Вашингтон Францын Ерөнхийлөгчийн нууцад халджээ

Вашингтоноос хууль бусаар халдсан талаар мэдээлэв. Сонинд бичсэнээр, хакерууд тухайн үеийн Ерөнхийлөгч Николя Саркозийн ойрын зөвлөхүүд, мөн түүний туслах Ксавьер Мускийн компьютерт нэвтэрсэн бөгөөд К.Мускийн компьютерийн хатуу дискэнд зарим нууц мэдээлэл, стратеги төлөвлөгөө байсан гэнэ.

Харин Н.Саркозийн компьютер Елисэйн ордны дотоод сүлжээнд холбогдоогүй тул нэвтэрч чадаагүй аж. Вашингтоны хакерууд дайралтдаа Елисэйн ордны ажилтнуудын Facebook дэх аккаунтыг ашиглажээ. Ингэхдээ тэдгээр ажилтнуудыг найзаар бүртгээд улмаар Елисэйн ордны дотоод сүлжээнд холбогдох урилгыг цахим шуудангаар илгээсэн гэнэ. Урилга дээрээ бичсэн хаяг нь Францын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуурамч сайтынх байсан бөгөөд ут сайтад орж ирмэгц хэрэглэгчийн үг, нууц дугаарыг нь бүртгэж авсан байна. Хакерууд эдгээр мэдээллийг олж авмагц эздийнх нь компьютерт тагнуулын зориулалттай программ хангамж суулгасан нь нэг компьютерээс нөгөөд дамжжээ.

Францын мөрдөн байцаагчдын тогтоосноор, Вашингтоноос хийсэн кибер дайралтад Flame хэмээх вирусыг ашигласан байна. Уг вирусыг Иранд кибер халдлага хийх зорилгоор Америк, Израилийн цэргийн мэргэжилтнүүд зохиожээ. Flame вирус нь халдварласан компьютерийнхээ файлуудыг хуулах, скриншот, аудио бичлэг хийх чадвартай аж.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сайд Жанет Наполитано энэ мэдээллийг нотлоогүй ч, үгүйсгээгүй бол Францын Ерөнхийлөгчийн Тамгын газар тайлбар хийхээс татгалзсан байна. Нэрээ хэлээгүй эх сурвалжийн өгүүлснээр, америкчууд Вашингтонд ханддаг Парисын үнэн бодит хандлагыг сонгуулийн өмнө мэдэж авахаас гадна, Ойрхи Дорнодын орнуудтай Францын хийсэн гэрээ, холбоо сүлбээний талаар мэдэх зорилготой байсан байж болзошгүй гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button