Европт суралцаж буй Монгол оюутнууд спортооор өрсөлдөнө
Азийн бүсийн наадам нь БНХАУ-ын Бээжин хотноо ирэх дөрөвдүгээр сард болох бол Европын орны их наадам нь ирэх сарын 7-8-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо ЦСКА буюу ОХУ-ын Армийн спортын төв клубт болох юм байна. Тэгэхдээ шатар, ширээний теннис, сагсан бөмбөг гэсэн 3-н төрлөөр явагдах ажээ.
Энэхүү ЦСКА буюу ОХУ-ын Армийн спортын төв клуб нь ОХУ-ын томоохон спортын төвүүдийн нэг төдийгүй хөл бөмбөг, сагсан бөмбөгийн багаараа алдартай.
Наадмыг ОХУ-ын Москва дахь Элчин сайдын яам, Соёл, спорт , аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Монголын оюутны спортын холбооноос хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд зохион байгуулах хорооны гишүүд, шүүгчийн зөвлөлөөс бүрдсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг уг наадмыг зохион байгуулахаар ирэх сарын 6-нд Москва хотыг зорино.
Тус наадамд амжилттай оролцон тэргүүн байранд шалгарсан оюутан тамирчдад Монголын оюутны спортын Универсиад III их наадмын өргөмжлөл, мөнгөн шагнал, медалийг гардуулан өгнө.
Энэхүү европын бүсийн анхдугаар наадам нь 2005 онд Баумений нэрэмжит Техникийн их сургуульд, 2009 онд Москвагийн Биеийн тамирын дээд сургуульд тус тус зохион байгуулагдаж тус бүс нутагт суралцаж байсан Монгол оюутнууд өргөнөөр хамрагдан оролцож байсан удаатай.
Г.Уянга
Оллоо.мн