Галт тэргэнд дайруулж амиа алдлаа
Тодруулбал, тус аймгийн Мандал өртөөний ойролцоо төмөр зам дээр хэн болох нь тодорхойгүй, 40 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ачааны галт тэргэнд дайруулсан байна. Улмаар эрэгтэй нь газар дээрээ нас барсан бол эмэгтэй нь хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн аж.
Одоогооор уг хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд Төмөр замын Цагдаагийн хэлтэст шалгаж байна.