Онцгой байдлын энхийг сахиулагчид үүргээ амжилттай биелүүллээ
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан энхийг сахиулах ажиллаагаанд амжилттай оролцсоныг үнэлж хугацаанаас нь өмнө дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, ахлагч, ахлах ахлагч зэрэг цолоор шагнан, хүндэтгэл үзүүлжээ. Мөн нийт бие бүрэлдэхүүнийг онцгой байдлын төлөө цол тэмдгээр шагнасан байна.
Энхийг сахиулах үйлсэд нэгдсэн 10 жилийн түүхэн хугацаанд анх удаа завьтай усан эргүүлийг онцгой байдлын албан хаагчид гүйцэтгэсэн байна. Хамгийн анх Африкийн тэнгэрт Монгол улсын тугаа мандуулж 850 албан хаагчийн бателон үүрэг гүйцэтгэж байсан бол Онцгой байдлын албанаас анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа юм. Энхийг сахиулагчдын хувьд Монголын цэнхэр дуулгатнуудын хамт НҮБ-ын цэргийн холбогч, ажиглагч офицерууд болон энгийн ажилтан албан хаагчид бусад олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилчдын болон орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, дүрвэгсдийн хуарангуудад хүмүүнлэгийн материал хэрэгслийг хүргэх үеийн цувааны хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллаад иржээ.
С.Саранзаяа
Оллоо.мн