Биеэ сунгах тусам сэтгэл уужим болдог

Тэдний дийлэнх нь эрх чөлөөний оронд өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч байгаа.

Гэвч монголчууд эдгээр уран бүтээлчдийн талаар бараг мэддэггүй. Тиймээс тэдний нэг болох уран нугараач Д.Ундармаатай цахим ертөнцөөр дамжуулан холбогдож, хэдэн хором ярилцсан юм.

Америкийн алдартнуудын өмнө усан дээр нугарах хамгийн хэцүү байсан

-Хүүхэд бүр урлагийн ертөнцийг мөрөөдлийн орон мэт төсөөлдөг. Гэтэл урлагт хөл тавих зам дардан байдаггүй. Энэ зам таны төсөөлж байснаас хэр зөрүүтэй байв?

-Уян хатан байж чадвал л нугараач болчихдог юм шиг боддог байлаа. Бодит байдал дээр тийм ч амар байгаагүй. Өдөрт 100 гаруй удаа хоёр минутаас дээш хугацаанд гар дээрээ зогсоно. Бууя гэж хэлэхээсээ айж, гүрийсээр байгаад ядраад, нүүрээрээ газар уначихдаг үе ч байсан. Уйлаад л, 100 хүртэл тоолоод л зогсдог байлаа. Их тэвчээр хатуужил шаарддаг ажил шүү.

-Урлагийн төлөө их зүйл золиослосон уу?

-Хүүхэд насны минь ихэнх цаг циркэд өнгөрсөн. Бусад хүүхэд шиг тоглож наадаж, найзуудтайгаа дэмий чалчих цаг зав гардаггүй байлаа. Заримдаа гэрийн даалгавраа ч хийж чадахгүй болтлоо ядардаг байсан. Гэхдээ энэ бүхэн намайг амжилтад хүргэсэн.

-Эрх чөлөөний орныг зорьж байсан үеэ эргэн дурсвал?

-Буянт-Ухаа онгоцны буудал дээрээс хайртай гэр бүл, ойр дотныхонтойгоо салах ёс гүйцэтгэж байсан тэр өдөр одоо ч санаанд минь тодхон байна. Дайнд явж байгаа юм шиг л их уйлаан болсон доо.

Тэр үед бид Америкийг сайн мэддэггүй байв. Дайн дажинтай, гудамжаар нь дүүрэн ядуус хөлхсөн улс гэж төсөөлдөг байсан. Тиймээс ачааны хайрцгаа тоглолтын хувцас, будаа, гурил, лаазтай махаар дүүргээд л онгоцондоо сууж билээ.

Монголд бүх юм та­лонд орчихсон, хүнсний дэлгүүрийн лангуу хоосор­чихсон хэцүү үе байсан. Гэтэл бид Америкийг түүнээс ч хэцүү газар гэж төсөөлж байсан ч бодит байдал тэс өөр байсан. Бүр юм нь элбэг дэлбэг, инээд цацруулсан сайхан ааштай хүмүүсээр дүүрэн оронд очоод ёстой л соёлын шоконд орно гэгч болсон доо.

-Тантай хамт АНУ-ыг зорь­сон уран бүтээлчид одоо хаана, юу хийж байгаа вэ. Тэдэнтэй холбоотой байдаг уу?

-Индра Чикагод, А.Отгон­цэцэг, Х.Цэцэгмаа нар Лас-Вегаст амьдарч байна. Ж.Эрдэнэчимэг эгч Миннисота хотод циркийн сургуулийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчидтэй бас ойр дотно байдаг. АНУ-д үлдсэн уран бүтээлчид бүгд өөр өөрийн гэсэн ажил, амьдралын замаар амжилттай явж байна.

-Эрх чөлөөний орон танд шинэ боломжийн үүдийг нээж, олон сайхан учрал бэлэглэсэн байх?

-Энд байх хугацаандаа телевизийн олон нэвтрүүлэгт оролцсон. Лас-Вегаст долоон жил тоглосон шоуны реклам болоод онгоцны буудал, хотын төвд байрладаг том рекламны салбар дээр Америкийн нэртэй оддын хамт гарч байлаа. Аялан тоглолт хийж, Камерон Диаз, Стивен Спилберг зэрэг алдартай хүмүүсийн зохион байгуулсан баярт оролцож, тоглосон.

Миний амьдралын нэ­гэн гайхамшигтай үе бол домогт Битлз-ийн Пол Маккартнигийн тоглолтод оролцож, Back in the US tour-ын багт багтаж, зургаан сар аялсан явдал. Агуу Пол Маккартнитай нэг тайзан дээр хамтдаа зогсоно гэдэг үнэхээр гайхалтай байсан. Их сайхан энгийн хүн байнэ лээ. Тоглолт эхлэхээс өмнө нуруугаа халааж зогсоо намайг хараад Ундармаа, нуруу нь зүгээр үү гээд л их анхаарал тавьж байсан.

Бас Москвад Кремлийн өмнө тоглоно гэдэг их гайхалтай байлаа. М.Горбачев болон В.Путин, Билл Клинтонтой гар барин танилцах хувь тохиосон. Ром хотын Колизейн өмнө хагас сая хүнд тоглож, гурван сарын турш Азийн орнуудаар аялсан.

Лас-Вегаст алдарт Нарны цирк-т тоглож, гурван нугараач охины хамт усан дээр нугаралт хийх хэцүү байсан. Энэ бол Америкт нэрд гарсан хамгийн алдартай хүмүүс ирж үздэг, их том шоу. Уран нугаралтынхны дунд домог болсон Ж.Эрдэнэчимэг эгч маань тэр үед надад сэтгэлийн дэм өгсөн.

Бас амьдралынхаа аз жаргал болсон ханьтайгаа энд учирч, хөөрхөн хүүтэй болсон. Энэ ч утгаараа Америк орон надад аз жаргалын үүдийг нээж өгсөн.

-Олон оронд зочилж, үндэсний урлагаа сурталчилсан уу?

-Д.Мажигсүрэн багшийн дэглэн тавьсан энхийн цагаан тагтаатай үзүүлбэрээрээ анх 14 насандаа Герман улсад болсон Дэлхийн оюутан залуучуудын хоёр дахь фестивальд оролцож байлаа. Түүнээс хойш Солонгост болсон IҮ наадам гээд нэлээд хэдэн наадамд оролцсон.

Мөн Европ, Азийн 20 гаруй оронд зочилж, эх орноороо овоглуулан, үндэс­ний урлагаа суртал­чилсан минь их хувь заяа гэж боддог.

-Монголын циркчид олон улсын тэмцээн, урал­даа­нуудад амжилттай оролцож, медалийн буухиагаа үр­гэлж­лүүлсээр байна. Та хэр олон шагналтай вэ?

-Анх 18 настайдаа Францын Парис хотноо болсон Залуу циркчдийн тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж байсан.

-Гэр бүл, эх нутгаасаа хол удаан амьдрахаар хүний сэтгэл зүй, ертөнцийг үзэх үзэлд өөрчлөлт ордог. Америк орон таны амьд­ралдаа баримталдаг зарчим, үзэл бодлыг хэр өөрчлөв?

-Би дуу цөөтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй хүүхэд байлаа. Америкт ирээд, хэнээс ч айхгүйгээр үзэл бодлоо илэрхийлж чаддаг болсон маань хамгийн том өөрчлөлт болсон.

-Хүний газар амьдарч байхад зовлон бэрхшээл хүртэл улам их тохиолдоод байх шиг санагддаг. Эх орон руугаа гүйчихмээр санагдах үе тохиолдож байв уу?

-Би үндэсний урлагаа сурталчилж, гэр бүлийнхнээ тэжээхийн тулд хайртай хүмүүсээ орхиод энд ирсэн. Хэдийгээр энд бүх юм нь элбэг дэлбэг ч хөдөлмөр их шаарддаг.

Өвдөж байсан ч ажлаа хийх ёстой. Хүний амьдрал л болсон хойно зовлон бэрхшээл их тохиолдоно. Тэр бүрт аав, ээж рүүгээ гүйж очоод, зовлонгоо хуваалцаж чадахгүйдээ бухимдах үе ч гарна. Гэвч тэднийхээ сэтгэлийг зовоохгүй юмсан гэсэндээ утасны цаанаас зовлон тоочихыг хүсдэггүй.

Хүний амьдралд тохиолдох хамгийн хэцүү зовлон бол үхэл хагацал. Түүнээс биш амьд хүмүүс хэчнээн хол байлаа ч сэтгэлээрээ ямагт хамт байж чаддаг.

-Бэрхшээл зовлон то­хиолдох үед хажуугаас тү­шиж, дэргэдээс тулдаг хүн нь хүний хань байдаг. Таны хань ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би 20 жилийн өмнө RBBB циркт ажиллаж байхдаа нөхөртэйгээ танилцсан. Миний хань агаарын акробат хийдэг. Одоо энэ чиглэлээрээ багшилж байгаа.

-Эх орондоо хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ. Удаан хугацааны дараа Монгол нутагтаа хөл тавихад ёстой л хамрын самсаа шархирч, хоолойд нулимс аргадаг биз?

-Хамгийн сүүлд эх орондоо очиход их хүнд үе байсан. Ээж маань хорвоогийн мөнхийн бусыг үзүүлээд удаагүй байсан учир уйлсаар байгаад л Монголдоо буусан. Намайг өинө нь очих бүрт ээж маань тосч авдаг байлаа. Гэтэл түүний оронд ах, дүү нар маань зогсож байсан. Гэхдээ Монголын минь салхинаас миний ээжийн үнэр үнэртэх шиг болоход, яагаад ч юм, их амархан тайвширчихсан шүү.

-Зарим хүн Монголд урлагийн үнэлэмж муу. Тиймээс гадаадад гарсан хүмүүс л авьяасаараа баялаг бүтээх боломжтой гэдэг. Та авьяасаараа баялаг бүтээж чадсан уу?

-Их олон баялаг бүтээсэн. Намайг Монголд байх үед жүжигчид тоглолтгүй байсан ч сар бүр цалин авдаг байлаа. Тиймээс ч гадаадад гарах шаардлага бараг байгаагүй.

Ус орон өөрчлөгдөж, ардчилал хөгжиж, бүх юм хувийн болж, мөнгө олоход хэцүү болсон үед би Америкийг зорьсон. Гадаадад олон жил ажиллаж амьдарч, дэлхийн олон оронд үндэсний урлагаа сурталчилж, туршлага хуримтлуулсан маань миний хувьд хамгийн том баялаг.

-1992 онд эрх чөлөөний орон руу илгээсэн уран бүтээлчдээ Монголын төр хэр эргэж тойрдог бол. Уучлаарай, шуудхан хэлэхэд мартчихсан юм шиг санагддаг?

-Улаан талбай дээр хүмүүс өлсгөлөн зарлаж, төрд бөөн бужигнаан өрнөж байх үед бид энд ирсэн. Эх оронд минь хэцүү цаг үе тохиолдоод байсан тэр үед биднийг эргэхтэй манатай л байсан биз. Тиймээс бид огт гомддоггүй юм. Эх орон маань биднийг ганц ч хором мартаагүй гэдэгт итгэдэг.

-Та одоо ч уран нугараа­чаар ажиллаж байгаа юу?

-Би хүүхэд гаргасан учраас сүүлийн гурван жил тоглоогүй. Саяхнаас л ажилдаа эргэн орж байна.

-АНУ-ын Ringling Circus Museum-д таны зургийг мөнхөлсөн тухай сайхан мэдээг монголчууд саяхан сэтгэл догдлон хүлээж авлаа. Олон ч хүн бахархаж, омогшсон байх?

-Би найзаасаа анх сонссон. Энэ музейд Монголынхоо бүх нугараачийг төлөөлөн мөнхөрсөндөө баяртай байна.

-Биеийн уян хатан бай­дал сэтгэл зүйд нөлөөл­дөг болов уу?

-Нөлөөлдөг байх аа. Биеэ сунгах тусам сэтгэл уужим болдог юм шиг санагддаг.

-Гэр бүлээ болон эх орноо хайрлах хайр тань хэрхэн илэрдэг вэ?

-Хүн нутгаасаа хол амьдрах тусам эх оронч болдог юм байна. Монгол гэдэг нэртэй холбоотой бүхэн эх орноо хайрлах хайрыг минь дэврээдэг.

-Ямар үед нутгаа хамгийн их санадаг вэ?

-Монгол дуу сонсож, буузаа хийж идээд, сүүтэй цай уугаад сууж байхдаа нутгаа санаж байгаагаа хамгийн их мэдэрдэг. Ер нь эх орон минь цаг үргэлж л сэтгэлээс уяатай явдаг даа.

-Нас ахихаараа эх орондоо ирж амьдаръя гэж боддог уу, эсвэл Америкт дасчихсан уу?

-Хүн төрөлхтөн нэг л дэлхийн бөмбөрцөг дээр газар шороогоо хуваалцан амьдарч байна. Тиймээс гэр бүл минь хаана амьдарч байна, тэр газар л миний гэр гэж боддог. Гэхдээ зүрх сэтгэл минь үргэлж өсөж төрсөн нутаг руугаа тэмүүлсээр байдаг. Монгол цус судсаар минь гүйж байгаа болохоор арга ч үгүй биз.

-Урлагийн оргил руу тэмүүлсэн бяцхан охин Улсын циркийн босгоор анх алхаж байсан байх. Тэр охин одоо хүсэл мөрөөдлийнхөө оргилын хаана явна вэ?

-Уран нугаралт бол залуу насны мэргэжил. Би өөрийнхөө хэмжээнд дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, үндэсний урлагаа сурталчилж чадсан.

Одоо миний амьдралын өөр нэгэн шинэ шатны эхний гишгүүр тавигдсан. Учир нь би ээж болсон. Амьдралд минь илүү тод гэгээ тусаж байна. Энэ бол миний хүрэхийг хүссэн бас нэгэн оргил юм.

Гэвч хүн хэзээ ч ам­жил­тынхаа эцэст хүрдэггүй. Энэ ч утгаараа би зөвхөн уран нугаралт гэлтгүй өөр олон зүйлээр амжилтад хүрэхийг хичээж явна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button