Зайсанг бүхэлд нь бэлэглэсэн Д.Шинэхүү дарга шалгагдах уу

хийсэн тухай тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг, мэргэжилтэн М.Мөнхзаяа нар уржигдар мэдээлэл хийсэн билээ. Тэдний мэдээллээр 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Загджав тус дүүргийн XI хорооны 237 иргэнд газар эзэмших зөвшөөрлийг олгосон нь хууль бус үйлдэл гэдгийг зарласан. Хачирхалтай нь Зайсан орчимд аялал жуулчлал нэрээр эрх аваад өөр үйл ажиллагаа явуулж буй эрх мэдэлтэй аж ахуйн нэгжүүдийн тухай ганц үг ган хийлгэсэнгүй. Өнөөдөр бодит байдал дээр Зайсан орчимд газ­рын гэрчилгээтэй иргэд тун цөөн. Харин албан тушаалтан, дарга нарын нөмөр нөөлгөөр хууль зөрчиж хэдэн арван га газар авсан аж ахуйн нэгж олон. Богдхан уулын дархан цаазат газар буюу Зайсангийн орчимд хуульд зааснаар зөвхөн аялал жуулчлал, шашны, сургууль, цэцэрлэгийн гэсэн хэдхэн үндсэн нөхцөлтэйгөөр газрын зөвшөөрөл олгогдоно гэж заасан. Хан-Уул дүүрэг буюу Зайсанд газар олгох зөвшөөрлийг дархан цаазат гэдэг утгаар нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газар зөвшөөрөл олгох эрхтэй. Гэтэл иргэдээс хамгаалаад байдаг дархан цаазат газар нь эрх мэдэлтэй томоохон компаниудын эзэмшлийнх болсон.

Газрын зориулалтыг өөрчилж барилга байгууламж барьж буй иргэн, аж ахуйн нэгжүүдээс дурдъя. Тухайлбал, Анома ХХК 2004 онд аялал жуулч­лал нэрээр таван га газрын гэрчилгээ аваад орон сууц, зочид буудал барьсан байгаа аж. Мантууш ХХК мөн 2004 онд аялал жуулчлал нэрээр зөвшөөрөл аваад орон сууц барьсан. Номин холдинг ХХК аялал жуулчлал нэрээр нэг газар аваад 28 айлын орон сууцны барилгын ажлаа эхлүүлсэн. Иргэн Н.Батдорж аялал жуулчлал нэрээр 1.5 га газар аваад мөн орон сууц барьж байгаа гэх мэтчилэн хуулийг гууль болгосон асуудал тэр чигтээ. Зайсангийн ам, Богинын ам, Залаатын ам, Нүхтийн ам, Чандманын ам тэр чигтээ хууль зөрчиж олгогдсон газрууд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын дарга Д.Шинэхүү даргад хамаатай болчихоод байгаа юм. Мөн тэр орчимд хашаа төдий барьчихаад хав дарж буй газрууд бий. Тухайлбал, Женко тур бюро ХХК 2005 онд аялал жуулчлал нэрээр есөн га газар аваад өнөөдрийг болтол үйл ажиллагаа явуулаагүй байна. Тосон өргөө ХХК аялал жуулчлал нэрээр үйл ажиллагаа явуу­лаагүй байна. Богдхан дар­хан цаазат газар тэр чигтээ сүйхээтэй аж ахуйн нэгжүүдийн хувийн өмч болсон бай­на. Бодит байдал ийм байхад өнөөдөр Богдхан уулын дар­хан цаазат газар 237 иргэнд 0.07 га газар Хан-Уул дүүргээс өгсөн гэдгийг шогшрон гайхаж бас иргэдээс газрыг нь булааж авна гэдгээ мэдэгдэж байна. Богдхан уулын хязгаарлалтын бүсэд 2002 оноос хойш 662 зөвшөөрөл олгогдсон гэж байгаа. Гэтэл үүнээс 65 нь л зөвшөөрөл авсан зориулалтынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстойг Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Л.Отгонбаатараас тодруулахад Манай дүүргээс Байгаль орчны яам руу газрыг зориулалтын бусаар ашиглаж байна гэдгийг удаа дараа мэдэгдэх хуудсыг хүргэсэн. Яамнаас Тусгай хамгаалалт­тай газар нутгийн тухай хуулийн 36.1 дүгээр заалтын дагуу ажиллаж байгаа гэсэн хариу ирүүлсэн. Хэрэв гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Богдхан уулын хамгаалалтын захиргаа нөхөн төлбөр гаргуулж, хариуцлага тооцох үүрэгтэй. Харин зөв­шөөрлийг хүчингүй болгох асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам зохицуулах ёстой. Үнэндээ дүүргийн За­саг дарга болон Газрын харилцааны алба эрх мэдэлгүй шүү дээ. Зайсанд газар олгохдоо дүүргээс санал асуух ёстой гэж хууль заасан ч асууж байсан удаа нэг ч байхгүй гэдгийг хэлж байв. Зайсан орчим буюу дар­хан цаазтай газрыг эрх мэдэлтэй аж ахуйн нэгжүүдэд бэлэглэсэн хэргийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын дарга Д.Шинэхүү даргаас асуух нь зүйтэй болов уу. Тэднийх Зайсан дахь эмх замбараагүй газрын зөвшөөрлийг олгосон.

Одоо ч хүртэл Богдхан уулын хамгаалалтын захиргааныхан хэдэн арван га газраар нь авсан аж ахуйн нэгжүүдтэй биш насаараа амьдран суугаа иргэдийн ямххан газрыг хураана гэж айлгаж байна. Иргэдийг хөөж туудаг. Энэ нь ч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газраас хийсэн саяны хэвлэлийн хурлаар харагдлаа. Ийм нэг авлигын тор Улаанбаатарчуудын нүдэн дээр цэцэглэж байхад холбогдох газруудаас хэн нь ч хараагүй мэт царайлж ирсэн нь авлигын салхийг үнэртүүлж байгаа хэрэг биш үү.

Г.Баярцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button