Таван толгойн станцын ажлыг М.Энхсайхан удирдах бололтой
томилсон ч салбарынхантайгаа санал нийлээгүйн улмаас төд удалгүй ажлаасаа чөлөөлөгдсөн.
Гэвч нэгэн үе АН-д зүтгэж байсны хүчинд Таван толгойд цахилгаан станц барих төслийг удирдахаар болсон сурагтай. Тэрбээр Таван толгойг тойрсон асуудлаас болж ажлаас халагдсан хэдий ч дахиад л Таван толгойтой зууралдах нь ойлгомжтой болжээ. Учир нь түүнийг Засгийн газрын бондоос 50 сая ам.долларын хөрөнгө гаргаж барьж байгуулах Таван толгойн цахилгаан станцын төслийн удирдагчаар М.Энхсайхан томилогдох гэж байгаа хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.
Үүнийг зарим хүмүүс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраа аврахын тулд хийж байгаа хэмээн тайлбарлаж байна. Гэтэл М.Энхсайханыг энэ албан тушаалд томилох шийдвэрийг Н.Алтанхуяг ч биш М.Сономпил гаргасан бололтой.