Р.Золбаяр Гэрэлтүүлгийг интернэт, гар утас ашиглан асааж, унтраах боломжтой

самбарыг Улаанбаатар хотын захирагчийн албанаас гудамжны гэрэлтүүлгийг удирдахад туршаад эхэлжээ. Энэ талаар тус хүрээлэнгийн судлаач Р.Золбаяртай ярилцлаа.

-Нийслэлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын самбар, загвар боловсруулсан гэсэн. Энэ талаарх судалгааг хэдийнээс хийж эхлэв?

-Нийслэлийн ерөнхий менежерийн 19 тоот тушаалаар Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагатай болгоход тохиромжтой техникийн шийдэл бүхий даалгавар, бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын бүрэлдэхүүнд ШУ-ны байгууллагуудаас ШУТИС, Физиктехнологийн хүрээлэн болон манай хүрээлэн багтсан юм.

Манай хүрээлэнгийн хүлээх үүрэг бол гадны хөгжилтэй орнуудад ашиглаж буй гэрэлтүүлгийн удирдлагын системийг судлах, Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг төвлөрсөн удирдлагад шилжүүлэхэд тохирох хувилбарыг боловсруулах байлаа. Үүний дагуу судалгааг явуулж хамгийн анхны туршилтын загвар 2010 онд гарсан. Түүнээс хойш жил бүр шинэчлэн улам боловсронгуй болгосоор байна.

-Эхлээд энэхүү удирдлагын системээ танилцуулна уу?

– Гэрэлтүүлгийн удирдлагын ТУЛГА нэртэй систем нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг төвлөрсөн удирдлагаар хангаж, гэрэлтүүлгийн төлөв байдлыг хянаж, гэрэлтүүлгийн удирдлагын самбараас мэдээллийг хөдөлгөөнт холбооны систем ашиглан зайнаас хүлээн авч боловсруулдаг цогц систем юм. Энэхүү автомат системийг ашигласнаар хотын гэрэлтүүлгийн ажиллагааг интернэтийн орчноос найдвартай хянах, удирдах боломж бүрдэхээс гадна 1 сард одоогийн хийж байгаа асалтаас 200-400 хүртэл минутын асалтыг хэмнэх боломжтой. Ингэснээр гэрэлтүүлэгт зарцуулагдах эрчим хүчийг хэмнэх эдийн засгийн үр ашигтай гэсэн тооцоо гарсан.

-Тэгэхээр одоогийн байдлаар хичнээн гэрэлтүүлгийн нэгдсэн самбарыг нийслэлийн төвлөрсөн удирдлагад холбоод байна вэ?

-2010 онд гадна гэрэлтүүлэг удирдахад зориулсан алсын удирдлага бүхий таван төрлийн самбарын загвар боловсруулсан. Харин 2011 онд Нийслэл улаанбаатар хотын гэрэлтүүлгийн төвлөрсөн хяналт, удирдлагын суурь системийг боловсруулж 13 самбарыг төвлөрсөн удирдлагад холбоод байна.

Мөн онд эдгээрээс тохиромжтой нэг самбарын загварыг сонгож, 2011 онд тендэрээр гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэж байгаа компаниудад нийт 67 самбар нийлүүлсэн.

Иймэрхүү маягаар аж ахуй нэгжүүд шинжлэх ухааны байгууллагуудтайгаа хамтран ажиллаж, дэмжиж, тэдний хийсэн бүтээсэн зүйлийг олон нийтэд таниулан сурталчилах нь хамгаас чухал байна.

2011 онд гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байсан 2 байгууллага болон НЗАА дээр төвлөрсөн удирдлагын төв байгуулсан бол өнгөрсөн онд Нийслэлийн 4-н дүүргийн гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд дээр төвлөрсөн удирдлагын төв байгууллаа.

-Дүүрэг бүр өөрийн харъяа гэрэлтүүлгээ нэгдсэн шугамаар удирдана гэсэн үг үү?

-Тиймээ. Нийслэлийн 6 дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцсан компани дээр хяналт, удирдлагын төвийг байгуулсан юм. Захирагчийн ажлын алба нийт дүүрэгт хяналт тавьна. Гэрэлтүүлэг Чимэглэл ХК Сүхбаатар дүүрэгт, Цахилгаан тээвэр НӨҮГ Баянгол дүүрэгт, Холбоо трейд ХХК Баянзүрх дүүрэгт, Соёндрийм ХХК Чингэлтэй дүүрэгт, Новелнэтворк ХХК Чингэлтэй дүүрэгт, Филипс гэрэлтүүлэг ХХК Сонгинохайрхан дүүрэгт тус тус хяналт удирдлагыг хамтад нь хийх юм.

-Нэг самбар нь нэг дор хичнээн гэрэлтүүлгийг удирдах боломжтой байдаг юм бол?

-Нэг самбар нь хүчин чадлаасаа хамаараад 30-40 гэрэлтүүлгийг удирдах боломжтой.

-Тэгэхээр нэмж хичнээн самбар гаргах төлөвлөгөөтэй байна вэ?

-Нийслэлийн Чингэлтэй, Хан-уул, Сүхбаатар дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хороолол, орон сууцны хороолол, авто замын гэрэлтүүлгийн 177 хуучин самбарыг шинэчлэх гэрээт ажлыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар өнгөрсөн онд хийхээр бүх зүйл бэлэн болсон. Гэрэлтүүлгийн самбарын хийц, загварыг шинэчлэн сайжруулсан. Уг загварыг суурилуулах, гэрэлтүүлэгт холбох ажил хийгдэж байна.

Харин энэ онд 300-г сурьлуулахаар төлөвлөөд байгаа.

-Хөдөө орон нутгаас санал ирж байна уу?

-Орон нутгаас Архангай, Өвөрхангайгаас санал ирж байгаа.

-Тэгэхээр гэрэлтүүлгийг алсаас хянах систем нь хэрхэн ажиллах вэ?

– Энэхүү серверт гэрэлтүүлгийн төвлөрсөн удирдлагын UBLight программ болон мэдээллийн үндсэн бааз байрлаж байгаа бөгөөд системд нэвтрэх эрх бүхий хэрэглэгчид интернэт ашиглан хяналт, удирдлагыг гүйцэтгэх боломжтой юм. Интернетийн 24 цагийн байнгын холболттой. Өгөгдөл хадгалах болон боловсруулах зориулалттай.

УБ хотын гэрэлтүүлгийн төвлөрсөн удирдлагын ublight програм хангамж гэдэг нь гэрэлтүүлгийн хяналт, удирдлагад зориулж WEB-д суурилсан ublight нэртэй програм юм. Энэ програм нь Энгийн болон Байрзүйн зурагт гэсэн хоёр горимтой. Уг програмыг ашиглаж гэрэлтүүлгийг асаах унтраах, эрчим хүч зарцуулалтыг тооцоолох гэх мэт олон мэдээллүүдийг боловсруулах боломжтой.

Нэг үгээр бол тухайн гэрлийг хэзээ асааж, унтраахыг сэрүүлэг шиг заагаад өгч болно гэсэн үг. Программ хангамжийн тусламжаар интернэт эсвэл гар утсаа ашиглаад гаднаас тог гэрэлтүүлгийг асааж унтраах горимыг тохируулж болно гэдгээрээ одоогийнхоос давуу юм.

-Тэгэхээр гудамж талбайн гэрэлтүүлгийг удирдахаас гадна гэр ахуй, албан байгууллагад ашиглаж болно гэсэн үг үү?

-Тиймээ. Манайхан гадны улс оронд хэрэглээнээс аль эрт гарчихсан тоолуурыг ашигладаг шүү дээ. Ихэх улс орнууд энэ хуучин тоолуураас татгалзаж байна. Манайд орон сууц, гэр хорооллын айлууд ялгаагүй тав зургаагаараа нэгдсэн самбартай тус тусын тоолууртай байдаг. Сар бүр байцаагч ирж тоолуурыг нь бичээд явдаг шүү дээ.

Хэрэв энэ удирдлагын самбарыг айл бүр ашигладаг болчихвол заавал байцаагч ирж тоолуурын дүнг бичих шаардлагагүй. Тусгай программын дагуу Цахилгаан түгээх газарт тухайн айлын хэрэглэсэн Кило батт нь гарч ирнэ гэсэн үг л дээ.

Мөн системд нэмэлтээр гэрэлтүүлэг самбар суурилуулах серверийн програмыг өргөтгөх боломжтой.

Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг орчин үеийн техник технологи, програм хангамж ашиглаж төвлөрсөн удирдлагад шилжүүлэх, төвлөрсөн хяналт, удирдлагын суурь системийг байгуулахад Монгол улсад автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ШУ-ны байгууллагуудаар хийлгүүлж буй явдал бол үнэхээр талархууштай. Өнөөдөр манай улсын болон хувийн өмчит байгууллагууд шинжлэх ухааны салбараа түшиглэж, тэдний бүтээсэн хийсэн бүтээлээр олны хэрэгцээг хангаж байна гэдэг бас нэг талаараа Монгол брэнд-ийг бий болгох үндэс суурийг тавьж байгаа хэрэг.

Ярилцсанд баярлалаа.

Г.Уянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button