Х.Мягмаржав Манай улс үнэт эдлэлээ олон улсад экспортлох боломжтой

элсэх тухай саналаа илгээгээд байгаа аж. Тус холбооны хүсэлтийн дагуу энэ сард Швейцарийн Женевт болох олон улсын хуралд манай төлөөлөгчид оролцохоор бэлтгэж байна.

Түүнчлэн энэ онд олон улсын түвшинд хийгдэхээр зарласан хоёр төрлийн шинжилгээнд манай лаборатори оролцох болжээ. Тиймээс эхний ээлжинд тус холбооноос ирүүлсэн үнэт металлын дээжийг хүлээн авч рентгенофлоуресценцийн аппарат буюу үл эвдэх сорилын аргаар сорьцын шинжилгээ хийхийн зэрэгцээ бусад лабораториудаар шинжлүүлж харьцуулалт хийж байна. Дараагийн шинжилгээг Женевт болох хурлын үеэр тараагдах дээжинд жингийн аргаар хийх юм байна. Энэ талаар Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсийн дарга Х.Мягмаржавтай ярилцлаа.

-Олон улсын сорьцын хяналтын байгууллагын холбоонд манай улс хэзээ нэгдсэн бэ?

-Олон улсын сорьцын хяналтын хоёр байгууллага байдаг. Нэгдүгээрх нь Венийн конвенц. Энэ нь 1935 оноос анх бий болж хууль гаргаж байсан. 1971 оноос олон улсын хэмжээнд сорьцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, баталгааны тэмдэгтэй бүтээгдэхүүн гаргасан. Олон улсын холбоонд 42 орны 51 байгууллага нэгдсэн байдаг. Манайх энэ холбоонд элсэхийн тулд өнгөрсөн жилээс эхлээд нэлээдгүй хөөцөлдсөний эцэст албан ёсоор асуудал шийдэгдсэн. Олон улсын түвшинд хийгдэх анхныхаа туршилтын дээжийг хүлээж аваад байна.

-Тус холбооноос манайд ямар шалгуур тавьсан юм бэ?

-Манай улс жингийн аргаар шинжилгээ хийдэг. Гэтэл манайхыг ийм аргачлал хэрэглэхээр хүмүүс хоцрогдсон технологи ашиглалаа гээд байдаг. Энэ нь харин ч сонгодог аргачлал. Сорьц тогтоох алдааны магадлал хамгийн багатай. Өөрөөр хэлбэл, алдааны магадлал 0.02 хувь байдаг. Тиймээс бид энэ сонгодог аргачлалаар шинжилгээ хийдэг. Тэгэхээр манай шинжилгээний арга дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх нь ойлгомжтой болж байна. Бид чулуун дээр сорьц тогтоох аргыг 1980-аад оноос эхлээд хэрэглэж эхэлсэн. Металл, бий эсэхийг шалгадаг арга л даа. Нэг аргачлалаар ижил түвшинд хийж байгаа учраас бараг зөрүү гарахгүй. Олон улсын холбооноос бидэнд хоёр удаа хоёр аргачлалаар шинжилгээ хийх дээж ирээд байгаа. Нэг дэхийг нь рентгенофлоуресценцийн аппаратаар хийж байна. Хоёр дахь нь Женевт болох олон улсын хурлын үеэр дээжээ хүлээж аваад, энд ирээд үндсэн жингийн аргаараа шинжилгээ хийж хариуг нь явуулна. Энэ шинжилгээний хариу нь бусад 51 орны хийсэн шинжилгээний хариутай тохирч байгаа эсэхийг харьцуулж гаргаж ирнэ. Ижил аргаар шинжилгээ хийж байгаа учраас байр эзлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Бага зэрэг зөрүү гарч магадгүй.

-Энэ холбоонд элсэхийн ач холбогдол нь юу байх вэ?

-Манай улсын сорьцын баталгааны тэмдэгтэй бүтээгдэхүүн Олон улсын сорьцын хяналтын байгууллагын холбоонд элссэн орнуудад хүлээн зөвшөөрөгдөнө. Мөн экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломжтой. Тухайлбал, манайх сорьцын баталгааны тэмдгээ дарсан тохиолдолд олон улсын сорьцын баталгааны тэмдгийг дараад олон улсад чөлөөтэй экспортолж болно. Одоо манайд импортоор оруулж ирээд байгаа бүтээгдэхүүнүүд нь албан ёсных биш. Энэ нь манай ганзгын наймаачид энгийн бараа авчирч байгаатай адилхан бүтээгдэхүүн. Олон улсын түвшинд сорьцын баталгааны тэмдэг байхгүй гэсэн үг.

-Тэгэхээр нэг ээмгэн дээр хэдэн тэмдэглэгээ байна гэсэн үг үү?

-Гурваас дөрвөн тэмдэглэгээ байх шаардлагатай. Хамгийн түрүүнд тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тэмдэг байх ёстой. Дараа нь тухайн орны лабораторийн сорьцын баталгааны тэмдгийг дарах ёстой. Өнөөдөр манайд оруулж ирж буй бүтээгдэхүүнүүд зөвхөн 925 гэдэг цифрийг дарчихдаг. Энэ бол баталгааны тэмдэг биш. Дахиад гурван зүйлтэй нийлж байгаад олон улсын баталгааны тэмдэг болно.

-Ярилцсанд баярлалаа

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button