудад ямар нэг доголдол гараагүй хэвийн ажиллаж байна.

Г.Уянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button