Япончууд цахилгаан станц барихад хамтрахаар болов
Hitachi зэрэг компаниудын оролцоотойгоор Монголд нүүрсний цахилгаан станц барих ажлыг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэ сарын 5-ны өдөр Японы Эдийн засаг, хөдөө аж ахуйн дэд сайд Акабанэ Казүёши, Монголын Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв нар барилгын ажлын төлөвлөгөөтэй танилцав.
Уг төлөвлөгөөнд зааснаар Улаанбаатар орчмын эрчим хүчний алдагдлыг багасгахын тулд станцыг эрчим хүч хэмнэх цахилгаан дамжуулах утастай нь хамт байгуулах юм байна.
Японы Засгийн газар нүүрсний цахилгаан станц экспортлох болсон нь дэлхийн дулаарлын эсрэг авч буй арга хэмжээ юм.