Улаанбаатар хотын хөрснөөс мөөгөнцөр их хэмжээгээр илэрчээ
буюу байх ёстой хэмжээнээс 10-16 дахин их хэмжээнд хүрч бохирдсон байна. Хөрсний бохирдлыг үүсгэгчийн нэн тэргүүнд гэр хорооллын айлуудын жорлонгийн асуудал ордог гэнэ.
Мөн гэр хорооллын айлууд хашаандаа муу усны нүхтэй, хашааны гадна хаа сайгүй угаадсаа цацсан байдаг учраас энэ орчмын хөрс илүүтэйгээр бохирдсон дүнг үзүүлжээ. Бохирдсон хөрс нь цаг, минут тутамд ямар их химийн хорт бодис ялгаруулж, бактерлогийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг иргэд мэддэггүй.
Гэтэл өнөөдөр Улаанбаатарт үүссэн хөрсний бохирдол байгалийн жамаараа цэвэршихээс нэгэнт өнгөрч, аюултай түвшинд хүрснийг эрдэмтэд сануулж байна. Тэдний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хөрснөөс гэдэсний халдварт өвчин үүсгэгч E.Coli, сальмонелл, эмгэг төрөгч зэрэг бактериудаас гадна мөөгөнцөр их хэмжээгээр илэрчээ.
Л.Тамир
Оллоо.мн