Сонгогчид бухимдаж байна

ихэнх нь төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болсон байна. Үүнд сонгогчид бухимдалтай хандаж байна.

Тухайлбал Дорнод аймгийн Баян-уул сумын Иргэний төлөөлөгчдийн хуралд ИЗНН-аас нэр дэвшигч Ц.Ганболд, П.Оюунтуяа нарын нэрийг саналын хуудсаа хэвлэхдээ мартаад хэвлүүлчихсэн байна. Тус аймгийн сонгуулийн хороонд Сумын сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн нэрсийг ирүүлэхдээ дээрх хоёр хүний нэрсийг орхигдуулсан аж. Харин саналын хуудсыг хэвлэлтийг Сонгуулийн ерөнхий хороо хариуцдаг аж.

Тэгэхээр нэр дэвшигчдийн нэрсийг дутуу өгсөн Баян-Уул сумын сонгуулийн хорооныхон хайхрамжгүй хандсан хэрэг болоод байгаа юм. Харин сонгогчид сонгох гэсэн хүнийх нь байхгүй байгаад ихэд бухимдаж байгаа гэнэ.

Тэгвэл бас нэг сонгуультой холбоотой томоохон асуудал гарсан нь Нийслэл хотод боллоо. Баян зүрх дүүргийн 18-р хорооны Эрлийн-40, Гангарын-40 дүгээр байрны оршин суугчид саналаа өгч чадахгүйд хүрсэн. Учир нь дээрх хоёр байрны оршин суугчдын цахим үнэмлэхний бүртгэлийг хийсэн тус хорооны ажилтан Эрлийн-40, Гангарын-40 дүгээр байр гэж тус тусад нь бичилгүй зөвхөн 40 дүгээр байр хэмээн биччихсэн байна. Үүнээсээ болоод хаяг давхардаж, иргэд саналаа өгч чадахгүйд хүрчээ.

Мөн зарим нэгэн сонгуулийн санал авах хэсгийн ажиглагчид зөрчил гаргаж, ажиглагчийн үнэмлэхээ хураалгасан байна. Энэ нь Баянзүрх дүүргийн УИХ-ын сонгуулийн 22дугаар тойрог, 64-р хэсгийн хорооны ажиглагч юм.

Үүнээс гадна санал тоолох машин гацах, ажиллахгүй байх зэрэг тохиолдлууд гарсаар байна.

Г.Уянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button