Гадаад харилцааны сайд Л.Болд БНАСАУ-ын ардын дээд хурлын дарга Чой Тэ Бог-той уулзав

Ардын дээд хурал (АДХ)-ын дарга Чой Тэ Бог-той 21-ний өдөр Их тэнгэр цогцолборт уулзав.

Уулзалтаар сайд Л.Болд, БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын даргын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллагуудын төдийгүй, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрбээр энэ завшааныг ашиглан БНАСАУ, Японы Засгийн газар хоорондын уулзалтыг Улаанбаатарт хүлээн авах манай талын саналыг дэмжсэнд солонгосын талд талархал илэрхийлж, уулзалт амжилттай болсонд баяр хүргэв.

Сайд Л.Болд, БНАСАУ-тай дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх замаар улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хөдөлмөрийн харилцаа, батлан хамгаалах зэрэг салбарт өргөжүүлэх, мөн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг онцлон тэмдэглэв.

АДХ-ын дарга Чой Тэ Бог, БНАСАУ нь Монгол Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа эрхэмлэж ирсэн бөгөөд цаашид харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа мэдэгдэж, БНАСАУ-ын АДХ, Монгол Улсын УИХ-ын хамтын ажиллагаа хоёр талын хүрээнд төдийгүй, Азийн парламентын холбоо зэрэг бүс нутаг, олон улсын тавцанд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын бие даасан, олон тулгуурт гадаад бодлого нь монголын ард түмний эрх ашигт нийцэн амжилтанд хүрч байгаад баяр хүргэж, дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ БНАСАУ, Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэй бөгөөд харилцааны эдийн засгийн агуулгыг баяжуулах, үүний тулд ЗГХК-ын ээлжит 9 дүгээр хуралдааныг даруй зохион байгуулах нь зүйтэй гэв.

Тэрбээр мөн улс орныхоо нийгэм эдийн засгийн байдал, хөгжлийн амжилтын талаар мэдээлж, Солонгосын хойгийн сүүлийн үеийн улс төрийн байдлын талаар өөрийн улсын байр суурийг дэлгэрэнгүй тайлбарлав.

Уулзалтанд Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, ГХЯ-ны АНДГ-ын захирал Б.Ганболд, УИХ-ын ГХХ-ийн дарга Ц.Нарантунгалаг болон БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд БүрэнЭрхт Элчин сайд Ли Чөл Гван, БНАСАУ-ын АДХ-ын ГХХ-ийн орлогч дарга Ким Ген Хо, тасгийн дарга Хен Жөн Үн нарын албаны хүмүүс байлцав.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button