Монгол Улс цаазын ялыг халахад эрт байна

-Манай уншигчдад өөрийн­хөө тухай болон Мон­голын хуульч эмэг­тэй­чүүдийн холбооны талаар товч танилцуулахгүй юу?

-Би хуулийн мэргэжлийг ЗХУ-д эзэмшсэн. Тэгээд Улсын Дээд шүүхэд ажиллаж байгаад 1993-2009 он хүртэл МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний арбитр /МҮА/-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан. Тэгээд гавьяаныхаа амралтыг авсан даа.

Одоогоор алба, ажил эрхлээгүй ч мэргэжлийнхээ дагуу зөвлөгөө өгөх зэргээр ком­паниудтай хамтран ажил­лаж байна. 1992 онд Монголын Хуульч эмэг­тэйчүүдийн холбоог бай­гуулсан. Энэ сарын сүүлчээр холбооныхоо 20 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Манай холбоо яг хуульч мэргэжилтэй эмэгтэйчүүдйг эгнээндээ нэгтгэсэн. Төрөөс эрх зүйн шинэчлэлийн талаар явуулж буй бодлогыг дэм­жих, гишүүдийнхээ орол­цоог өргөжүүлэх, бодлогын хэргэжилтэд хяналт тавих, санаа бодлоо хүргэх, шаардлагатай тохиолдолд эрх зүйн актын төсөл санаачилж батлуулах чиг­лэлээр багагүй ажил хийлээ. Нөгөө талаар олон нийтэд хуулийн зөвлөгөө өгөхөд нэлээд анхаарч ирсэн.

Манай холбоо ги­шүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорил­го­той. Тухайлбал, хуульч­дын нэр төр, амь насанд халдах оролд­лого цөөн­гүй гардаг. Энэ тохиол­долд бид нэгдсэн зохион байгуулалтад орж, хамгаалах арга хэмжээ авдаг. Одоо­гоор нийт 30 салбар, зөвлөл, 1200 гишүүнтэйгээр ажил­лаж байна. Эрт бай­гуулагдсан, өргөн хүрээг хамарсан, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой.

-Арбитрын байгуул­ла­гын онцлог юу вэ?

-Сүүлийн 20-иод жил Монгол Улсад хэрэг шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ганц байгууллага болох Монголын үндэсний арбитрт ажилласан.

Мөн Францад төвтэй Олон улсын худалдааны танхимын арбитрын ги­шүүнээр ажил­лаж бай­лаа. Тэр үед Мон­голын ком­па­нитай холбоотой хэрэг ерөө­сөө орж ирээгүй. Харин Орос, Япон зэрэг улсын арбитрт манайхтай холбоотой хэрэг цөөнгүй орж ирдэг.

Ер нь, арбитрын онцлог бол талууд гэрээ байгуулахдаа маргаан гар­вал шүүхээр хэргийг шийд­вэрлүүлнэ гэж заадаг. Нөгөө талаар арбитрын гэрээний маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, төрийн шүүхээр биш арбитраар мар­гаан шийдвэрлүүлж болно гэж заасан тохиолдолд хэр­гийг хянан шийдвэрлэнэ гэсэн үг. Ингэснээр арбитрын шийдвэр шүүхийнх шиг хүчин төгөлдөр болдог. Энэ нь улс хооронд бай­гуул­сан эдийн засгийн гэрээ, хэлцлүүдэд гарсан мар­гааныг шийдвэрлэхэд оролц­дог гэсэн үг.

Монголд хууль зөрчигдөх явдал арай хумигдсан

-Хуулийн салбарт жен­дерийн харьцаа ямар байна?

-Монголын хуулийн салбарт ажиллаж буй нийт хуульчийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд. Ялангуяа, анхан шатны шүүх, цаг­даагийн хэсэг, дүүргийн прокурорт ажиллагсдын 70-80 хувь нь эмэгтэйчүүд байна. Харамсалтай нь, шийдвэр гаргах түвшинд энэ хэмжээгээр ажилладаггүй.

Тиймээс бид энэ тал дээр, бүсгүйчүүдээ дэмжихэд голлон анхаарч байна. Жен­дерийн тэгш байдлын тухай болон Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тухай хуульд бид санаачилга гарган, төсөл боловсруулж, олон улсын байгууллагын дэмжлэгээр УИХ-д оруул­сан.

-Монголд хууль хэ­рэг­жиж байна уу?

-Үнэндээ далд хэлбэрээр хууль зөрчигдөх нь олон. Нэг үеэ бодвол монголчууд нийгмийн асуудалд анхаар­даг болж. Энэ хууль ингэж хөсөрдөж байна, энд хууль зөрчигдлөө гэдгийг мэд­дэг болсон байна. Гэтэл үүнийг яг баримтлуулж, ба­тал­гаажуулахад учир ду­тагдалтай тал бий. Хууль зөрчих, үл хэрэгжүүлэх асуудал арай хумигдаж байгаа.

-Гэр бүлийн тухай хууль учир дутагдалтай са­нагддаг. Жишээ нь, эхнэр, нөхөр хоёр цаа­шид хамтран амьдрах бо­ломж­гүй болсон байхад хүчирхийлэлд өр­төөгүй л бол харах хуга­цаа гэж 3-6 сараар гэр бүлээ цуцлуулахыг хойш­луул­даг. Энэ хуга­цаанд эхнэрээ хөнөөсөн то­хиол­долд ч гарсан шүү дээ?

-Санал нэг байна. Со­циализмын үед мөрдөж бай­­сан хуулийг манай улс өөрчилсөн. Гэхдээ л дутуу юм олон байна. Үнэхээр нэг гэр бүлийн хоёр хүн хамт амьдрах ямар ч нөхцөлгүй болсон ч эвлэрэх хугацаа өгдөг. Энэ хугацаанд янз бүрийн хэрэг гарч байна. Гэр бүлийнхээ хүний дарамт, шахалтан дор олон жил амьдарсан хүмүүс үзэн ядалтын туйлд хүрч, дахин эвлэрэх боломжгүй болсон учраас ямар ч хэрэг хийх магадлалтай.

Ялангуяа эмэгтэй хүн энэ тохиолдолд илүү хохирдог. Эмэгтэй хүн нэг өшрөх юм бол дуусч байж салдаг тухай эмэгтэйчүүдийн хо­рих ангид олон жил ажил­­ласан хурандаа ярьж байсан. Тэгэхээр маш удаан хугацааны дарамт, харгислалын улмаас хэрэг хийсэн эмэгтэйчүүдэд ног­дуулах хариуцлагын өөрч­лөлтийг Эрүүгийн болон Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тухай хуульд оруулах шаардлагатай.

-Гадаадад охид, эмэгтэй­чүүдийг худалдах, хүчээр биеийг нь үнэлүүлсэн то­хиолдолд танай байгуул­лагад ханддаг уу?

-Тэд ихэвчлэн Консул, Элчин сайдын яамаар дамжин ГХЯ, ХЗЯ руу яв­чихдаг. Тэгээд ч Монголын Хуульч эмэг­­тэй­чүүдийн хол­боо нь ТББ учраас манайх руу шууд ханддаггүй. Харин цаг­даа­гийн байгууллагаар хэрэг нь орж, асуудал үүссэн хойно хандаж, зөв­лөгөө авах тохиолдол бий.

Гадныхан гэрээ байгуулахдаа Монголын хуулийг үл хүндэтгэдэг

-Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниуд Зас­гийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгсөн тохиолдол хэд хэд гарлаа. Үнэндээ гадныхан Монголд хуулийг даган, мөрдөхдөө нэлээд хойрго ханддаг нь нууц биш. Яагаад ийм бай­дал үүссэн гэж бодож байна?

-Яг үнэндээ гэрээ бай­гуулах, дүрэм журмаа бат­лахдаа Монголын хуу­лийг баримтлахгүй, үл хүндэтгэсэн байдлаар хандаж байгаа. Манайх гадны хөрөнгө оруулагчийн талын хууль чухал гэх маягаар оролцож байна. Ингэснээр нэгэнт гэрээ байгуулж, дүрэм, журмаа баталсны дараа хууль хөсөрдөх, ялангуяа ма­най улсын эрх ашиг зөрчигдөх явдал гардаг.

Тиймээс гадаадын ком­­­панийг Монголд үйл ажиллагаа явуулж, дүрэм журмаа батлахаас нь эхэлж хяналт тавьж, шаардах ёстой. Манайх энд л алдаад байдаг юм.

Тухайлбал, мөнгөн усны хэрэг. Уг нь манайд мөнгөн усыг аль эрт хэрэглээд эхэлчихсэн. Гэтэл 6-7 жилийн дараа, гэнэтхэн асуудал гаргасан.

Нэгэнт өнгөрсөн хойно асуудал дэгдээж, хэл ам хийдэг.

-Хэрвээ Засгийн газар Олон улсын арбитраар орж унавал яах вэ. Тухайлбал, Хан Ресурс-ийн хэрэг аль талд шийдэгдэх бол. Олон улсад Засгийн газрыг гадны компани шүүхэл өгсөн хэрэг хэр их гардаг вэ?

-Ялагдвал төлөхөөс өөр аргагүй. Олон улсад ийм явдал нэг их гардаггүй шүү. Хан Ресурс-ийн тухайд хуулиа дагавал манайх унаж магадгүй. Тухайн үед манайх зөвшөөрч, гэрээ байгуулчихаад сүүлд нь асуудал гаргасан.

-Яагаад хуулиа дагавал унана гэж. Олон улсын арбитрт хууль дагахгүй байх тохиолдол байдаг гэсэн үг үү?

-Шүүхэд яг хуулиа ба­римтална. Харин арбитрт олон талын нөхцөлийг хар­галзан үздэг. Энд ба­римтлах хууль гэж байхгүй. Хамгийн гол нь, талуудын хооронд байгуулсан гэрээний заалт. Гол зарчим бол гэрээг аль, аль тал нь зөвшилцөн, дээрх заалтуудыг нь хүлээн зөв­шөөрсний үндсэн дээр гарын үсэг зурсанд оршино.

-Гадаадад монгол хүн хоригдохоор тэр чигээрээ үлддэг. Харин Монголд гадныхан ял эдлэхээрээ эх орон нь татаад авчихдаг. Манай хууль сул байна уу, эсвэл олон улсын гэрээ, конвенцтой зөрчилдөөд байдаг юм уу?

-Яг үнэндээ хууль, эрх зүйн орчин олон улсын кон­венцтой нийцдэггүй байх тохиолдол олон. Зарим улс­тай ялтан солилцох гэрээ хийсэн, үүнийхээ да­гуу ажиллаж байна. Гэтэл за­рим­тай нь ийм гэрээ хийгээгүй.

Манай улс элсэж орсон олон улсын гэрээ, кон­венцууд байгаа. Гэтэл яг тухайн хоёр орон, ту­хайлбал, БНСУ-тай манай улс тусгай гэрээ байгуулж байж ялтан солилцдог. Энэ нь бас учир дутагдалтай. Ерөнхий эрх зүйн талаар хамтран ажиллах, ялтан солилцох гэрээ байлаа ч хэрэг бүр харилцан адилгүй. Гэмт хэргийн байдал, түүнд шүүхээс ял оногдуулж буй журам, зарим тохиолдолд хэргийг шийдвэрлээгүй, хү­лээлтийн шатанд байгаа зэргээс шалтгаалж ялтан солилцох эсэхийг шийддэг. Тэгэхээр ялтан солилцох асуудлыг хэрэг тус бүр дээр ажиллаж байж шийднэ үү гэхээс ялтан бүрийг со­лил­цох боломжгүй.

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжлийг дагаад шинэ салбарууд бий болж байна. Гэтэл эдгээрт тохирсон хуулийн орчин хангалтгүй байгаа. Ер нь, хууль шинэчлэхэд хэр хугацаа ордог вэ?

-Нэг их цаг хугацаа ордоггүй. Ажлын хэсэг, мэргэжлийн хүмүүсийн орол­цоотойгоор хэлэлцэн, шийдвэрлээд УИХ-аар бат­луулах л явдал шүү дээ. Гагцхүү тухайн цаг үед то­хирсон өөрчлөлтийг хийх­­гүй байна гэдэг нь улс­тө­рийн хүчнүүдийн байр суурь, бодлого, сонирхолтой хол­боотой.

Манай хууль иргэдээ яллахад чиглэдэг гэдэгтэй санал нийлнэ

-Хар тамхи анх гарч ирэхдээ нийгмийн нэг хүрээнд л байсан. Одоо харин үүнийг хэн ч хэрэглэх боломж, нөхцөл бүрдчихэж. Хар тамхи Монголд дуу­лиан тарьснаас хойш нэлээд ху­гацаа өнгөрлөө. Энэ хуга­цаанд хууль, эрх зүйн орчин хэр өөрчлөгдсөн бэ?

-Дээр хэлсэнчлэн манайх бас л хоцорч байна. Эхнээс нь үр дүнтэй ажиллалгүй, Ниргэсэн хойно нь хаш­хирав гэгч болсон. Энэ асуу­дал ганц нэг субъектынх биш бүгдийнх нь алдаа.

-Монгол Улс хар тамхины дамжин өнгөрүүлэх цэг болсон. Үүнээс болж бид хэ­рэг­тэн гэхээс илүү хохи­рогч болсон гэж үздэг. Хуульч хүний хувьд үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Яг зөв. Ийм зүйлд л орооцолдмооргүй байгаа юм. Үүн дээр зөвхөн төр, засаг, эсвэл холбогдох төрийн байгууллага анхаарах ёсгүй. Хүн бүр бодолтой байх хэрэгтэй.

Бид гадагшаа явахдаа бусдын гуйлтаар ачаа, бараа авч явдаг. Гэтэл дотор нь юу ч байж болно. Эцэст нь Энэ минийх биш гэж хэдэн мянга хэлээд ч нэмэргүй. Тиймээс анхааралтай байх нь эрсдэлээс хамгаалах гол зүйл мөн. Ер нь, хэрэгт холбогдуулъя гэвэл амархан. Халаасанд нь багахан хэм­жээтэй мансууруулах бодис шургуулаад л хэрэгтэн болгочихно.

-Манай урд хөрш хар тамхины тал дээр нэлээд хатуу ханддаг. Манайх яг түүн шиг хуулиа чангалж болдоггүй юм уу?

-Боломж бий. Хариуц­лагыг нь чангаруулж, эзэн холбогдогчийг нь өргө­жүү­лэх зэргээр хянан, шийд­вэр­лэх боломжтой. Шууд бусаар энэ хэрэгт оролцсон хүнийг ч буруутан болгож болно. Энэ нь манай эрх зүйн шинэчлэлд зайлшгүй шаардлагатай зүйл.

Хятадын хувьд хуулийн хариуцлага өндөртэй, хя­налт нь чанга. Гэхдээ хууль хэрэгжүүлэхэд бас л янз бүр. Саяхан болж өнгөрсөн БНХАУ-ын Коммунист на­мын Төв хорооны их хурлаар төрийн дээд бай­гууллагууд ч авлига га­зар авсан тухай ярьсан. Тэгэхээр хууль сайн, муудаа биш хэрхэн хэрэгжүүлж байгаагаас зөрчигдөх эсэх нь шалтгаална.

-Монгол Улс цаазын ялгүй болохоор зорьж байгаа. Цаазын ял ер нь манайд хэрэгтэй юү?

-Миний хувьд үнэхээр аймшигтай, онц хэрцгий хэрэг хийсэн хүмүүст то­хир­сон ял өгөх ёстой. Дээрээс нь Монгол Улс цаазын ялыг халахад арай эрт байна. Манай улс одоогийнхоосоо арай илүү хөгжиж, хү­мүүсийн ухамсар дээшлэн, амьдралын нөхцөл сайжрах ёстой. Тэр үед л цаазын ялын тухай зайлшгүй ярих хэрэгтэй.

-Манайд шүүх хараат бус байж чаддаг уу. Мөн шүүгчдийг хамгаалж чадаж байгаа юу?

-Эрүүгийн нөхцөл бай­далд орох нь ховор. Гэхдээ хэл амаар доромжилж, да­рамтлах зүйл олон гардаг.

-Монголын хууль иргэдээ өмгөөлөхөд биш яллахад чиглэдэг гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нэг байна. Гэнэн, томоогүй залуусыг са­нам­саргүй алдаа гаргаж, ялимгүй хазгай гишгэснийх нь төлөө маш хатуу шийтгэдэг. Тэгээд маш хүнд гэмт хэрэг үйлдсэн рецедивүүдтэй нэг дор оруулж, бүр баллаж орхидог. Үүнийг засаж, залруулдаг өөр арга хэрэглэх хэрэгтэй. Хүнийг иргэншүүлж, хү­мүүжүүлэхэд л анхаарлаа хандуулах ёстой. Тэрнээс биш нэгэнт төлөвшчихсөн хойно нь барьж, хорьж, шийтгээд нэмэргүй. Тиймээс монгол хүн яаж төлөвших, улс орноо хэрхэн авч явах вэ гэдгийг зорилгоо болгомоор байна.

-Хүнд суртал хууль зөрч­сөн үйлдэл мөн үү. Өнөөдөр Монголд аль ч бай­гууллагын хаалгыг тат­сан жирийн ир­гэн энэ бай­далтай нүүр тулж байна?

-Мөн. Яах аргагүй хууль зөрчсөн үйлдэл. Төрийн албаны тухай хуульд хөнгөн шуурхай үйлчилж, иргэдийн эрх ашгийг хамгаална гэж заасан байгаа. Тэгэхээр ялан­гуяа төрийн албан хаагчийн гаргаж буй хүнд суртал бол хуулийн эсрэг хийж байгаа үйлдэл мөн.

-Эх орноосоо урвасан, улсын нууц задруулсан гэх хэрэг хэд хэд гарлаа. Гэтэл ийм хэрэг хийсэн хүнийг хөнгөхөн шийтгээд, дараа нь сулласан. Таны бодлоор ийм хэрэг аль зэрэглэлд багтах вэ?

-Нэгдүгээрт, хуулийн зохицуулалт боловсронгуй биш, ялын хэмжээ доогуур. Гэтэл энэ хэргийн хор хол­богдол маш их. Энд хуу­лийн зохицуулалт хийх ёс­той.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button