АН сонгуульд улайрч, парламент гацав

Байнгын хороод хуваарийн дагуу хуралдах байлаа.

Гэвч сонгуульд өөрийн нам, эвслийн нэр дэвшигчдийг дэмжихээр орон нутгийг зорьсон гишүүд бүрэн цугларч чадаагүй тул зарим Байнгын хороодын ирц бүрдсэнгүй. Өнгөрсөн мягмар гаригт хуваарийн дагуу таван Байнгын хороо хуралдах тов гарсан. Гэвч Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос бусад нь ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаж чадсангүй. Хэрэв хуваарийн дагуу Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдсан бол Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа.

Энэ хуулийн төслийг дагалдаад Садар самуун явдалтай тэмцэх, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох асуудал ч яригдах ёстой юм.

Мөн Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд ч Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдан хэлэлцэгдэх учиртай. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх товтой байсан. Түүнчлэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал холбогдох Байнгын хороод нь хуралдаагүйгээс болж хойшлогдлоо. Нэгэнт Байнгын хороодын хуралдаан хуваарийн дагуу болоогүй учраас өнөөдөр эхлэх ёстой нэгдсэн чуулган ч хугацаандаа хуралдаж чадахгүйд хүрч байгаа юм.

Монгол Улс тасралтгүй ажиллах парламентат засаглалтай. Гэвч өнөөгийн эрх баригчид өөрсдөдөө тааруулан парламентын үйл ажиллагааг завсарлуулсан. Долоо хоногийн хугацаатай завсарлуулсан нь ч үнэндээ хууль зөрчсөн урьд нь тохиолдож байгаагүй үйлдэл байлаа. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн ажил ярих нэрийдлээр орон нутгаар явж намынхаа сурталчилгааг чадварлаг хийсэн шигээ гишүүдээ ч бүх аймагт тараан сурталчилгаа хийхийг үүрэгдсэн. Долоо хоногоор парламентын үйл ажиллагааг ийн тасалдуулж байгаагаа хууль сурталчлах гэж цайруулсан тус намын дарга нар харин завсарлуулах тогтоол гаргасан шигээ үргэлжлүүлэх үйл ажиллагааг нь удирдаж чадсангүй.

Өөрийн намын төлөө дарга нар нь зүтгэх ёстой. Гэхдээ ганцхан намд бус 2.7 сая монголчуудад үйлчлэх ёстой, тэднийг удирдан чиглүүлэх үүрэгтэй төрийн өндөр дээд албан тушаалд очсон гэдгээ ухамсарлах нь намын бодлогоос нь дээгүүр тавигдах ёстой. Тийм ч байхыг төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас шаарддаг. Гэвч энэ төрийн өнгөн дээр төрийг дээдлэх, тасралтгүй үйл ажиллагааг нь явуулах зэрэг Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд хойш шидэгдэж орхив. Чухамдаа Ардчилсан намаас төрсөн удирдагчдад цол дагаж бяр гэдэг шиг улс орны төлөө гэх сэтгэл суугаагүй гэдгийг үүгээрээ дахин баталлаа.

Сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнөхөн бүгд төвийн томоохон телевизүүдийн дэлгэцийг ноёрхон суусан Ардчилсан намын бодлого ярьсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарын эл байдлаас харахад он гараад Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиад гүйхээс бус төрийн ажил, түмний төлөө гэх сэтгэл гаргахгүй нь хэмээн бодоход хүрэв.

М.Мөнхчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button