Нийслэлчүүдээ ирэх жилийн төсвийн төсөлд саналаа өгнө үү

төсвийн төсөлд өгөх саналаа Улаанбаатар сонсож байна 1200, 1234 утсанд болон өөрийн биеэр нийслэлийн иргэний танхимд өгч болно. Уншигч та бүхэнд Нийслэлийн 2013 оны төсвийн төслийг танилцуулж байна. Нийслэлчүүд арав хоног цахим болон бичгэн хэлбэрээр өөрсдийн саналаа өгч болох аж.

Нийслэлийн 2013 оны төсвийн төслийг танилцуулахаас өмнө та бүхэнд 2010 оноос хойших нийслэл хотын төсвийн мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулья

Нийслэлийн төсвийн орлогын хэмжээ 2010 онд 164,2,2011 онд 246,4 тэрбум төгрөг байсан бол

2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 324,8 тэрбум төгрөг болохоор байна. Энэ нь 2010 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2013 оны төлөвлөгөөний урьдчилсан төсөлтэй харьцуулахад 2,2 дахин өсч 358,3 тэрбум төгрөгт хүрч байна. Нийслэлээс Улсад төвлөрүүлэх орлогын хэмжээ 2010 онд 56,1,2011 онд 20,8 тэрбум төгрөг байсан бол 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 70,0 тэрбум төгрөг болохоор байна. 2013 онд нийслэлээс Улсад 3,6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр батлагдсан нь 2010 оны дүнтэй харьцуулахад 15,5 дахин буурч байна. Нийслэлийн орон нутгийн төсвийн зарлагын хэмжээ 2010 онд 103,5,2011 онд 179,4 тэрбум төгрөг байсан 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр 381,5 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Нийслэлийн 2013 оны төсвийн нийт зарлагын хэмжээ 2010 оны гүйцэтгэлтэй харьцуу­лахад 3,4 дахин өсч, 354,6 тэрбум төгрөгт хүрэхээр байна.

Нийслэл хотод улс, нийслэ­лийн төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжин хэрэгжих хөрөнгө оруулалтын хэмжээ 2010 онд 209,1, 2011 онд 165,7 тэрбум төгрөг байсан бол 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 437,9 тэрбум төгрөг болохоор байна. 2013 онд нийслэл хотод улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаас гадна гадаадын зээл, орон нутгийн хөгжлийн сан, хөгжлийн банкны эх үүсвэрээр нийт 640,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр байгаа нь 2010 oны гүйцэтгэлтэй харьцуулахад гурав дахин өсөх дүн гарч байна.

Одоо та бүхэнд нийслэлийн 2013 оны төсвийн төслийн талаар танилцуулья

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хуулиар 2013 оноос шинээр бий болж буй орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэл хотод 41,5 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг олгохоор баталсан байна.

Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний зардлыг улсын төсвийн тусгай шилжүүлгээр орон нутаг санхүүжүүлдэг болсонтой холбогдуулан 223,7 тэрбум төгрөг дээрх зардлуудад зарцуулагдахаар батлагдлаа.

Мөн нийслэл хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 248,0 тэрбум төгрөгийн 146 төсөл, арга хэмжээ, гадаадын зээлийн эх үүсвэрээс 44,5 тэрбум төгрөгийн дөрвөн томоохон хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр хуульчлан батлагдсан байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 248,0 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсаныг салбарын хувьд багцалж үзвэл хот байгуулалт, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулахад 28,8 хувь, авто зам, нийтийн тээврийн салбарт 37,6 хувь, боловсролын салбарт 12,4 хувь, эрүүл мэндийн салбарт 3,8 хувь, төрийн үйлчилгээг сайжруулахад 3,5 хувь, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажилд 7,0 хувь, соёл спортын салбарт 6.9 хувийг тус тус зарцуулахаар байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллыг барилгажуулах, орон сууцны шинэ хороолол барих бэлтгэлийг хангах зорилгоор дулаан цахилгааны станцуудын шинэчлэлтийн ажил, цахилгааны Их тойруу, Сонгино, Их тойрог, Баянгол хорооллын дэд станцууд, ЦДАШ-уудыг барьж байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн цэвэр, бохир усны гол шугамуудыг өргөтгөн шинэчлэх, гэр хороололд бага оврын цэвэрлэх байгууламжуудыг барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын гэрэлгүй айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналттай айл өрхийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахад 4,0 тэрбум төгрөгийг зарцуулна.

2013 онд нийслэлийн авто замын салбарт улсын төсвөөс 93,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 75,5 км авто замыг өргөтгөн шинэчлэх буюу шинээр барьж эхлүүлэхээр байна. Дээрхи хөрөнгөөр Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто зам, Зүүн салааны 3.6 км авто зам, Туул жин пангийн уулзвараас зүүн тийш-Цайз зах хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Бэлхийн таван км авто замын шинэчлэл, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван км авто зам, 39 дүгээр сургуулийн зүүн урд талын уулзвараас Хүчит шонхор зах эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Баянбүрдийн тойргоос 32 тойрог хүртэлх 1.7 авто замын шинэчлэлт, МТ-ын ШТС-ийн уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн 224 у/м гүүрийн өргөтгөл шинэчлэлтийг хийнэ.

Нийслэлийн замын сүлжээг сайжруулахаар 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалтын дүнд нийслэлийн хэмжээнд замын сүлжээний хүчин чадал тодорхой түвшинд нэмэгдэн, авто зам хэрэглэгчдийн тээвэр ашиглалтын зардал, зорчих хугацаа буурч, орон нутгийн чанартай нийт замын сүлжээний техник ашиглалтын бэлэн байдал нэмэгдэнэ гэж үзэж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд 9,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 100 ортой барилга, Хан-Уул дүүрэгт баригдах 300 ортой төрөх эмнэлгийн барилга, Хонхор тосгоны 10 ортой эмнэлгийн барилга зэрэг эмчилгээ, үйлчилгээний стандарт, шаардлага хангасан зориулалтын барилгууд баригдаж нийслэлийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй, шуурхай болгох нөхцөл бүрдэнэ.

Нийслэлийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулал­таар нийт 30,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1075 ор бүхий 11 цэцэрлэгийн барилга, 6300 суудал бүхий 9 сургууль, дөрвөн спорт заалны барилга баригдана.

Дээрхи хөрөнгө оруулалтын үр дүнд боловсролын хүртээмж, сургалтын орчин сайжирч, бага насны хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд хүмүүжих нөхцөл хангагдах болно.

Мөн нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх таван спорт цогцолборын барилгыг Сүхбаатар, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд барихаар төлөвлөж байна.

Нийслэлийн орон нутгийн төсвийн талаар та бүхэнд танилцуулья

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар нийслэлийн 2013 оны төсвийн орлогын хэмжээг 358,3 тэрбум төгрөгөөр, суурь урсгал зардлыг 166,5 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтад 188,2 тэрбум төгрөг зарцуулагдахаар баталсан байна.

Нийслэлийн төсвийн орлого нь нийтдээ 22 нэр төрлийн татварын болон татварын бус орлогын нэр төрлөөс бүрдэж байгаагаас 15 нэр төрөл нь татварын орлогоос, 6 нь татварын бус орлогоос, үлдэх 1 нь хөрөнгийн буюу өмч хувьчлалын орлогоос бүрдэж байгаа.

Нийслэлийн төсвийн орлогын дийлэнхи хувийг буюу 71,1 хувийг Хувь хүний орлогын албан татвараар, 23,6 хувийг бусад нэр төрлийн татварын орлогоор, 4,9 хувийг татварын бус орлогоор үлдэх 0,4 хувийг хөрөнгийн орлого буюу өмч хувьчлалын орлогоос бүрдүүлэхээр төсөлд тусгагдаад байна. Үүнийг хот дүүргээр нь ангилан авч үзвэл хотын шуудын төсвөөс 82,4 хувь нь, дүүргүүдийн төсвөөс 17,6 хувь нь тус тус бүрдэж байна.

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар нийслэлийн төсвийн суурь орлогын 46,0 хувь болох 76,6 тэрбум төгрөгийг нийслэлийн нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн зардалд зарцуулахаар баталсан байна.

Нийслэлийн төсвийн урсгал зардлаас Нийслэл, дүүргийн орон нутгийн 83 төсөвт байгууллагын үйл ажиллагааны зардал, хот тохижуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, газар чөлөөлөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг 14 төрлийн санхүүжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн төсвийн урсгал зардлын 166,5 тэрбум төгрөгийн 20,7 хувь буюу 34,5 тэрбум төгрөг цэцэрлэгжүүлэлт, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, гудамжны гэрэлтүүлэг зэрэг хот тохижуулах зардалд, 19,0 хувь буюу 31,7 тэрбум төгрөг ажиллагсдын цалин, НДШ-ийн зардалд, 3,0 хувь буюу 5,1 тэрбум төгрөг болзошгүй гамшиг ослын үед зарцуулагдах орон нутгийн нөөц хөрөнгөд, 0,7 хувь буюу 1,2 тэрбум төгрөг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд, 10,6 хувь буюу 16,4 тэрбум төгрөг бараа, үйлчилгээний бусад зар­далд зарцуулагдахаар төсвийн төслийг боловсруулж байна.

Нийслэл хотод 2013 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 188,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, одоогийн байдлаар нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид болон харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагуудаас давхардсан тоогоор нийт 546,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал ирүүлээд байна. Дээрх саналуудад тулгуурлан нийслэлийн иргэд та бүхний саналыг тусгаж, нийслэлийн 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах болно.

Нийслэлийн хөрөнгө оруу­лалтын төлөвлөгөөг боловс­руулахдаа Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны зорилттой нягт уялдуулан, нийслэлийн иргэдийн эрэлтэнд тулгуурлан боловсруулж байна.

Нийслэлийн 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний бэлтгэл хангах зорилгоор нийслэлийн 2012 оны төсвөөс 10,0 тэрбум төгрөг зарцуулж шинээр баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлуудын зураг төсвийг боловсруулж байна.

Шинээр батлагдан гарсан төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2013 он нь төсвийн бодлогын ил тод байдал, шинэчлэл, хариуцлагын тогтолцоо болон төрийн захиргааны анхан шатны нэгж, байгууллага дүүргүүдийн эрх хэмжээг нэмэгдүүлэхэд ахиц өөрчлөлт гарсан төсвийн шинэчлэлийн жил байх болно.

Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгож буй 41,5 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлгийн 60 хувь нь дүүргүүдийн хөгжлийн санд шилжиж, 40 хувь буюу 16,6 тэрбум төгрөг нь нийслэлийн хөгжлийн санд үлдэж, иргэд та бүхний саналыг үндэслэж дээрх хөрөнгийг хэрхэн зарцуулахыг шийдвэрлэх болно.

Х.БАТТӨГС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button