Автомашингүй өдрөөр дугуйн парад болно
зохион байгуулахаар болж Нийслэлийн Засаг Даргын захирамж гарчээ. Автомашингүйөдөр аяны хүрээнд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клуб, НЗДТГ, Замын цагдаагийн газар болон Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийг дэмжих төсөл хамтран УЛААНБААТАР – 2013 дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм байна.
Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, спиртлэг бус спортлог уриалгад нэгтгэх зорилгын дор энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн дугуйн парадад оролцох сонирхолтой хүүхэд залуучууд, гэр бүл, албан байгууллага, хамт олныг бүртгэж авч байгаа гэнэ.
Дугуйн парадад оролцохын тулд та өөрийн дугуйтай байх, харин албан байгууллага, хамт олныг зохион байгуулалтад орж жигдэрсэн байх шаардлагыг тавьж байгаа гэдгийг хэлж байгаа юм. Бүртгэлийг гуравдугаар сарын 20–30-ны өдрүүдэд МЗХ-ны төв байранд бүртгэх гэнэ.
Г.Уянга
Оллоо.мн