Үүрээ, Ц.Мөнхбат нар энэтхэг дуугаар дагнахаар шийджээ
уран бүтээл хийхээр болжээ. Хайр сэтгэл, санхүүгийн асуудлаас хоорондоо түнжин хагаран, уран бүтээлийн холбоогоо тасалж байсан тэд одоо л томоожиж байгаа бололтой.
Үүрээ айлын гэргий болж, Ц.Мөнхбат өрх толгойлох болсон учир уран бүтээлийн хамтрагчийнхаа алдааг уучилж, эргэн нэгдэхээр болсон байна.
Тэд хэд хэдэн төрлийн дуу багтаасан хоёр дахь бие даасан цомгоо гаргахаар бэлтгэж байгаа аж. Түүнчлэн хос дуучид энэтхэг киноны дуунуудыг судалж, монголчуудын танил болсон дуунуудыг түүвэрлэн цомогтоо багтаахаар шийджээ.
Тэд саяхан болсон нэгэн арга хэмжээн дээр энэтхэг үндэсний хувцастай ирж, зочдыг алмайруулсан нь шинэ цомгийнх нь менежмэнтийн зөвхөн нэг хэсэг байсан гэнэ.