Экологи, эдийн засгийн хохирлыг тооцуулж, Байгаль хамгаалах санд төвлөрүүлнэ
дүүргийн Засаг дарга нар хууль бусаар аж ахуй нэгжүүдэд газар өмчлүүлэх, иргэд авсан газраа зориулалтын бусаар ашиглах зэргээр онгон дагшин байдлыг алдагдуулсаар байгаад Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас шалгалт хийсэн. Үүний үр дүнд доорх арга хэмжээг авахаар болжээ.
Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2012 оны А-22 дугаар тоот тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газраас газар ашиглахтай холбоотой захиргааны үйл ажиллагаа явуулахыг нөөц даацын судалгааны үр дүн гартал түр хориглосон шийдвэр гаргасан. Газрын нөөц, даацыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоон, үүнд үндэслэн дотоод бүсчлэлийг шинээр тогтоох, менежментийн төлөвлөгөө, аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан, Дархан цаазат газраа дэлхийн жишигт хүргэх ажлыг эхлүүлээд байна.
Холбогдох хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд экологи, эдийн засгийн үнэлгээний хохирлыг тооцуулан, Байгаль хамгаалах санд төвлөрүүлэн, энэ мөнгөнөөс Богдхан уулын нөхөн сэргээлт, тохижилт, аялал жуулчлал, амралтын дэд бүтэц хөгжүүлэхэд зарцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад эрх зүйн актад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой салбар дундын эрх зүйн харилцааг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна.
Газар ашиглагчтай хийх гурван талт гэрээг Богдхан уулын ДЦГ-ын менежментийг төлөвлөгөө, аялал жуулчлалын хөтөлбөр, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль хамгаалах хөтөлбөрт уялдуулан шинэчлэн боловсруулж байна.
Мөн Тусгай хамгаалалттай нутагт үйл ажиллагаа явуулах аялал жуулчлалын баазын стандартыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн боловсруулан, мөрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Г.Уянга
Оллоо.мн