Хорвоод мэндлээд гуравхан цаг болсон охиныг гудманд хаяжээ

хэрцгий алуурчин гэхээс өөрөөр юу гэх билээ. Ийн эхэлсэн маань учиртай. Өнгөрсөн бямба гаригт дөнгөж төрүүлсэн үрээ гудманд хаяад явсан сэтгэл сэмрэм явдал боллоо. Хүний хорвоод мэндлэнгүүтээ ээждээ хаягдсан нялх охин азаар эрүүл саруул бойжиж байна. Төрөөд хүйгээ ч боолгож амжилгүй цусанд будагдсан орны даавуунд ороогдон гар компьютерийн цүнхэнд хийгдэн гудамжинд хаягдсан нярай өнөөдөр Эх нялхасын эмч сувилагч нарын хайр, хяналтад тав хонож буй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Ш.Чимэг охины биеийн байдал сайн байгаа сайхан мэдээг дуулгалаа. Охин тус эмнэлэгт анх ирэхдээ ээжээсээ төрөөд гурваас дөрвөн цаг болсон байдалтай байж. Биеийн дулаанаа их алдчихсан, хүйг нь хиртэй муу утсаар ороох аядсан байдалтайгаар хүргэгдэн иржээ. Гэсэн ч тэр хүмүүний орчлонд амьдрах хувьтай юм.

Дуудах нэрээ ч авч амжаа­гүй түүнийг Нэргүй гэе. Нэргүйг эмчлэгч эмчээр Н.Туул ажиллаж байна. Охины биеийн бай­дал сайн байгаа бөгөөд амьсгал, зүрх жигд байгаад эмч нар баяртай байв. 2,6 кг жинтэй, 50 см урттай түүнийг тус эмнэлэгт эмчлүүлж буй ээж нарын сүүгээр хооллож байна. Түүний цусан дахь сахарын хэмжээ багассан байсан ч хооллосны дараа сахарын хэмжээ хэвийн болж, эмч нарын сэтгэлийг амраажээ. Нэргүй-г анх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нялхасын хүлээн авахад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч н.Бямбаа, дэд ахлагч н.Бямбазаяа нар авчирсан байна. Тэд албан үүргээ гүйцэтгэж явсан тангараг өргөсөн төрийн албан хаагч. Хүний амийг аврах тэдний гол үүрэг. Сонгинохайрхан дүүр­гийн цагдаад иргэдээс дуудлага очиж дуудлагын дагуу хугацаа алдалгүй очсон нь жаахан охины амийг аварчээ. Цаг алдалгүй эмнэлэгт хүргэн ирсэн нь охиныг хөлдөх аюулаас гэтэлгэсэн гэж эмч хэлж байв. Тэгэхээр дуудлага өгсөн үл таних тэр ачтан, дуудлагаар очсон цагдаа нар Нэргүй-д амьдрал хайрласан буянтан.

Охиныг Сонгинохайрхан дүүргийн ХХҮII хорооноос олсон. Магадгүй түүний төрсөн газар тэр орчимд л байх. Түүнд бүх төрлийн шинжилгээ, үзлэг хийхэд биеийн байдал нь хэвийн сайн байжээ. Тиймээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Нялхсын клиник сувилалд шилжүүлэхээр болжээ. Амьдын энэ хорвоод амьд­рал хайрлан, аминаасаа тасалсан улаан нялзрай үрээ гудманд хаяад явах тохиолдол цөөнгүй болсон ч сонсогдох юм. Даанч эмгэнэлтэй…

Д.Буддорж

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button