Сонгуулийн өдөр хоёр эмэгтэй автобусанд мөргүүлж амиа алджээ

тодруулахад Өглөө 07.15 цагийг үед Сутайн буянт компанийн 055 тоот 58-64 УБМ улсын дугаартай автобус 40 орчим насны эмэгтэй хүнийг мөргөж гэмтээлээ гэсэн мэдээлэл ирсэн. Мөн 08.10 цагийн орчимд Таван шарын автобусны буудлын хажууд Тэнүүн Огоо компанийн 133 тоот 45-34 УБЗ улсын дугаартай автобус ухрах үйлдэл хийж байх даа 50 орчим насны эмэгтэйг мөргөлөө гэсэн хоёр дуудлага ирсэн. Хэргийн газар очиход хохирогчид амиа алдсан байсан гэлээ.
Сутайн буянт компанийн автобусны жолооч уруудаж явахад урдуур гэнэт хүн гараад ирсэн. Өндөр хурдтай яваагүй. Гэвч автобусыг зогсоох ямарч боломжгүй байсан гэж мэдүүлсэн байна. Харин Тэнүүн Огоо компанийн жолооч ухрах үйлдэл хийхээсээ өмнө толиндоо харсан. Ард хэн ч байгаагүй гэж мэдүүлжээ.
Ямартаа ч хоёр хүн эмэгтэй хүн автобусанд мөргүүлж амиа алдсан нь үнэн. Гэвч одоогоор ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэнэ.
Л.Тамир
Оллоо.мн