ШУА-г ардчилал, зах зээлийн горимд шилжүүлье (уриалга)

Монголын ШУА-н одоогийн байдалтай холбогдуулан тэмдэглэх нь.

1. Эдүгээ дэлхий дээр ШУА -н зах зээлийн ба төрийн гэсэн бүтцийн хоёр загвар байна. Монголын ШУА нь төрийнх, тэр тусмаа зөвлөлт загвар юм.

2. Монголын ШУА -н эх үүсвэр нь Хубилай хааны үеийн Бичгийн мэргэдийн хүрээлэн, 1921 оны Оюуныг судлан нэвтрүүлэх номын хүрээлэн бөлгөө. Гэтэл Богд гэгээнтний мэдэв гэж мутарласан дээрхи онц чухал нэр, агуулгыг дараахан нь Судар бичгийн хүрээлэн болгон өөрчилж, коммунист намын талхируу хумин чихэж, үзэл суртлын зэвсэг болгож, улмаар 1961 онд зөвлөлт загварын ШУА -г байгуулсан түүхтэй. ШУА нь цаг үеийн нөхцөлдөө тохирч, харъяа хүрээлэнтэй, намын эрхшээлд оршдог, төр – захиргаа – намын нэгж болсон байна. 1990 оноос эхэлсэн суурь өөрчлөлтөөс манай ШУА сугарч үлдсэн.

3. Шинжлэх ухаан боловсрол хоёр амин холбоотой салбарууд билээ. Монголд шинжлэх ухаан, боловсрол хоёр ерөнхийдөө тусдаа байгаа нь хөгжлийн зүй тогтол биш юм. Эдүгээ ШУА нь дээд сургуультай, Их сургуулиуд нь хүрээлэнтэй байх гэж арцалдаж байгаа нь энэ хоёр салбар цаагуураа нэг агуулгатай болохыг харуулна.

4. Зах зээлийн нөхцөлд онолын суурь судалгаа үндсэндээ их сургуулиа түшнэ, учир нь онолын судалгаа шууд үйлдвэрлэл – инноваци болон хувирдаггүй бөгөөд эхлээд оюунлаг залууст үр нөлөөгөө өгч, тэднийг шинжлэх ухаанч инновацийн сэтгэлгээгээр цэнэглэх замаар төлжин бэхэждэг. Их сургуулиас хөндий хийсэн суурь судалгааны өгөөж буурч, багш шавийн холбоо тасардаг гэмтэй бол судалгаанаас хөндий сургалт зогсонги юм. Шавьгүй эрдэмтэн үр жимсгүй буттай, судалгаагүй сургалт үндэсгүй модтой адил билээ.

5. Зах зээлийн үед шинжлэх ухааны байгууллагууд нь өмчийн хэлбэр, бүтцийн хувьд олон янз байдалтай байна. Монгол улсад ийм болсон. Тэдгээрийг төрийн нэг өмчид түшиглэдэг зөвлөлт загварын намжсан ШУА зангидаж чадахгүй, болох ч үгүй. Агуулга ба хэлбэрийн зөрчил. Yүнийг мэдэрсэн манай эрдэмтэд 1990 -д оны дундуур хэд хэдэн ТББ / салбарын академи / байгуулсан боловч мэдэгдэхүйц ахиц гарсангүй. Гарах ч үндэс байхгүй, учир нь ШУА хэмээх төрийн бүрэн санхүүжилттэй, марксист намын нөөлөгтэй том байгууллага монополь байдалтай, ШУТ-ийн суурь судалгааны төсөл, төсвийг бүрэн эзэгнэж байна. Ийм нөхцөлд эрдэмтдийн хоорондын чөлөөт өрсөлдөөн хумигдаж , эрүүл бус орчин төлждөг аж. Олон сайхан эрдэмт судлаач төсөл олж авах, ахуй амьдралаа залгуулахын эрхэнд дуугаа хураан дүнсийж, дотроо буцлавч гаднаа долигнон царайчлахаас өөр гарцгүй болж, санаа сэтгэлийн хувьд гундуу, гутруу явах болов.

6. Эрдмийн орчин бохирдох нь залуу оюун ухаанд гойд харш аж. Гадаадад байгаа оюунлаг эрчтэй залуус эх орондоо ирэх дургүй байгаа нь зөвхөн цалин хөлсний асуудал бус аа. Харин ч бидний өмнөх тогтолцооноос уламжлан авч ,өнгөрсөн жилүүдэд баяжуулсан үзэл бодол, зэрэг, цол, нас, тушаал , эрх ямба, аймаг, хошууг харгалзаж асуудлыг шийддэг феодалжсан гаж тогтолцоо гадна байгаа төдийгүй одоо бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй залуусыг хэлмэгдүүлж байна.

7.Зарим эрдмийн зөвлөлүүд хэдэн хүний хувийн өмч мэт болж, эрдмийн зэрэг, цолыг бэлэглэх, худалдах нь олшров. Шинжлэх ухааны ариун чанар бохирдлоо. Үүнийг харж мэдэрсэн оюунлаг эрчтэй залуус эрдэм судлалын ажлаас дайжиж байна.

8. Зөвлөлт загварын ШУА монголын ард түмний 1990 онд сонгосон сонголтыг сөрж, ТӨР-ийн нэрийг ашиглан эрдмийн хамт олныг намын гишүүнчлэл, үзэл бодлоор нь ялгаварлан задалж байна. Манай ШУА ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг сөрөн зогсож буй сүүлчийн цайз мөн.

9.ШУА -ийн хүрээлэн, зарим их сургуулиудад эрдэмтдийг хянадаг МАН -ын үүр хороод үүсэж, судлаач эрдэмтэд нь айдастай, оюуны эрх чөлөөгүй болжээ. Хэрвээ бид оюуны эрх чөлөөгөө алдвал цаана нь юм үлдэх үү? Ардчилсан чөлөөт нийгмийн дотор буй зөвлөлтийн загвар шударга ёсыг уландаа гишгэж, нийгмийн эрүүлжих үйл явцыг дотроос нь мэрэн ганхуулж байна.

10. Эдүгээ монгол улсад ШУТ -ийн цэгцтэй, онч бодлого алга. ШУТ -ийн сангийн хөрөнгө тайлан, цаас болон хувирсаар. Эцсийн бүтээгдэхүүн – үйлдвэрлэлтэй холбоогүй, зөвхөн төрийн байгууллагад ажилладаг бүлэг хүмүүсийн явцуу сонирхлоор дэвшүүлсэн янз бүрийн суурь судалгааг төсвөөс санхүүжүүлж байгаа нь зах зээл, чөлөөт сонголтын үндсэн зарчимтай зөрчилдөж байна. Монголд цөөн бус судлаач төрийн санхүүжилт шаардалгүй өөрийн сонирхол, санаачлагаар чухал сэдвүүдийг судалж шинэлэг үр дүнд хүрч , түрүүч нь төрийн хүндлэл хүртэж эхлэв. ОХУ -д 2013 оноос зөвхөн эцсийн бүтээгдэхүүнтэй холбогдох суурь судалгааг төрөөс санхүүжүүлэхээр шийдлээ.

11. Нийгэмдээ номт ёсыг тунхаглаж, шударга зарчмыг барих нь эрдэмтдийн хүлээсэн иргэний үүрэг байдаг. Гэтэл манай эрдэмтэд үүнийгээ мартах нь. Ном эрдмийн ёсыг умартаж, ленинч намын занд автсанаараа ШУА л тэр ажлыг хийнэ биз, бид гадны хүмүүс гэсэн гомдлын үгс сонсдох боллоо. Үүний уршгаар нийгмийг чиглүүлэгч шинжлэх ухаанч сэтгэлгээ хаягдлаа

12. Нийгэмд биеийн хар хүч, болхи толхи үйлдэл, муйхар мунаг сэтгэлгээ, хөөрүү цэнгэл, феодал ёс суртахууныг хөөрөгдөж, тэр нь олон түмний гэнэн сэтгэхүйг дарангуйлан , доройтуулж, бузарлаж гүйцлээ.Үүнд улс төрчид их үүрэг гүйцэтгэсэн. Монголчуудыг соён гэгээрүүлэх үйл орхигдож, нийгмийн оюуны уур амьсгал булингартаж, шинжлэх ухаанч бус номлолууд идэвхжиж, хүмүүс саруул ухаанд итгэх итгэлээ гээж байна. Олон түмэн барьц алдан тэнүүчилсээр эцэстээ ёс суртахууны уналтад оров. Нийгмийг соён гэгээрүүлэх гэсэн цөөнхийг төрөөс дэмжихгүй байгаагаар үл барам тэднийг хажиглан гадуурхсаар. Энэ бүхний гайгаар монгол хүний оюун санааны хөгжил олон жил ужгирсан том саадтай учрах нь тодорхой болов. Ахмад үеийнхнийхээ нөр их зүтгэл, улс монголоо гэгээрүүлсэн бодит үр дүнг ийнхүү бид 20 жилийн дотор алдаж дуусах нь ээ. Харамсавч баршгүй.

13. ШУА -г төрөөс тэтгэж буй ганц сувагт механизм оновчгүй байгаагаар үл барам харин ч шинжлэх ухааны хөгжилд тээг саад болж байна. Бүх зардлаа төрөөс гаргуулдаг ШУА -д монголыгоо гэгээрүүлэх, шинжлэх ухааны хөгжлийг бодох, анхаарах дотоод шаардлага алга. ШУА шинжлэх ухааныг сурталчлах, нийгмийг гэрэлтүүлэх талаар хойргошиж, шинжлэх ухааны хүрэлцэхүйц өргөн талбар, боломжийг ашиглахгүй байна. Зөвлөлт загвартай байсан Болгарын ШУА 2010 оноос нийт зардлынхаа 33 % -г төрөөс, 33 % -г европын холбооноос, 34 % -г бизнесийн хүрээнээс өөрөө олох шаардлагад орсноор ажил төрөл нь хурдан цэгцэрчээ.

14. Монгол дахь одоогийн олон намын тогтолцоо, өмчийн олон хэлбэр, ардчилал, оюуны эрх чөлөөт төлөв байдалтай ШУА -н зөвлөлт загвар илт зөрчилдөж байна. ШУА -н нэр хүнд унаж, нийгмийн үүрэг нь суларч, хүрээлэнгүүдийн амьдрах чадвар буурч, эрдэмтэд ядуурлаа. Ийм байж хэрхэвч зохихгүй. ШУА -г эрс шинэчлэн өөрчлөн байгуулъя. ШУА -г зах зээлийн горимд оруулж, бүтэц – чанарын өөрчлөлтөөр дамжуулан бэхжүүлж, хөгжүүлье.

15. Эдүгээ нийгмийн дэвшилтэт оюун санааг идэвхижүүлэхүйц, эрдэмтдийн санаа бодлыг зангидахуйц шинжлэх ухааны зохион байгуулалтын нээлттэй бие даасан шинэ бүтцийг яаралтай зохион байгуулах шаардлагатай боллоо. ШУА нь зөвлөлтийн загварыг хадгалсан, нам дамжсан феодал олигархийн өмч бус, эрдэмтдийн хамтын нийгэмлэг байх учиртай. Сонголт хийх цаг ирлээ. Нэг бол ардчилал – зах зээлийн загвар, эсвэл коммунист – зөвлөлтийн загвар.

16. Монголын эрдэмтэд, судлаачдыг нэгтгэх эрдмийн нийгэмлэг хэрэгтэй байна. Ийм нийгэмлэг үгүй учраас хүрээлэн, сургуулиудаар тарсан оюуны хомс нөөц тэрүүхэндээ битүүрч, бие биенээ үгүйсгэж, хүч нь сарниснаар монголын шинжлэх ухааныг мухардалд оруулав. Yүнээс гарах гарц нь юуны өмнө их сургууль, хүрээлэн, хувийн секторт буй оюуны нөөцийг зангидан зохицуулж, ШУТ -ийн сан, бусад эх үүсвэртэй зөв холбодог Yндэсний ШУА хэмээх олон нийтийн статустай ROYAL академи байгуулахад оршино. Сингапур зэрэг олон орны бэлээхэн туршлага байна.

17. Том гүрнүүд шинжлэх ухаан ба урлагийн тусдаа академитэй бол монгол мэтийн буурай олон оронд шинжлэх ухаан урлагийн нэг академи байна. Даяаршлын хатуу орчинд үндэстэний түүх, соёл, урлагийг түшиж оюуны хомс нөөцөө зөв зангидваас монгол хүний унаган давуу талуудыг товойлгон, жинхэнэ монгол хүнийг төлөвшүүлж, улс гэрээ сэргээн мандуулж чадна.

18. Оюун ухаанаас хөндийрсөн ардчилал нь уураг тархигүй бол шинжлэх ухааныг орхисон ардчилал нь сохор, урлагаа мартсан ардчилал эмх цэгцгүй, болхи ажгуу. Уураг тархигүй, сохор, замбараагүй, болхи ардчилал нийгэмд оюун сэтгэлгээний ядуурлыг авчрав. Сэтгэлгээний ядуурлын араас бүх ядуурал дагалдаж байна. Ардчиллыг аврагтун.

19. Монголын шинжлэх ухаанд учирсан бэрхшээлийн уг сурвалж нь эрдэмтдэд бус, шинжлэх ухааны зохион байгуулалтын хуучин бүтэц болох ШУА -н зөвлөлт загварт байгаа нь илэрхий. Зүүн европын болон ЗХУ -ын харъяаны улсууд 1980 – 1990 оны заагт зөвлөлт загварын ШУА -аа үндэсний болгон өөрчилж, нийгэмлэгийн / Royal юмуу umbrella royal / хэлбэрт оруулжээ. Шалтгаан нь, зөвлөлт загварын ШУА нь үндэсний оюун ухааныг гадагш нь гоожуулдаг, дарангуйллыг тэтгэдэг, эрх чөлөөг боомилдог, ардчиллыг алдаг, коммунизмын үзэл суртлын далд зэвсэг болсонд орших аж. Эдгээр улс ШУА -н зөвлөлт загвартай байсан жилүүдийг алдагдсан үе, гажуудлын зурвас, гунигт жилүүд гэдэг байна.Yлдсэн улсуудаас Украйн 1994 онд, Казахстан 2003 онд, Болгар 2010 онд ШУА -аа зөвлөлт загвараас нь салгаж, олон улсын жишигт нийцүүлсэн. ОХУ 2012 оноос ШУА -д олон улсын эксперт оруулж өөрчлөхөөр болов. БНХАУ 1980 онд ШУА -аа Америк жишигт шилжүүлсэн. Ийнхүү манай ШУА дэлхийд ганцаараа зөвлөлт загварыг хадгалсаар сүүл барин үлдсэн нь монголын нийт эрдэмтдийн хувьд онцгой гутамшигтай хэрэг болов. Нүүдэлчид хар бууцаа сахин хоцрохыг гойд ичгэвтэртэйд тооцдог билээ. Уг нь бид 20 жилийн өмнө нилээд урдуур байсансан.

20. ШУА ба академичийн ариун нэр төр гэж бий. Гадаадын орнуудад ШУА ба гишүүдийг нь бусдын эрхшээл дарамтад орохоос сэргийлж, манай байгууллага ба гишүүн нь pro bono буюу буянтан байна гэсэн суурь зарчмыг хатуу баримталдаг. Гэтэл манай ШУА -н гишүүд наман төрөөс нэмэгдэл авдаг. Yүний уршгаар ШУА -н гишүүний ариун нэр төр сэвтлээ. Манай академичид улс төрийн намжсан машинд даруулж, хэлмэгдэж явна. Академичдыг өмөөрөн босож, ШУА -аа нам – улс төрийн дарамтнаас салгах цаг ирлээ. ШУА -н шинэчлэлийг дэмжиж буй академич цөөн бус байгааг тэмдэглэе.

УРИАЛАХ НЬ

1. Монголын ШУА-д ардчилсан хөгжлийн шинэ үе эхэллээ, эрдэмтдийг зөвлөлт загварын талхинаас гаргах цаг ирлээ хэмээн бид үзэж байна. Эрдэмт сэхээтний шинэ залуу үе өсөн бойжиж байна. ШУА -ийн хүрээлэнгүүдэд ШУА -г өөрчлөн шинэчлэх нууц бүлгэмүүд үүсжээ. Боловсрол, шинжлэх ухааны даяаршил эргэлт буцалтгүй болов. Олон янзын төлөвтэй оюун мэдээллийн эрин рүү бид орлоо. ШУА нь монголын бүх эрдэмт сэхээтний оюун сэтгэлгээний төв нь байж, тэднээсээ нээлттэй шударга зарчмаар ил тодоор сонгогдсон төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэгч нь болох ёстой. Улс орны өмнө тулгамдаад байгаа олон чухал асуудалд шинжлэх ухаанч хариу өгдөг, эксперт хийдэг, санал дэвшүүлдэг жинхэнэ ардчилсан ШУА бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Монголын эрдэмтдэд улс төрийн намд үйлчилдэг, хөрөнгө хуваарилдаг, зувчуулдаг, төрийн байгууллагуудтай эрх булаацалддаг, санхүү – захиргааны маягтай завсрын буфер байгууллага биш, эрдэм хураадаг, түгээдэг оюуны байгууллага хэрэгтэй байна. Эрдэмтдэд шинжлэх ухааны эрүүл орчин, байнга суралцан хөгжиж байдаг тунгалаг ардчилсан ШУА хэрэгтэй байна.

2. Нийгэмд оюун санааны хувьсгалч шинжтэй шинэчлэл өөрчлөлтийг дэмжих шинэ эрүүл бүтэц хэрэгтэй болсныг иш үндэс болгож, 1990 онд монголчууд бидний сонгосон зах зээлийн эдийн засаг, ардчиллын замыг эрдэм оюуны хүрээнд бататгаж, ШУА -г ардчилал, зах зээлийн горимд шилжүүлье. Эрдэмтэд үндэсний чөлөөт ШУА -иа түшиж оюуны эрх чөлөөг эдлэх аваас зохих бус уу.

3. ШУА -ийн харъяа хүрээлэнгүүд нэгдэж, их сургууль дундын магистр, докторын сургалт эрхэлдэг үндэсний төв болж, тал талаасаа хүч хавсармаар байна. Эрдэмтэд бяцхан хүрээлэн, жижигхэн их сургуулийн хашаанд бүгэж, амиа хоохойлох хэрэг юун. Yнэн эрдмээ гаргаж, хүчийг үзэн өрсөлдөх ёстой.

4. ШУА ба академич гэх нь ялгаатай билээ. Манай академичид ШУА -д учирсан бэрхшээлийн уг сурвалж нь хүндээ бус тогтолцоондоо байгааг ухаарч, ШУА -г олон улсын жишигт нийцсэн, үндэстний шинжтэй, эрдмийн хамт олны эрх ашгийг дээдэлсэн, нээлттэй, ардчилсан, эрх чөлөөт, тунгалаг, шударга ёсыг хүндэлсэн, эрдэмтдийн оюуны нийгэмлэг болгож, өөрийнх нь анхны эх унаган төлөв болох мэргэдийн нийгэмлэг, номын академид оруулахыг шуурхайлан дэмжинэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг , Л.Гантөмөр нарыг монголынхоо эрдэмтдийн төлөө сэтгэл зориг гаргана, монгол түмний 1990 оны түүхэн сонголтыг хүндэтгэнэ, ШУА -н зөвлөлт загварыг хянан үзэж, эрдэм ухааны хүрээнд ардчилал, шударга ёсыг сэргээхийг дэмжинэ гэж итгэж , уриалж, хүлээж байна. Шинжлэх ухаан урлагийн 81 дэд салбарыг төлөөлсөн бидний 131 хүн ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, та нөхдөд ийнхүү хандав.

1. Ц.Дэмбэрэл, доктор Ph ( Ph.D) , профессор ( проф ) , Монгол улсын гавъяат багш ,

2. Л,Шагдар, Монгол улсын анхны математикч эрдэмтэн, проф, ардын багш , Украин, Донецк

3. Ш.Гунгаадорж, Ph.D, ,Монгол улсын ерөнхий сайд асан, Гавъяат эдийн засагч,

4. Х.Баянмөнх, Ph.D, проф, Монгол улсын хөдөлмөрийн баатар, ДДДДД аварга,

5. Б.Жамъяндагва. проф, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин

6. Д.Лувсаншарав. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин

7. Ж.Хайрулла. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын эмч

8. Л.Хайдав. проф, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин

9. Н.Жанцанноров,доктор Sc ( Sc.D ), Монгол улсын төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин,

10. Б.Баабар. судлаач, Монгол улсын төрийн соёрхолт

11. Ш.Сүрэнжав. Монгол улсын төрийн соёрхолт, Ардын уран зохиолч

12. Ш.Чоймаа. Ph.D,проф, Монгол улсын төрийн соёрхолт, Гавъяат багш

13. Б.Догмид. Монгол улсын төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн

14. С. Галсан, Sc.D, проф, Монгол улсын ардын багш

15. Ш.Шагдар. Sc.D, проф, Монгол улсын ардын багш

16. Ж.Баатархүү,Sc.D, Монгол улсын төрийн соёрхолт

17. Т.Галсан, судлаач, Монгол улсын ардын уран зохиолч

18. Б.Мөнхдорж.проф, Монгол улсын ардын жүжигчин

19. А.Сүхбат, Монгол улсын даян аварга, монгол улсын гавъяат тамирчин,

20. Б.Шагдар, Ph.D, проф, хошууч генерал

21. Y.Маам. Монгол улсын ардын багш

22. П.Хаянхярваа.Монгол улсын ардын жүжигчин

23. Ч. Эрдэнэ – судлаач, Английн Вангийн Нийгэмлэгийн гишүүн

24. О.Лхагва, Sc.D , проф,Шинжлэх ухааны гавъяат ажилтан

25. Ж.Раднаабазар , Sc.D , проф, Монгол улсын гавъяат эмч

26. М. Шагдарсүрэн, Ph.D, Монгол Улсын Гавъяат эмч

27. Ц. Дашдорж, Ph.D, проф, Монгол улсын гавъяат багш,

28. С. Давааням, Ph.D ,проф, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан,

29. Л.Өвгөн, Ph.D,проф, Монгол улсын гавъяат багш

30. Д.Цахилгаан, Ph.D, проф, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн

31. Х.Гэлэгжамц . Ph.D, проф, Монгол улсын гавъяат эмч,

32. М.Дүгэрсүрэн. Ph.D, проф, Монгол улсын гавъяат багш

33. Г. Мэнд- Ооёо, Ph.D, проф, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн

34. Р. Батмэнд, Ph.D, Монгол улсын гавъяат эдийн засагч

35. Л.Одончимэд , Ph.D,Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн

36. Л. Цэдэндамба, Ph.D, Монгол улсын гавъяат эдийн засагч

37. Д.Ухнаа. профессор,Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн

38. Л.Дамбадорж, профессор, Монгол улсын гавъяат багш

39. Г.Аюурзана, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн

40. Ч. Найдандорж, Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн

41. З . Түмэн-Өлзий, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн

42. Л.Хуушаан,Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн

43. Л. Жамц , Sc.D, проф

44. Г.Эрдэнэжав, Sc.D, проф

45. С. Будням – Sc.D , проф

46. Х.Ислам, Sc.D,проф

47. Ж.Гарьдхүү, Sc.D, проф

48. Лх.Тэрбиш. Sc.D,проф, зурхайч

49. Ч.Зэгиймаа , Sc.D, проф

50. Б. Болдсайхан, Sc.D, проф

51. Н.Логи, Sc.D ,проф

52. Ц.Цэндээхүү, Sc.D , проф

53. Д.Базаргүр. Sc.D, проф

54. Э.Равдан, Sc.D, проф

55. Б.Эрдэнэбаатар, Sc.D, проф

56. Т.Намжил . Sc.D,проф

57. Л.Дүгэржав, Sc.D , проф

58. Ч.Тунгалаг, Sc.D, проф

59. Ж.Бямба, Sc.D, проф

60. С.Молор – Эрдэнэ, доктор инженер, Ph.D

61. З.Омбоо, Sc.D,физик

62. Ч. Жачин, Ph.D, проф

63. Н.Алтанцэцэг, Ph.D, проф

64. С. Баатар, Ph.D, проф

65. Г. Баатарбилэг Ph.D, проф

66. Y.Бадам, Ph.D, проф

67. Д.Батхуяг, Ph.D, проф

68. Ц.Батхүү, Ph.D, проф

69. Г.Болд, Ph.D, проф

70. Д.Баяндалай. Ph.D, проф

71. Э.Гүргэмжав. Ph.D ,проф

72. Цэн.Даваадорж, Ph.D проф

73. Ч.Даваасамбуу, Ph.D, проф

74. М.Дамдинсүрэн. Ph.D, проф

75. Э.Дамдинсүрэн, Ph.D, проф

76. Б.Дашзэвэг, Ph.D, проф,сэтгүүлч,

77. Б.Доржсүрэн. Ph.D, проф

78. Д.Дэмбэрэлнямба, Ph.D,проф

79. М.Дэнсмаа, Ph.D,проф

80.Ц.Лувсандорж, Ph.D, дэд проф

81. Ц.Лхамсүрэн, Ph.D,проф

82. Х.Маам, Ph.D, проф

83. Р.Мижиддорж, Ph.D , проф

84. Н.Мира. Ph.D,проф

85. Н.Мөнхтүвшин, Ph.D,проф

86. Б.Намжилдорж. Ph.D, проф

87. Т.Намнан, Ph.D, проф

88. Ц.Нансалмаа, Ph.D, проф

89. Д.Нарандэлгэр, Ph.D , проф

90. О. Насанбат, Ph.D, проф

91. Ц.Нямжав. Ph.D , проф

92. Ш.Нямбаа, Ph.D, проф

93. М.Отгон, Ph.D, проф

94. Л.Отгонжаргал, Ph.D ,проф

95. Ш.Паламдорж, Ph.D,проф

96. Б.Сайнжаргал, Ph.D ,проф

97. А.Самбуу, Ph.D,проф

98. На.Сүхбаатар, Ph.D, проф

99. Н.Түгжсүрэн , Ph.D,проф

100. Б.Түмэндэмбэрэл, Ph.D, проф

101. Т.Халтар, Ph.D, проф

102. М. Хасбаатар, Ph.D, проф

103. Б.Хулдорж, Ph.D ,проф

104. Ч.Хурц , Ph.D,НYБ – н Мэд Академийн гишүүн

105. Л.Хэнмэдэх . Ph.D, проф

106. Ж.Цэвээнжав, Ph.D, проф

107. Б.Чимид – Очир, Ph.D, проф

108. Т.Чулуун, Ph.D , проф

109. А. Хашбаатар, проф,математик

110. Б. Цэндсүрэн Ph.D , математик

111. С.Авирмэд, Ph.D, геологи

112. Т.Аира, Ph.D, анагаах ухаан

113. Н. Баттулга Ph.D, биофизик

114. Б.Баточир, Ph.D , инженер

115. Б.Батцэнгэл, Ph.D, математик

116. Б.Баясгалан, Ph.D, математик

117. О.Болормаа. Ph.D,хими

118. Д.Доржготов, Ph.D , геологи

119. Д. Жанцан, Ph.D, математик

120. Д.Жаргал, Ph.D, АНУ, Чикаго хот,

121. Л. Лханям, Ph.D, эдийн засаг

122. С.Мягмар , Ph.D, гүн ухаан

123. С. Нансалмаа Ph.D, физик

124. Н.Наранцацралт . Ph.D, физик

125. Ц.Наранцэцэг, Ph.D , микробиолгои

126. Н.Насанбат. Ph.D, физик

127. Х.Отгонбилэг, Ph.D, ботаник

128. Н. Оюунцэцэг, Ph.D, боловсрол

129. Д. Сүхбаатар, Ph.D, инженер

130. О. Сүхээ Ph.D , математик

131. Т.Улаанбаатар. Ph.D, геофизик

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button