Хурандаа О.Зоригт түр чөлөөгөөр гарав
байгаа цагдаагийн хурандаа О.Зоригт түр чөлөөгөөр гараад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь түүний аав бурхан болоод ажил явдалтай байгаа аж.
Хурандаа О.Зоригт нь хорих эмнэлэгт, эмчийн хяналтад байгаа. Тэрээр зүрхний хагалгаанд хоёр удаа орсон учраас бие нь маш муу байгаа, байнга эмчийн хяналтад байгаа гэлээ.
Дашрамд өнгөрөгч сард цагдаагийн дарга нар гурван шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт гомдол гаргасан. Гэвч Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэсэн шийдвэрийг гаргасан.
2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг бүх шатны шүүхээр хянан хэлэлцээд тэднийг гэм буруутай хэмээн үзэж, Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 3 жил 6 сар, О.Зоригтод 2 жил 6 сар хорих ял оногдуулсан. Харин Г.Ганбаатарт холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон билээ.
Ами
Оллоо.мн