Хилийн чандад амьдарч буй иргэдэд туслах санд 230 сая төгрөг төвлөрүүлжээ

хилийн чандад монгол ир­гэдийн эрхийг хэрхэн хам­гаалах, сайжруулах та­лаар Гадаад харилцааны сай­дын мэдээллийг сонс­сон тө­дийгүй Тэсэрч дэлбэ­рэх бодис, тэсэлгээний хэрэгс­лийн эргэлтэд хяналт тавих ту­хай хуулийн шинэчилсэн най­­руул­гын төслийг хэ­лэлц­сэн юм.

Гадаадад 138 иргэн ял эдэлж байна

Байнгын хорооны энэ удаагийн хуралдааны эхэнд Гадаад харилцааны сайдын мэдээллийг гишүүд сонслоо. Түүний мэдээллээс үзэхэд манай улс өнөөдөр 19 улстай эрх зүйн туслалцааны, дөрвөн улстай гэмт этгээд харилцан шилжүүлэх гэ­рээтэй, 40 орчим улсад дип­ломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж бай­гаа бөгөөд иргэд энгийн пас­портоор 16, дипломат пас­портоор 31 оронд визгүй зорчиж байгаа аж.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хилийн чанд дахь иргэдэд туслах санд нийт 360 сая төгрөгийг төсөвт суулгасан байна. Уг сангийн мөнгийг гадаад оронд нас барсан иргэдийн шарил, чандрыг авч ирэх, осолд өртсөн, гэмт хэрэгт холбогдсон иргэдэд туслах чиглэлээр зарцуулах зориу­лалттай ч төдийлэн сайн хүрэлцдэггүй талаар ярьж байлаа. Харин ирэх жил энэхүү санд улсаас 230 сая төгрөг төвлөрөх ёстой гэнэ.

Үүний дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлэв. Хамгийн эхэнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Хи­лийн чандад буй иргэдэд туслах сан байгуулагдаад дөрвөн жил боллоо. Ирэх жил энэ санд 230 сая төгрөг төвлөрнө. Энэ мөнгө ирж буй хүсэлт, хэрэгцээтэй хэр дүйж байгаа вэ гэв.

Гадаад харилцааны яам­ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатарын Өнөөгийн байдлаар тус сангийн тө­сөвт 175.3 сая төгрөг бий. Одоо­гоор гурван ч улсад амиа алдсан иргэний шарилыг авч ирэх хүсэлт ирсэн. Нэг шарил тээвэрлэн авч ирэхэд найман сая төгрөг болдог. Тиймээс энэ мөнгө хангалттай хүрэхгүй гэлээ.

Хуралдааны үеэр тус байнгын хороодын ги­шүү­дийн ихэнх нь монгол иргэд гадаадад хар тамхины хэрэгт холбогдох болсон шалт­­­­гаанд хамаг анхаарлаа хандуулж байсан юм. Тэгвэл манай улсын 138 иргэн гадаадад ял эдэлж бай­гаа­гийн 26 нь хар тамхи зөө­вөрлөсөн хэргээр шийт­гэгдээд байна. Тэдний ес нь эмэгтэй, 17 нь эрэгтэй, цаа­заар авах ялтай тав, хуга­цаагүй хорих ялтай нэг, 5-10 жилийн ялтай дөрөв, 10-15 жилийн ялтай 12, 15-аас дээш жилийн ялтай гурван иргэн байгаа аж.

Тэсэрч дэлбэрэх бодист тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэв

Байнгын хорооны ги­шүүд дараа нь Тэсэрч дэлбэ­рэх бодис, тэсэлгээний хэ­рэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэ­чил­сэн найруулгыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Төслийн танилцуулгыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хий­лээ. Дараа нь гишүүд за­рим зүйлд тогтож ярилц­сан юм. Тухайлбал, тэсэрч, дэл­бэрэх бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг нэг га­зар нь олгодог ч хяналт тавих үүрэг нь өөр газарт байдаг. Үүнээс болоод хэн хариуцлага хүлээх нь тодор­хойгүй байдаг гэв.

Харин Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тайлбар­ласнаар энэхүү шинэ хуу­лийн төсөлд тусгай зөв­шөөрлийг мэргэжлийн зөв­лөл олгож улмаар хяналтыг өөрөө хариуцан хийхээр тус­гасан гэнэ. Мэргэжлийн зөвлөлийг Уул уурхайн яам толгойлон цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, олон нийтийн байгууллагын тө­лөөлөл багтах аж.

Байнгын хорооны ги­шүүд тэсэрч, дэлбэрэх бодис ашиг­лах тусгай зөвшөө­рөл­тэй ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа аж ахуйн нэгжийн лицензийг хурааж, өндөр даатгалтай байлгах хэрэгтэй хэмээгээд гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button