Талархлын бичигт даруулсан гишүүн
даруулах шахаж байгаа гэнэ.
Уг нь 2005 онд батлагдсан Тамхины хяналтын хууль-д нэлээд хатуухан зүйл, заалттай нэмэлт өөрчлөлтийг санаачлан оруулж, батлуулж дөнгөснөөрөө УИХ-ын эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр ийнхүү сонгогч олны зүгээс ирсэн талархлын бичигт даруулах шахаж яваа ажээ.
Эрэлт, нийлүүлэлт хоёр яг л цагаа олж учирсны хамгийн тодорхой жишээ болж байгаа Тамхины хяналтын хууль-ийн ачаар эцэг, эхчүүдийн санаа түр боловч амсхийж, гудамж замын цэвэрлэгч нарын магнай тэнийж байгаа сурагтай.
Иргэд, сонгогчдоос ирсэн гэнэтийн их бэлэгт сэтгэл нь сэргэсэн Л.Эрдэнэчимэг гишүүний онгод орж, УИХ-ын хаврын чуулган эхлэнгүүт Архины хэрэглээг зохистой болгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр санаа шулуудаад байгаа ажээ.
Бас л цагийг олоод хийх гэж байгаа энэ хууль нь Л.Эрдэнэчимэг гишүүнийг алдрын оргилд гаргаж магадгүй л юм.