Сонгогчдын ирц 39,22 хувьтай байна

нийслэлийн есөн дүүргийн сонгогчдын ирц 31,64 хувьд хүрээд байгаа аж. Харин улсын хэмжээнд тооцож үзвэл сонгогчийн ирц 39,22 хувтай байгаа гэнэ.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд сонгогчдын ирц 50+1 хувьд хүрсэн нөхцөлд сонгуулийн санал хураалтыг хүчинтэйд тооцох юм. Санал хураалт 2200 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд дөрвөн цагийн хугацаа үлдээд буй юм. Иймээс энэ хугацаанд амжиж сонгуульдаа идэвхитэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн ард иргэдээ уриалав.
Нийслэлийн есөн дүүргийн сонгогчийн ирц 1600 цагийн байдлаар
1. Багахангай 54,45
2. Багануур 40,35
3. Налайх 35
4. Баянзүрх 31,38
5. Баянгол 31,66
6. Сонгинохайрхан 29,41
7. Чингэлтэй 30,1
8. Хан-Уул 13
9. Сүхбаатар 87
Г.Уянга
Оллоо.мн