21 мянган гадаадын иргэн Монгол улсад амьдарч байна
Үүнтэй холбогдуулан ГИХАЭГ-аас Харилцагч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын иргэний арьяалал, виз, оршин суух зөвшөөрлийн талаар мэдээлж, тэдгээрийн сонирхсон асуултад хариулт өгөх, холбогдох хууль, журмыг сурталчлах уулзалт-ыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр тус газрын удирдлага дэлхийн жишигт нийцсэн нэг цэгийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд эрх зүйн болон техник технологийн шинэчлэл хийхээр ажиллаж буйгаа онцоллоо. Тус газар 2013 онд Хариуцлагын тогтолцоог дээшлүүлж, авлигаас ангид, цахим суурьтай байгууллага болох зорилт тавин ажиллаж байгаа юм.
Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний хүсэлт, холбогдох байгууллагын санал, зөвшөөрлийг харгалзан ГИХАЭГ тав хүртэл жилээр олгож, тухай бүр гурав хүртэл жилийн хугацаагаар сунгадаг. Эдүгээ манай улсад хувийн хэргээр буюу гэр бүлийн шалтгаанаар, цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах зэрэг бусад зорилгоор нийт 21 мянга гаруй гадаадын иргэн ажиллаж амьдарч байна.
Монгол Улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэд ихэвчлэн оршин суух зөвшөөрөл, визийн хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргадаг бөгөөд тус газраас иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг байна.
Уулзалтад ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж, Дэд дарга М.Мөнхбат болон холбогдох хэлтсийн дарга нар оролцож, гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийн сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал солилцлоо.
С.Саранзаяа
Оллоо.мн