Эрүүгийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 11 хуулийн төсөлд өөрчлөлт оруулна
Өнгөрсөн хугацаанд эрүүгийн тогтолцооны хууль бүрхэг, хууль хэрэгжүүлэх систем нь бодлогын түвшинд бүрэн цэгцтэй бус хэмээн хууль зүйн сайд хэллээ.
Социализмын үед нэг үзэл суртлаар захиргааны аргаар шийдвэрлэж байсан бол ардчилал гарсан сүүлийн 20 жилийн хугацаанд ч тодорхой шийдвэр бодлого байхгүй байсаар ирсэн учраас өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн юм. Үүнд хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, мөрдөх албаны тухай хууль, маршалын албаны тухай хууль, цагдаагийн албаны тухай хуулийн төслүүд багтаж байна. Эдгээр хуулиар нийгмийн болон эрх зүйн олон асуудал шийдэгдэх юм.
Хууль сахиулагчийн тухай хуулиар үзлэг нэгжлэг хийхээс эхлээд баривчилах ажиллаагааг хүртэл стандарттай болгоно. Ингэснээр стандартын эсрэг зогссон хэнд ч хариуцлага тооцох бол зөрчсөн хууль сахиулагч ч хариуцлага хүлээдэг болох юм. Цэрэг цагдаагийн байгуулагынхан нохойд барьдаг мод мэт бүх л ажиллагаанд дайчлагддаг. Гэтэл нийгмийн, эрх зүйн асуудал нь орхигдсоор , албан хаагчид хохирсоор ирснийг хууль зүйн сайд онцолсон. Тиймээс дээрх хуульд албан хаагчдыг чиг үүргээсээ өөр ажил гүйцэтгэхийг хориглосон. Харин онцгой байдал зарлагдсан үед ажилласан албан хаагчдын ажилласан жилийг 2 дахин нэмэгдүүлж тооцох, цалинг нэмэх зэрэг бодьтой дэмжлэгүүдийг тусгажээ.
С.Саранзаяа
Оллоо.мн