Иргэдийн хүсэлтээр дүүргийн төсвийг батална
төлөөлөгчид, Баянгол дүүргийн ИТХ төлөөлөгчид болон хороодын Засаг дарга нарын хамт тус дүүргийн нийт хорооны гишүүдтэй ээлж дараалан уулзалт хийжээ. Тэд энэ үеэр 2013-2016 онд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлын жагсаалтаа иргэддээ танилцуулж байгаа аж. Тус дүүргийн хувьд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх 262 ажлын жагсаалтаа иргэдээр хянуулж, хамгийн чухал ажлыг нь эхлүүлэх юм байна.
Мөн иргэд өөрсдийн шаардлагатай гэж үзсэн бүтээн байгуулалтын ажлыг жагсаалтад нэмж бичиж байгаа гэнэ. Өмнө нь дүүргийн төсвийн мөнгөний зарцуулалтын зөвхөн дарга нарын үзэмжээр төлөвлөж, УИХ-аар хэлэлцэж, батлаад, хэрэгжүүлдэг байсан.Харин одоо иргэдийн хүсэлтээр төсөв баталдаг жишиг рүү шилжсэнээр илүү үр ашгаа өгсөн бүтээн байгуулалт хийх боломж нээгдэж байгаа аж.